x

Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар шороон шуургатай

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор,  Өвөрхангай, Говь-Сүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 24-28 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

Өнөөдөр Завханы зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн хойд хэсэг, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 14-НИЙ 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. Салхи  нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 16-18 метр, зарим газраар секундэд 28 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өмнөх өдрөөсөө хүйтэрч 9-14 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус хүйтэн, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус байна.

Хангайн нурууны өвөр бэл, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус дулаан, бусад нутгаар өмнөх өдрөөсөө хүйтэрч 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг.  Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-5 градус дулаан, оройдоо хүйтэрнэ.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 5-7 градус дулаан, оройдоо хүйтэрнэ

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч  ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-5 градус дулаан, оройдоо хүйтэрнэ.

Эх сурвалж: ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 4 цаг 2 мин Бид бол монголоид хүмүүс 4 цаг 15 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 4 цаг 34 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 4 цаг 55 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 5 цаг 13 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 5 цаг 26 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 5 цаг 43 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 5 цаг 43 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 6 цаг 37 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 8 цаг 5 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 9 цаг 1 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top