x

Шадар сайдын шахаасаар томилогдсон МҮОНРТ-ийн шинэ захирал өрөө төлж эхэллээ

МҮОНРТ-ийн захирлаар томилогдсоноосоо хойш ердөө сарын дараа ажлаа хүлээлгэж өгсөн Н.Дэмбэрэл тус байгууллагыг тамгыг хамгийн богино хугацаанд барьсан хүнээр тодорсон билээ. Түүний дараа МҮОНРТ-ийн захирлаар томилогдсон сэтгүүлч А.Бүрэнбаатар ч гэсэн өөр нэгэн "номинацид" нэрээ үлдээхүйц содон нэгэн бололтой.

А.Бүрэнбаатарын хувьд Өвөрхангайн фракцид багтдаг, Шадар сайд С.Амарсайханы нэр нөлөөгөөр МҮОНРТ-ийн захирлаар томилогдсон тухай улс төрийн хүрээнийхэн болон тус байгууллагын уран бүтээлчид ярьдаг. Шинэ захирал ч гэсэн "дүрмийн дагуу" ивээн тэтгэгчдээ өрөө төлж эхэлсэн бололтой. Бүр тодорхой хэлбэл, Шадар сайдын эхнэр, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоог тус байгууллагын дэд захирлаар ажиллуулахаар захирлуудын зөвлөлд нэрийг оруулсан юм байна. 

Ч.Ичинхорлоогийн хувьд МҮТВ-д 20 гаруй жил ажилласан, телевизийн нүүр царай болсон нэвтрүүлэгчийн хувьд удирдлагын багт багтах ёсгүй гэх шалтгаан байхгүй ч яг өнөөдрийн нөхцөлд төрийн өндөр албан тушаал хашиж буй нөхрөө дөрөөлж албан тушаалд очих нь жаахан ёс зүйгүй л харагдана. Тэр тусмаа хэдхэн хоногийн өмнө болсон нэг явдал гэр бүлийн хоёрын нэрийг хоёуланг нь доош нь татаж байгаа энэ үед.

Бүр тодорхой хэлбэл, Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайханы эхнэр, нэвтрүүлэгч бүсгүй ХӨСҮТ-ийн улаан бүсэд нэвтэрч, коронавирусын халдвараар тус эмнэлэгт эмчлүүлж байгаа аав, ээждээ эргэлт өгсний дараа тусгаарлалтанд орохоос татгалзаж, эмч ажилчдын шаардлагыг эсэргүүцэж, халдвар хамгааллын дэглэмийг зөрчин шууд гарч явсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж, нийгмийн зүгээс багагүй бухимдал үүсгэсэн.

Мэдээлэл цацагдсаны дараа Шадар сайд С.Амарсайхан мисс эхнэрийнхээ өмнөөс тайлбар хэлж, уучлал гуйсан авч нэвтрүүлэгч бүсгүй өнөөдрийг хүртэл өөрийн биеэр гарч ирээгүй. 

Иргэд, олон нийтийн нэвтрүүлэгч бүсгүйн энэ үйлдлийг улстөрчийн гэр бүлийн хувьд ч, УОК-ийн даргын эхнэрийн хувьд ч ёс зүйгүй үйлдэл хэмээн үзэж, ядаж үзэгчдээсээ уучлал гуйх, тодорхой хугацаанд эфирт гарахгүй байхыг шаардсан авч хариуд нь Үндэсний телевизийн сэтгүүлч, ажилтнуудыг дайчлан өөрийгөө өмгөөлж хамгаалсан баахан сэтгэгдэл, пост бичүүлээд өнгөрсөн байдаг. 

Тийм учраас хэрвээ захирлуудын зөвлөл Ерөнхий захирлынхаа саналыг сайшаан Ч.Ичинхорлоог дэд захирлаар томилсон тохиолдолд өмнө болсон явдлаас болж нэр хүнд нь навс унаад буй байгууллагын нэр хүнд улам л уруудах нь тодорхой. 

Өөр бас нэг цочирдмоор мэдээлэл гэвэл ажлаа аваад сар гаруй болж буй Ерөнхий захирал өөрийнхөө ажлын өрөөнд бөөгийн засал хийлгээд зогссонгүй заслын идээг ажилчдынхаа хоолонд хийх гээд бүтэлгүйтжээ. Аз бол байгууллагын тогооч нар Ерөнхий захирлын өгсөн бурмыг ажилчдын хоолонд хийхээс татгалзаж, тогоо шанагаа шидлэн эсэргүүцэж зогсоосон ч үүнээс болоод МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ажилчид нь хэдэн өдрөөр хоолны газраараа үйлчлүүлээгүй... 

Гэх мэтчилэн ажлаа аваад удаагүй байгаа шинэ захирлыг тойрсон дуулиан шуугиан тасрахгүй, сониуч нэгнийг уйдаахгүй бололтой. Уйдаахгүйгээс гадна ухамсарлах ёстой нэг зүйл бол МҮОНРТ нэг хүний өмч биш. Монгол Улсын нийт иргэдийн төлсөн татвар, төсвийн хөрөнгөөр санхүүждэг олон нийтийн өмчит байгууллага. Бусдыг нь мэдэхгүй ч нэг зүйл тодорхой. Энэ байгууллагыг удирдаж байгаа хүн амин хувийнхаа аваа өгөөг албан тушаалаараа төлөх, мухар сүсгээр ажлаа явуулах хэмжээний ёс зүйтэй, боловсролтой байж бол болохгүй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (192.82.91.241)
    Ичинхорлоо ДАРГА НАРЫН ӨВӨР ДАМЖИН ХҮҮХЭН ГЭЭ БИЗДЭЭ ЮУГААР НЬ ГАЙХУУЛДАГ ЮМ. ГАДААДАД ДАРГА НАР АВЧ ЯВДАГ ГЭСЭН
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Иргэн (192.82.91.241)
    БҮГДИЙГ БУУДАХ ХЭРЭГТЭЙ
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (192.82.82.217)
    Ene humuus hiih yum oldhgui bgn bhda kartinnaar zuger suuj chadhggui bgn bnldaaa
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (192.82.89.248)
    Самарсайхан бүүр улаан цагаандаа гарсан хүйтэн царайт шүү. НОК дарга байхдаа ганц амьсгалын аппарат аваагүй новш шүү дээ. АвгаЙ амилсан шулам болжээ.
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.108.176)
    Ихо шиг нөхдүүд уучлалт гуйгаад ТВ эфирээс үүрд зайлах ёстой шүү
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • Үзэгч, Сонсогч (202.9.47.8)
    Монголын Телевиз, Радио гэх хоёр хоцрогдож үжирсэн газар нь: Монголын олон нийтийг шинжлэх ухааны мэдлэг, шинэ соргог дэвшилтэт технологийн мэдээ зэргээр соён гэгээрүүлж, хөгжил дэвшилд уриалан дуудаж байх үндсэн үүргээ умартан, улиг домог болсон элэр балар, бурангуй үеийн булай төвөд ламын шашны элдэв хоосон уншлага, бөө, зурхай гэх мэт хог ургамал болсон шаар шавхруугаар ард олны тархийг угааж, мухар сүсгийн жорлонд живүүлж, улс орны хөгжлийг чангааж байдаг нь гэмт хэрэг шүү! ҮҮНИЙГЭЭ БОЛИОРОЙ!!!
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (64.119.27.174)
    Ажил хийж чадах хүн бол элдвээр оролдоод яах вэ? Бүү саад бол!
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 42 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 1 цаг 3 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 17 цаг 50 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 18 цаг 15 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 18 цаг 29 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 18 цаг 32 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 18 цаг 34 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 18 цаг 53 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 20 цаг 38 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 20 цаг 39 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 20 цаг 50 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 22 цаг 46 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10
Top