x

Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно

Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 9 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун  өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 11 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ.  Цас орохгүй. Салхи баруун  өмнөөс  секундэд 6-11 метр. Өдөртөө 9 хэм дулаан байна.

Өнөөдөр Хангайн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, зарим газраар салхи шуургатай байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг,  Орхон Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон  цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар  уулс болон  говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 3 хэм  хүйтнээс  2 хэм дулаан, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчимоор 2-7 хэм, говийн бүс нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 1-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 2-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 3, 4-нд Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 1-нд нутгийн зарим газраар, 2-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 4 цаг 2 мин Бид бол монголоид хүмүүс 4 цаг 15 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 4 цаг 34 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 4 цаг 55 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 5 цаг 13 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 5 цаг 26 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 5 цаг 43 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 5 цаг 43 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 6 цаг 37 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 8 цаг 5 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 9 цаг 1 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top