Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "GEM MALL" худалдааны төвд эхнэрээ хөнөөсөн ноцтой хэрэг 2025 оны зургаадугаар сарын 26-ны өдөр гарсан.
Ц.Энхбатад холбогдох хэргийг шүүх хурал өнгөрөгч есдүгээр сард Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шүүхээс Ц.Энхбатад бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн боловч Ц.Энхбат нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаад байсан юм.
Давж заалдах гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнгөрөгч долоо хоногт /2025.11.27/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.



