x

Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Улаанбаатар хотод үүлэрхэг, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 7 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 7 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 5 хэм дулаан байна.

Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 хэм, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар, 30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар, 5-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 2-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд Алтайн салбар уулс, говь, талын нутгаар, 1-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 2-нд говь талын нутгаар зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаарч, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, Их нууруудын хотгор орчим болон говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 5-10 хэм дулаан, өдөртөө 19-24 хэм дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 0-5 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 5 дугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 3 цаг 9 мин Бид бол монголоид хүмүүс 3 цаг 22 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 3 цаг 41 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 4 цаг 2 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 4 цаг 20 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 4 цаг 33 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 4 цаг 50 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 4 цаг 50 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 5 цаг 44 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 7 цаг 12 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 8 цаг 8 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top