x

Б.Индра : 3үүн дөрвөн замын давхар гүүрэн гарцын ажил энэ онд эхэлнэ

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индратай ярилцлаа. 

 

ДАВХАР ГҮҮРНИЙ АЖЛУУДЫГ ЭХЛҮҮЛЖ, ХӨДӨЛГӨӨНИЙ НЭВТРЭХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

-Улаанбаатар хотод 2017 онд дөрвөн шинэ гүүрний ажлыг хаана эхлүүлсэн, өөр ямар ажлууд хийсэн бэ?


-Өнгөрсөн онд Улаанбаатар хотод Нийслэлийн төсөв, замын сан, Хөгжлийн банкны хөрөнгөөр нийт 56,4 тэрбум төгрөгөөр 40 төсөл бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар (НАЗХГ) хийж гүйцэтгэсэн. Гадаадын зээл, тусламжаар 134.9 сая долларын төсөвт өртөгөөр хоёр улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонсголон, Яармаг, Замын цагдаагийн баруун урд уулзвар, Баянзүрх дүүргийн Туулын гүүрийг шинээр барих, хуучин гүүрийг засч, шинэчлэх ажлууд хийгдэж байна. Налайх-Чойрын 20.9 км авто замын бүтээн байгуулалтын зургийн ажил, газар чөлөөлөлтийн ажлууд хийгдээд дууссан. Энэ онд барилгын ажил нь эхэлнэ. Дээрхи зам нь 1953 онд анх баригдаж цаашид засвар авах боломжгүй муудан шинэчлэх болсон. Тус замыг шинэчлэн өргөтгөснөөр Улаанбаатар хотын зүүн чигийн авто машины урсгал хөдөлгөөний саадгүй чөлөөтөй зорчих боломж бүрдэнэ. Өнгөрсөн онд Нийслэлийн төвийн дүүргүүдэд болон гэр хороололд нийт 14.1 км хатуу хучилттай авто замыг байгалийн чулуун замын хамт хийсэн. Мөн төвийн түгжрэл ихтэй 4 уулзварыг өргөтгөн шинэчилсэнээр авто машины хөдөлгөөний эрчим сайжирсан. Богд уулын арын аялал жуулчдад зориулсан авто замыг 264 машины зогсоол, нийтийн тээврийн автобусны буудлын хамт хийж гүйцэтгэсэн. Дарь-Эхийн уулзвараас Сансрын тойргийн хооронд явган хүний томоохон гүүрэн гарцын ажлыг хийсэн. Тус гүүрэн гарц нь сүүлийн үеийн загвар, стандартын дагуу хийгдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн авто замыг теле камержуулах, гэрлэн дохиог шилэн кабельд холбох шугам сүлжээний ажлууд нэлээдгүй хийгдсэн. Энэ хүрээнд Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр холбогдох техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах ажлууд хийгдэж дууссан.

Дарь-Эхийн уулзвараас Сансрын тойргийн хооронд явган хүний томоохон гүүрэн гарцын ажлыг хийсэн. Тус гүүрэн гарц нь сүүлийн үеийн загвар, стандартын дагуу хийгдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлсэн.


-Өнгөрсөн онд эхэлсэн Баянхошуу, Хайлаастын замын ажил хэзээ дуусах вэ?

 
-Улаанбаатар хотын гадна Тойруугийн Баянхошуунаас Чингэлтэй Хайлаастыг холбосон  зам барилгын ажлыг хийж дуусгасан. Үргэлжлүүлэн Хайлаастын уулзвараас Дарь-эхийн замруу холбох Сэлбэ гол дээгүүрх 52 метр урт гүүр, Дарь-Эхээс Монелийн уулзвар хүртэлх зам барилгын ажлыг 50 хувьтай хийж гүйцэтгэн 2018 ондоо багтаан дуусгахаар төлөвлөсөн. Ингэснээр Улиастайн уулзвараас Да хүрээ зах, Шархадны эцсээс Хайлаастаар дамжин шууд  Баянхошуу, Зүүн салаа гээд хотын баруун хойд зүгт түгжрэлгүй чөлөөтэй явах боломж бүрдэх юм.

 
-Энэ онд шинээр зам тавигдах уу? 


-Энэ онд Улсын төсөв, Нийслэлийн болон Замын сангийн хөрөнгөөр нийт 49,7 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр нийслэлийн дүүргүүдэд 34 төсөл арга хэмжээний хүрээнд ээлжит зам засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, гол болон туслах замуудыг шинээр нэмж барих, өргөтгөл шинэчлэлийн ажлууд хийгдэнэ. Тухайлбал,  Сүхбаатар дүүргийн 16,18 дугаар хороонд байрлах Тоосгоны үйлдвэрийн авто замын ажил, Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороо, Монелын уулзвараас урагш УСУГ-ын авто баазын өмнөх уулзвар хүртэлх зам, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Далан давхрын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх шинээр баригдах зам гэх мэт олон ажлууд байгаа. Мөн дугуйн замын дэд хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн зүүн талд байрлах нохойтой хөшөөний уулзвараас 10 дугаар хорооллын Хермес төвийн уулзвар хүртэл нарны замаа дагаад дугуйн замын ажил хийгдэнэ. Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрт Зүүн дөрвөн замын уулзварыг хоёр түвшнийх болгоно гэж тусгасны дагуу давхар гүүрэн гарцын ажил энэ онд эхлэхээр бид төлөвлөөд байна. Энэ ажлын хүрээнд уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажлууд давхар хийгдэнэ.

Тус гүүр  хийгдсэнээр Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвараас Сансарын тунел хүртэлх,  Бөхийн өргөөний уулзвараас Кино үйлдвэрийн урдах уулзвар хүртэл үргэлжлэх авто машиний түгжрэл эрс буурч, иргэд ая тухтай саадгүй зорчих боломж бүрдэнэ.
 

-Авто замын чанарыг сайжруулах чиглэлээр Жайкатай хамтарч гарын авлага гаргасан юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?


-Авто замын барилгын ажлын гүйцэтгэл, чанарыг сайжруулахын тулд Жайкатай хамтран гарын авлагыг 2017 онд гарган дагаж мөрдүүлэн ажиллаж байна. Захиалагч байгууллага гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулахдаа уг гарын авлагыг дагаж мөрдөхөөр тусгасан. Гарын авлага нь хатуу хучилттай авто замын доор хийгдэх далд ажлын барилгын материал бүрэн гүйцэт стандартын дагуу хийгдсэн эсэх, өгөгдсөн тоо хэмжээний дагуу хэрхэн хийгдэж байгааг тодорхой зай болгонд метрээр хэмжин хяналтын инженерийн хамт фото зургийг авч баримтжуулан коммист хүлээлгэн өгөх актад хавсаргаж заасан. Хэрэв фото зургийн баримтжуулалтыг хийгээгүй тохиолдолд уг замыг чанаргүй хийж гүйцэтгэсэнд тооцон хуулуулан хариуцлага тооцох юм. 

 

ТӨЛБӨРТЭЙ АВТО ЗОГСООЛЫН ТООГ НЭМЭГДҮҮЛНЭ


-Нийслэлд зөвшөөрөл олгоогүй байхад төлбөртэй зогсоол байгуулсан газрууд олон байна. Зөвшөөрөл аваагүй байж, төлбөр авч байгаа нь хууль бус гэж хэлж болох уу?


-2017 онд НАЗХГ, холбогдох бусад байгууллагуудын хамт  ажлын хэсэг байгуулж, шалгалтууд хийсэн, нийтийн эзэмшлийн зам талбайг дур мэдэн хааж, хууль бусаар иргэдээс төлбөр  хураан үйл ажиллагаа явуулж байсан 170 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоож хариуцлага хүлээлгэсэн. Иргэн, аж ахуй нэгж өөрсдийн үйлчилгээний обьектын гадна байрлах нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөр хураан зөвхөн манай газраар үйлчлүүлсэн хүмүүст л зогсоол үнэ төлбөргүй гэж хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Авто зогсоолын хувьд өнгөрсөн  жил  шинээр 27 төлбөртэй авто зогсоолыг бий болгоод үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбай дээр төлбөртэй зогсоолыг нэмэгдүүлнэ.


-Төлбөртэй зогсоолын нийт орлогын  60 хувийг Авто замын сангийн хөрөнгийг бүрдүүлдэг гэсэн. Энэхүү мөнгийг юунд ашигладаг вэ?


-Нийслэлийн Иргэдийн  төлөөлөгчдийн хурлын тогтоолд нийтийн эзэмшлийн зам талбай дээр албан ёсны зөвшөөрөлтэй авто зогсоолуудаас хураамж авах үнэ тарифыг тогтоосон байдаг. Тогтоолынхоо дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, албан байгууллагуудын олсон ашгийн 60 хувь нь Авто замын санд төвлөрч, үлдсэн 40 хувь нь үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, албан байгууллага авдаг. 

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 4 цаг 36 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 4 цаг 44 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 4 цаг 54 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 0 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 5 цаг 4 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 5 цаг 8 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 6 цаг 2 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 7 цаг 35 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 цаг 4 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 8 цаг 9 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 8 цаг 12 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 8 цаг 16 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 9 цаг 21 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 9 цаг 30 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 9 цаг 52 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 10 цаг 24 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 10 цаг 46 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 10 цаг 52 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 11 цаг 6 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 11 цаг 17 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top