x

Тусгай үүргийн нислэгийг хэвийн горимд шилжүүлсэн хуваарь

Монгол Улсын Засгийн газрын Гуравдугаар сарын 10-ны өдрийн хурлаас агаарын хилийн боомтыг Тавдугаар сарын 1-нээс нээх бэлтгэлийг хангах үүрэг өгсөнтэй холбогдуулан иргэд татан авах тусгай үүргийн нислэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсэн талаар ИНЕГ-аас мэдээллээ.

Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн 2021 оны Тавдугаар сард гүйтцэтгэх олон улсын нислэгийн хувааарийг урьдчилсан байдлаар гаргасан байна. 

Ингэснээр жишээлбэл, Сөүл-Улаанбаатар чиглэлд МИАТ, Korean Air, Asiana Airlines гаргасан хуваарийн дагуу ээлжлэн нислэг үйлдэх юм. 

Гэхдээ энэхүү хуваарь нь цар тахлын тархалтаас хамааран үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар, УОК-ын шийдвэртэй уялдуулан өөрчлөгдөх боломжтой гэдгийг санууллаа.

ИНЕГ-аас мэдээлж буй хуваарийн дагуу Тавдугаар сард нийт 16 удаагийн нислэг үйлдэхээр байна.

Дашрамд, 

  • Ттасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандах,

  • Монгол Улсын зорин ирэх зорчигчдын хувьд үүсэж болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 1 цаг 3 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 1 цаг 24 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 18 цаг 11 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 18 цаг 36 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 18 цаг 50 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 18 цаг 53 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 18 цаг 56 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 19 цаг 14 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 20 цаг 59 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 21 цаг 0 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 21 цаг 11 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 23 цаг 7 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10
Top