x

Улаанбаатар хотод бороо, нойтон цас орно

Улаанбаатар хотод үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бороо, нойтон цас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 хэм, бусад хэсгээр 2-4 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө  бороо, нойтон цас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бороо, нойтон цас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Увсын зүүн, Завханы баруун хойд хэсгээр, маргааш өдөр Завханы зүүн, Булган, Сэлэнгийн өмнөд, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргааш нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хагаст үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Халх голын сав газраар 10-15 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3 хэм хүйтнээс, 2 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд ихэнх нутгаар дулаарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 3 цаг 59 мин Бид бол монголоид хүмүүс 4 цаг 12 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 4 цаг 31 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 4 цаг 53 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 5 цаг 11 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 5 цаг 23 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 5 цаг 40 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 5 цаг 40 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 6 цаг 34 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 8 цаг 2 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 8 цаг 58 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top