x

Ж.Баясах: Хятад улс эрчтэй хөгжиж, хоёр орны харилцааны хэтийн төлөв өөдрөг сайхан байна

Жил болгон нэг удаа чуулдаг Хятадын “Хоёр чуулган" гуравдугаар сарын 4-11-ний өдрүүдэд Бээжин хотноо чуулж байна.  Хятадын Төв Радио Телевизээс Монгол Улсад суугаа сурвалжлагч О.Дарамбазар Монгол Улсын нэр хүндтэй дипломат зүтгэлтэн, Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол Улсын Гавьяат багш, Хятад судлаач, орчуулагч Жамсрангийн Баясахтай уулзаж ярилцлаа. 

-Хятадын “Хоёр чуулган” өдгөө цар тахлын онцгой нөхцөл байдалд Бээжин хотноо чуулж байна. Хятад судлалын чигэлээр олон жил ажиллаж буй эрдэмтэн хүний хувьд Хятад улсын өнгөрсөн таван жилийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн ололт амжилт, ирэх таван жилийн хөгжлийн ирээдүйг хэрхэн үнэлж төсөөлж байна вэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сард ХКН-ын V бүгд хурал хуралдаж "Хятадын онцлогтой социализм" байгуулж дууссан гэж зарлав. Мөн "Хятадын мөрөөдөл"-ийг 2035 онд хэрэгжүүлж дуусгахаар тунхаглав. Уул нь 2049 онд дуусах байсан энэхүү төлөвлөгөөт зорилтоо урагшлуулж 2035 онд бүх үзүүлэлтээрээ дэлхийн хамгийн "Хүчирхэг улс" болох зорилт тавин ажиллаж байна.

Энэ оны гуравдугаар сарын 4-ний өдөр Бүх Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн чуулган эхэлсэн бол маргаашнаас нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулган эхэлж, энэ хоёр чуулганаар XIII таван жилийн төлөвлөгөөний биелэлтээ дүгнэн, ирэх  XIV таван жилийн төлөвлөгөөгөө төлөвлөж, ХКН-ын дараагийн их хурлаар батлуулахаар болж байна.

ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 100 сая хүнээ ядуурлаас гаргасан гэдгээ саяхан мэдэгдлээ. Мөн 2035 онд "Хятад мөрөөдөл"-өө хэрэгжүүлж дуусах зорилтдоо хүрч, 800 сая хүнийг дэлхийн дундаж амьжиргааны түвшинд хүргэх асар том зорилт тавьж байгаа бөгөөд энэ зорилт биелснээр нэг хүний бодит дундаж орлого нь 10 мянган ам.долларт хүрч, Хятад улс хамгийн тэргүүнд хөгжилд хүрэх болно гэж тэмдэглэсэн.

-Ши Жиньпин дарга Хятад улсад маш их нэр хүндтэй байдаг бөгөөд Хятадын ард иргэд түүнийг алсын хараа, эр зориг, авъяас чадвартай удирдагч учраас ард түмнээ удирдан дагуулж, чинээлэг нийгэмийг бүх талаар байгуулах “Хятадын мөрөөдөл”-ийг биелүүлж чадна гэж үздэг. Энэ талаарх үзэл бодлоо хуваалцна уу? 

-Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадын төрийн дээд удирдагч болсноос хойш Хятадын ард иргэдийн сайшаал талархлыг ихээр хүлээж, төр улсыг удирдан засах тухай олон бүтээл ном туурвиж, ядуурлыг бууруулна гэсэн том зорилт тавьж, их зүйлийг хийж бүтээн, түүнийгээ бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн байна гэдгийг энд онцлон хэлмээр байна. Энэ хооронд 2019 оны сүүлчээр Хятад улсад "Ковид 19" цар тахал дэгдсэн боловч түүнийг маш богино хугацаанд амжилттай дарж чадлаа. Хятад улс гадаад улс орнуудтай эв найртай, харилцан ашигтайхамтдаа хөгжих дипломат бодлогыг  тууштай хэрэгжүүлж байна. Дэлхий нийт олон талт систем рүү шилжих хэрэгтэй гэсэн зорилтыг Хятад улсын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар маш хүчтэй баримталж байна.

-Ши Жиньпин дарга улс орнууд хоорондын дипломат харилцаанд хамтран ажиллах, хамтдаа хожих, дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэхийг чухалд үзэж, “Дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” гэх дипломат үзэл баримтлалыг дэвшүүлсэн. Ши Жиньпин дарга Хятадын дээд удирдагч болсноос хойш, Хятад Монгол хоёр улсын харилцаанд ямар шинэ  хөгжил дэвшилүүд гарсан, мөн тэдгээрээс Монгол Улсын хөгжилд ямар үр нөлөө үзүүлсэн гэж та үзэж байна вэ?

-Ши Жиньпин дарга 2014 онд Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түвшинд дэвшүүлэн хөгжүүллээ. Түүнээс хойш Монгол, Хятад, Орос гурван орон “Эдийн засгийн коридор” байгуулахын төлөө хамтран зүтгэж,  энэ ажилд ахиц дэвшил гарсаар байна. Сая оны өмнө Ши Жиньпин дарга Европын Холбооны удирдлагуудад хандан мэдэгдэл хийж, эдийн засгийн коридор, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж, Монгол Улсын нутгаар дамжуулан, Бээжин-Брюссель хооронд шууд нэвтрэх төмөр зам тавих асуудлыг дурдсан. 2018 онд болсон Зүүн хойд Азийн Эрдэмтдийн Тинктанкын чуулган дээр энэ асуудлыг би анх хөндөж, Монгол Улс зүүнээс баруун тийш чиглэсэн хөндлөн төмөр замтай болох мөрөөдөлтэй байгаатай холбогдуулан нэг илтгэл тавьсан юм. Хятадын Хармөрөн мужийн Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн нөхдүүд миний энэ саналыг их уриалгахан хүлээн авч, ХКН-ын Хармөрөн мужийн Хороо, Засгийн газартаа асуудал болгон тавина гэж миний илтгэлийг авсан.

Цаг үеийн нөхцөл байдлын улмаас сүүлийн хоёр жилд Монгол Улсад аялал жуулчлал үндсэндээ зогссон. Монголд гадны жуулчид ирэхээ болилоо. Дэлхий нийтэд ч ерөнхийдөө ийм байна. Тэгэхдээ 2019 он хүртэл Монгол Улс  жилдээ 577 мянган жуулчин хүлээн авч байсан гэсэн статистикийн мэдээлэл бий. Хэрэв Монгол Улсад Дорнодоос Ховд хүртэл төмөр зам тавигдах юм бол аялал жуулчлал, хүмүүнлэгийн харилцаа ихээр хөгжинө гэдгийг би тухайн үед хэлж байсан юм. Монгол, Оросын нутгаар дамжсан хөндлөн төмөр зам тавина гэдгээ Хятад улс энэ оны өмнө албан ёсоор зарлалаа. Эрдэмтэн хүний хувьд миний мөрөөдөл биелж эхлэх нь. Үүнд оруулах хөрөнгө мөнгөний асуудлыг Азийн дэд бүтцийн Хөгжлийн банк шийднэ. Монгол Улс бол үүнд хувьцаа эзэмшигч улс байна.

Манай улс Улаанбаатар-Москва чиглэлийн улс дамнасан цорын ганц төмөр замтай. Одоо ч гэсэн энэ замаар явж байгаа. Москва явахад нэг талдаа тав хоног, нөгөө талдаа дөрөв хоног болдог. Нийслэл болон орон нутгийн хооронд онгоцны тогтмол нислэггүй үед Ховд нутгийн иргэн 500 мянган төгрөг зарцуулж байж Улаанбаатарт ирэх жишээтэй. Өдгөө Хятад улсад хурдны галт тэрэг маш их хөгжиж,  350-400 км/цагийн хурдтай хүрч байна. Хэрэв манай улсад хурдны төмөр зам тавигдах юм бол Дорнодоор орж ирээд Ховдоор гарахад хагас өдөр л зарцуулж, цаг хугацааг ихээр хэмнэх төдийгүй, иргэдийн зардлыг ч ихээр багасгах болно. Ийм ч учраас энэ нь Монгол Улсад хөгжил авчрах томоохон ач холбогдолтой үйл хэрэг юм.

-Ши Жиньпин дарга олон улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар “Нэг бүс, нэг зам”, “Хувь заяаны цогц нэгдэл”, “Эрүүл мэндийн цогц нэгдэл” зэрэг олон шинэ үзэл ойлголтыг дэвшүүлсэн. Эдгээр дипломат үзэл ойлголтоос дэлхий нийтийн хөгжил дэвшилд үзүүлсэн үр нөлөөний талаар Та ямар үзэл бодолтой байгаа вэ?

-Хятад улсын санаачилсан “Нэг бүс, нэг зам”-ыг хүмүүс өнгөрсөнд их алс холын зүйл шиг санаж төсөөлж байсан боловч, өнөөдөр бидний ажил амьдралд ойртон ирж байна. Бид бүхэн Хүннү, Сяньби, Нирун, Жужаны үеэс “Торгоны зам” Монголын нутгаар дамжин Төв Ази руу  нэвтэрдэг байсан, гэхдээ  яг аль газар нутгаар дамжин өнгөрдөг байсан талаар одоо хэр нь тодорхой мэдээлэл багатай байгаа ч, түүх, археологийн шинжилгээ судалгаар үүнийг нотлох баримт материалуудыг удаа дараа илрүүлсээр байна.

Хятад улсын дарга Ши Жиньпин дэлхий нийтэд хандан “Хувь заяаны цогц нэгдэл” гэх шинэ үзэл ойлголтыг хэдэн жилийн өмнө дэвшүүлсэн бөгөөд сүүлийн үед "Ковид-19" цар тахал гарснаас хойш “Эрүүл мэндийн цогц нэгдэл” гэх шинэ ойлголтыг дэвшүүлж, олон, шинэлэг зүйлсийг санаачилсан нь бүхэн бүрэн биелнэ гэж найдаж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын хүнд хэцүү үед Хятад улсад өнгөрсөн жил айлчилж, 30 мянган хонь хандивласныг 2020 оны аравдугаар сард хүлээлгэн өгсөн. Энэ тухай монгол хэлээр дуу хүртэл зохиогдсон байсан. Хятад улс ямар богино хугацаанд аймшигт цар тахлын гамшгаас гарсныг бид нүдээрээ үзлээ. Мөн саяхан Хятад улс өөрийн оронд судлан бүтээсэн вакцинаас гучин мянган тунг Монгол Улсад хандивласанд Монголын ард түмэн маш баяртай байна. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар ОХУ, БНЭУ, АНУ, ИБУИНВУ-ын судлан бүтээсэн вакциныг оруулж ирэхээр яриа хэлцэл хийж, вакцинжуулалтын ажлаа эхлүүлээд байна. 

Энэ дашрамд дурдахад, "Улаан ном"-д орсон "Монголын мазаалай", "Хятадын хулсны баавгай"-н тухай киног Хятад улсын тусламжтайгаар хамтран бүтээхээр төслийн бэлтгэл ажил хангагдаад явж байгаа. Удахгүй энэ ажил албан ёсоор эхлэн хэрэгжиж, олон нийтэд ээлтэй сайхан уран бүтээл болно гэдэгт найдаж байна.

Цагаагчин үхэр жил гарлаа. Үхэр өөрөө ямар сайхан амьтан билээ дээ. Тэгэхээр бүх зүйл өөдрөг, сайхан байна, сайхан цаг удахгүй ирнэ гэж  настан буурлууд маань ярьж байна.

Монгол, Хятад хоёр орны харилцаа идэвхитэй, сайхан хөгжиж байна. бидний хооронд газар нутгийн ямар нэгэн маргаан байхгүй. Эрдэмтэн, судлаач хүний хувьд би хоёр хөрш маань сайн байвал Монгол Улс ч сайн байна гэдэг ойлголттой байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Уншигч (139.5.216.140)
    Урдьдах, хойтох хөршууд лут юм. Аль алиныхан аян данг тохируулах нь бидэнд чухал даа.
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 15 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 19 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 23 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 30 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 33 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 37 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 41 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 44 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 1 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 15 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 19 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 23 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 36 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 41 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 44 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 48 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 51 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 56 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 3 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top