x

Д.Бэхбаяр: Хуурайшилт, түймрийн эрсдэл аюултай түвшинд байна

Жил бүр хавар, намрын улиралд хуурайшилт, салхи шуургатай үед гал түймэр ихэсдэг.

Иргэд хэрхэн сэрэмжтэй байх талаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяраас тодрууллаа.

-Жил бүрийн өдийд гал түймрийн дуудлага ихэсдэг. Өнгөрсөн онд нөхцөл байдал хэр байсан бэ?

-Нийслэлийн хэмжээнд 2020 онд 1813 удаагийн гал түймэр гарснаас шар өвсний түймэр 13.5 хувь буюу 245 удаа гарч, нийслэл орчмын уулын ам, зуслангийн бүсэд 228 га талбай, иргэдийн 18 байшин, дөрвөн гэр, 41 хашаа шатсан.

Улсын Онцгой комисс, ОБЕГ, НОБГ-ын албан даалгавар, удирдамж, дүүргийн Засаг даргын захирамжууд гарсан байгаа. Энэ хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийг ногоон бүсэд өдөр бүр батлагдсан хуваарийн дагуу уулын ам, зуслангийн чиглэлд хяналт шалгалтыг зохион байгуулан, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймэр ихсэх хандлагатай байна.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүрэгт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан дуудлага ирээгүй байна.

-Энэ жил хуурайшилтын зэрэг ямар байна вэ. Ерөнхий төлөв гарсан уу? 

-Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр 2021 оны гурав, дөрөвдүгээр саруудад агаарын хэм Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, дорнод Монголын тал нутаг зэрэг ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-1.5 хэмээр илүү дулаан, олон жилийн дунджаас бага хур тунадастай, нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх төлөвтэй байна.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилтын зэрэг их, түймрийн эрсдэл өндөр буюу аюултай түвшинд байгаа. Ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10, есдүгээр сарын 20- ноос арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэл байдаг. Тиймээс шар өвс, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн бүр сонор, сэрэмжтэй байх хэрэгтэй.

-Шар өвс шатааж байгаад түймэр тавьсан иргэдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Өвс шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан бол Зөрчлийн тухай хуулийн 5.14-т заасны дагуу иргэний үүргээ биелүүлээгүй бол, 15.2-д хууль ёсны алба хаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй гэдгээр иргэнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болон нөхөн төлбөр олгуулна.

-Өнжмөл өвсийг шатаахаас илүүтэй өөр байдлаар цэвэрлэх ямар арга байдаг вэ?

-Хуурайшилтын үед эрсдэлтэй ногоон бүсэд суурьшсан тохиолдолд ил гал гаргаж, өнжмөл өвсөө шатаах нь буруу. Өнжмөл өвсний гал салхины хурдаар тархдаг тул иргэд ил гал гаргаж өвсөө шатаахгүй байх хэрэгтэй. Хашааны хог, өнжмөл өвсөө цэвэрлэж зориулалтын хог тээврийн машинд ачуулах хэрэгтэй. Хаврын хуурайшилтын энэ үед ард иргэд хээр гадаа асаасан гал, шүдэнз, татсан тамхины иш, цогийг бүрэн унтрааж, халуун үнс нурмаа тусгайлан бэлдсэн таглаа бүхий сав, нүхэнд хийх хэрэгтэй.

Мөн шар өвс шатаахгүй байж, гэр, байшин, хашааныхаа гадуур түймрээс хамгаалах зурвас татаж хэвших, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, түймэр унтраах шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 17 цаг 57 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 18 цаг 33 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 18 цаг 42 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 19 цаг 4 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 19 цаг 14 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 20 цаг 21 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 21 цаг 36 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top