x

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна

Улаанбаатар хотод их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 8 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 7 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 7 хэм дулаан байна.

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Увс нуурын хотгороор 5-10 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 12-17 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар,14-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 4 цаг 2 мин Бид бол монголоид хүмүүс 4 цаг 15 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 4 цаг 34 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 4 цаг 55 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 5 цаг 13 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 5 цаг 26 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 5 цаг 43 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 5 цаг 43 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 6 цаг 37 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 8 цаг 5 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 9 цаг 1 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top