x

Говь тал хээрийн нутгаар хуурай салхитай байна

Улаанбаатар хотод үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, түр зуур  секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Өдөртөө 19 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур  секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Өдөртөө 19 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур  секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Өдөртөө 17 хэм дулаан байна.

Өнөөдөр Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас үргэлжлэн орж, ихэнх нутгаар салхи шуургатай, ялангуяа говь тал хээрийн нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, ихэнх  нутгаар  түр зуур  секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.  Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 хэм хүйтнээс  2 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр,  Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 4-9 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 23-нд  баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23, 26-нд ихэнх нутгаар, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 24-нөөс ихэнх нутгаар сэрүүснэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 3 цаг 8 мин Бид бол монголоид хүмүүс 3 цаг 21 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 3 цаг 40 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 4 цаг 2 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 4 цаг 20 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 4 цаг 32 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 4 цаг 49 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 4 цаг 49 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 5 цаг 43 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 7 цаг 11 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 8 цаг 7 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top