x

Ихэнх нутгаар дулаарна

Улаанбаатар хотод их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 16 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 8-13 метр. Өдөртөө 16 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 14 хэм дулаан байна.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна.

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар 17-22 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 18-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи 20, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 3 цаг 10 мин Бид бол монголоид хүмүүс 3 цаг 23 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 3 цаг 42 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 4 цаг 4 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 4 цаг 22 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 4 цаг 34 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 4 цаг 51 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 4 цаг 51 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 5 цаг 45 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 7 цаг 13 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 8 цаг 9 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top