x

Б.Баяраа: Да.Ганболд төрийн шийдвэрийг хэрэгжүүлэхдээ хувьдаа нэг ч төгрөг завшаагүй

Өнгөрөгч пүрэв гариг буюу 16-ны өдөр УДШ-эд Дубайн гэрээний хэргээр шүүгдэж буй Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын гомдлыг хэлэлцэхээр товлосон байсан ч тус шүүхийн байранд коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн шалтгаанаар шүүхийн үйл ажиллагааг түр зогсоож, шүүх хуралдаануудыг хойшлуулсан билээ.

Хэргийн явц, шүүгдэгчдийн нөхцөл байдлын талаар "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраатай ярилцлаа.

-Сүүлийн үед үзэл санааны хоригдлуудын нэгээр Да.Ганболдыг нэрлэсэн. Ямар учраас эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдаад байгаа юм бэ?

-Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэх хэргээр иргэн Да.Ганболдыг эрүүгийн гэмт хэрэгт буруутгаж байгаа. Оюу толгой төсөл нь Монгол Улсад үр ашигтай мега төсөл гэх итгэл үнэмшлийн дагуу төр засгийн шийдвэрийг албан үүргийнхээ дагуу хэрэгжүүлсэний төлөө гэмт хэрэгтэн болоод байна.

-Гэхдээ ажил үүргээ биелүүлсний төлөө гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй юу?

-Ажил үүргээ биелүүлсэн хэнийг ч болов гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Гагцхүү албан үүргээ биелүүлэхдээ албан тушаалаа хэтрүүлсэн, урвуулсан буюу нэг үгээр хэлбэл хувийн ашиг сонирхлоо аливаа хэлбэрээр гүйцэлдүүлэх зорилгоор санаатай гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хуулиар ял шийтгэдэг. Да.Ганболдын хувьд төр засгийн шийдвэрийг биелүүлэхдээ нэг ч төгрөг хувьдаа завшаагүй, хувийн сонирхлоо өчүүхэн төдий ч гүйцэлдүүлээгүй. Үүнийг нууцаар болон ил мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаад хувийн ямар нэгэн сэдэлт, санаа зорилго байгаагүйг тогтоосон.

-Улс төрийн хэрэгт буруутгагдсан албан тушаалтнуудаас оффшорт мөнгө нуусан, гадаадад байшин авсан, дансандаа их хэмжээний мөнгөтэй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэт асуудал хэвлэлээр их яригддаг?

-Да.Ганболдын тухайд хувьдаа хөрөнгө завшсан, хулгай хийсэн, хувийн ашиг сонирхлоо аливаа хэлбэрээр гүйцэлдүүлсэн гэх асуудал огт байдаггүй. Тэр ч утгаараа үл хөдлөх эд хөрөнгө, байшин, машин, хөрөнгө мөнгө завшсан гэх асуудлаар буруутгаагүй.

-Сүүлийн үед улс төрийн хэрэгт хэлмэгдсэн иргэдийн хэргийг шийдвэрлэсэн мөрдөгч, прокурор, шүүгчдийг гэр бүлийн хамт олон улсад зорчих эрхийг хязгаарлах тухай их яригдах боллоо. Да.Ганболдыг хилсээр ялласан албан тушаалтнуудыг нэрлэчихэж болох уу?

-Тухайн хэргийг шийдвэрлсэн хууль шүүхийн байгууллагыг буруутгахаас илүүтэйгээр тэдэнд улс төрийн зорилгоор нөлөөлсөн шахалт, дарамт үзүүлсэн улс төрчдийг буруутгах нь илүү зөв болов уу. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад тухайлсан албан тушаалтныг шууд буруутгах нь зохисгүй байх. Гэхдээ хөндлөнгийн нөлөөлөл шахалт дарамтад автаж хууль шүүхийн байгууллага хараат бусаар, хуулиа дээдлэж ажиллаагүй бол хариуцлагын асуудал яригдах нь гарцаагүй. Нэгэнт олон нийтийн анхаарлын төвд орсон тул цаг хугацаа үнэн мөнийг ил болгоно гэж боддог.

-Да.Ганболд ямар хугацаанд хоригдчихов? Биеийн байдал нь ямархуу байгаа вэ?

-Анхан шатны шүүхээр ял шийтгэснээс хойш өнөөдрийг хүртэл 10 сарын хугацаанд хоригдож байна. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сунжирч байгаа нь хүний эрхийн талаасаа зөвтгөх аргагүй. Мөн сүүлийн үед хорих ангиудад ковид 19 цар тахал гарч байгаа нь хоригдогч, тэдгээрийн гэр бүлийн хувьд сэтгэл санааны хүнд дарамт үүсгэж байна.

-Өмгөөлөгчийн хувьд энэ хэргийн талаар ямар байр суурьтай байдаг вэ? 

-Иргэн Д.Ганболдыг гэмт хэрэг хийгээгүй гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс хилс хэрэгт ял шийтгүүлж хэлмэгдсэн талаар өөрийн байр суурийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр удаа дараа олон нийтэд илэрхийлж байсан. Энэ хэргийг шийдвэрлэхдээ илэрхий хууль зөрчсөн үйлдлийг хууль шүүхийн байгууллагаас олон удаа гаргаж байсан. Хэрэв Да.Ганболдыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл өнөөдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаа 300 мянган төрийн албан хаагчдын хэнд ч ирээдүйд гэмт хэрэгт буруутгагдахгүй гэх хуулийн баталгаа байхгүй болно. Үнэхээр албан тушаалаа урвуулан ашигласан хэнд ч болов ял шийтгэл гарцаагүй байх нь хуулийн зарчим талаасаа ч олон нийтийн хүлээлт талаасаа ч зөв. Харин төр засгийн ажлыг итгэл үнэмшлийнхээ дагуу нэр төртэй гүйцэтгэсний эцэст хожим эрх баригч өөрчлөгдөх үед хийсэн ажил үүргээ гэмт хэрэг гэж яллуулах нь хууль ёс, шударга ёсонд яавч нийцэхгүй.

-Хэргийг шүүхээр шийдвэрлэх явц ямархуу шатандаа байна вэ?

-Иргэн Да.Ганболд болон өмгөөлөгчийн зүгээс хэргээ цагаатгуулах гомдлыг Улсын дээд шүүхэд гаргасан. Улсын дээд шүүх хэргийг бүх талаас бүрэн бодитой шийдвэрлэж өгнө гэсэн хүлээлттэй байгаа.

Ярилцсан Т.Шинэбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 17 цаг 55 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 18 цаг 31 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 18 цаг 40 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 19 цаг 2 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 19 цаг 12 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 20 цаг 19 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 21 цаг 34 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top