x

Индонез улсад усан онгоц живж 192 хүн сураггүй болжээ

Энэ сарын 18-нд орон нутгийн цагаар 17:00-гийн үед Индонез улсын Суматра аралд орших Тоба нуурт зорчигч тээврийн усан онгоц далайн боомтоос 1.6 км-ийн зайд аялаж явахдаа живсний улмаас одоогийн байдлаар 192 хүн сураггүй болоод байна.

Онгоц осолдсоноос хойш эрлийн ажиллагааг гурав дахь хоногтоо явуулж байна. Индонезийн аюулгүй байдлын албанаас мэдээлж байгаагаар, одоогийн байдлаар 18 хүнийг аварч, гурван хүний цогцсыг уснаас гарган авсан байна. Сураггүй болсон ихэнх зорчигч усан онгоцны бүхээг дотор дарагдсан буюу эсвэл усан онгоцтой хамт живсэн байж болзошгүй гэж эрлийн багийнхан таамаглаж байна.

Индонезийн тэнгисийн цэрэг, тэнгисийн цагдаа, эрлийн албаны 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг аврах ажиллагаанд оролцож байна. Живсэн онгоцыг өнөөг хүртэл олоогүй байгаа юм.

Шумбагчид нуурын гүн хүртэл шумбаж, эрлийн ажиллагааг шумбагч дроны тусламжтайгаар хийхээр төлөвлөж байна. Усан онгоцны ахмад аврагдсан бөгөөд түүнийг  саатуулж, ослын шалтгааныг мөрдөн шалгаж эхэлжээ.

Мөрдөн байцаагчид усан онгоцны ослыг цаг агаарын таагүй нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна. Гэхдээ нөгөө талаас Индонез улсад гарч байгаа усан онгоцны дийлэнх осол буюу 40 орчим хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гардаг, 12 хувь нь цаг агаарын үзэгдэлтэй холбон тайлбарладаг байна.

Үүнээс гадна усан онгоцны оператор компаниуд үйлчлүүлэгчид, зорчигчдод тасалбар олгодоггүй учраас тухайн осол болох үед усан онгоцонд хэдэн  хүн зорчиж явсан, ямар улсын иргэд байсан тухай мэдээлэл тодорхойгүй байна. 

Тоба нуурын гүнийг 450 метр гэж тогтоосон байдаг. Уг нуур нь галт уулын тогоонд үүссэн дэлхийн дээрх хамгийн том нуурт тооцогддог. Тийм ч учраас энэ нуурыг үзэх гэсэн жуулчдын хөл тасардаггүй юм байна.

Эх сурвалж: mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 11 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 20 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 18 цаг 26 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 18 цаг 31 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 18 цаг 35 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 18 цаг 39 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 19 цаг 33 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top