x

Ц.Нямдорж сайд хууль хулгайлдаг байснаа дээрэмддэг болов

Одоогоос олоон жилийн өмнө (2007 онд) Ц.Нямдорж гуай УИХ-ын баталсан хуулийг орондоо зассанаа ид хав болгон ярьж байв. Гэвч энэ үйлдэл нь “УИХ-ын бүрэн эрхэд халдсан” хэрэг болж таарсан тул Үндсэн хуулийн Цэц хүртэл явж байлаа. Цэцийн дүгнэлт гарсны дараа Ц.Нямдоржтон УИХ-ын даргын албан тушаалаасаа огцорч, харин Тамгын газрын дарга нь хуулийн хариуцлага хүлээхэд хүрсэн билээ. УИХ-ын батлаад гаргачихсан хуулийг редакци хийхээс нь өмнө гэртээ аваачаад засчихна гэдэг хуулийн хулгай мөн биз дээ.

Хүн тийм амар өөрчлөгддөггүй гэж үнэн бололтой. Арав гаруй жилийн өмнө түүний хийж байсан үйлдэл өнөөдөр дахин давтагдаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын боловсруулж, УИХ-д өргөн барьсан (өнгөрөгч баасан гаригт) Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэзээ мөдгүй УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна. “Иргэдээс санал авна” гэж яамныхаа сайтад байршуулсан хуулийн төслөө Ц.Нямдорж сайд энэ хуулийн төслийн талаарх хуульчдын эсэргүүцэл, шүүмжлэлийг үл тоон УИХ-д өргөн барив. Өмнө шөнөөр хулгайлдаг байснаа одоо өдрөөр дээрэмддэг болж байна. Үүнийг цагаандаа гарна гэдэг байх аа? 

Хэрэв Ц.Нямдорж сайдын хууль батлагдвал Засгийн газрын бүх шийдвэр, түүнийг хэрэгжүүлдэг төрийн агентлагууд, шат шатны Засаг дарга нар хуулийг дур зоргоороо зөрчих боломжтой болно. (Одоо ч гэсэн хууль зөрчсөн шийдвэрүүд нь шүүх дээр очиж унасаар байгаа л даа. Захиргааны шүүхийн нийт маргааны 80 хувийг Засгийн газрын харъяа байгууллагуудтай холбоотой маргаан эзэлдэг) Учир нь Нямдорж сайдын  өргөн барьсан төсөлд “Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй” гэсэн байна. Шууд утгаараа Засгийн газрын байгууллагуудын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэсэн үг. Шүүхээр хянагдахаа болиод зогсохгүй одоо Захиргааны шүүх дээр хариуцагчаар татагдчихаад байгаа бүх хэргийг хэрэгсэхгүй болгоно. Ингэвэл Захиргааны хэргийн шүүх байх нь ч утга учиргүй болно гэсэн үг. Энэ одоо юу вэ?

Захиргааны хэргийн шүүх яагаад байдаг вэ гэвэл, Засгийн газрын байгууллагуудыг (Яам, тамгын газрууд, түүний харьяа нэгжүүд болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд) хууль зөрчихөөс сэргийлж, хууль зөрчиж гаргасан шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдэд хохирол учруулсан тохиолдолд тэдний зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд юм. Учир нь Засгийн газар бол хууль хэрэгжүүлдэг байгууллага. Харин хуулийн хэрэгжилтэд хяналт тавих нь шүүхийн үүрэг. Шүүх систем энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд Захиргааны хэргийн мэргэшсэн, төрөлжсөн шүүхийг (Administrative Court) байгуулдаг. Ганц манайд биш, хуулийн засаглалтай бүх оронд ийм.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдынхаар бол Засгийн газрын шийдвэрийг захиргааны шүүх биш, Үндсэн хуулийн Цэц хянах юм гэнэ. Гэтэл Цэц зөвхөн Засгийн газраас гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг л хянадаг. Товчхондоо Үндсэн хуулийн хяналтын байгууллага. Харин Захиргааны шүүх нь захиргааны байгууллагууд шийдвэр гаргах явцдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн эсэхийг хянадаг. Зөрчсөн тохиолдолд учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаарддаг. Цэцээс гаргадаг шийдвэр хүртэл шүүхээс ондоо. Зөвхөн Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаад орхидог, хохирол барагдуулдаггүй.

Хэрвээ Засгийн газар, түүний байгууллагууд хууль зөрчсөн эсэх талаарх маргааныг Цэц хүлээж авдаг боллоо гэхэд Цэц тэр олон маргааныг шийдэж чадах ч үгүй. Есхөн гишүүнтэй, тэд нь бараг шахуу мэргэжлийн бус. Энэ мэтчилэн хуулийн болон практикийн маш олон зөрчилтэй хуулийн төслийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж УИХ-д өргөн бариад байна. Цагаандаа гарч, улайран зүтгэж байгаа ганц шалтгаан нь Засгийн газар, түүний харъяа байгууллагууд хууль бус шийдвэр гаргасан ч хариуцлага хүлээдэггүй (түүнээс нь болж иргэдэд учирсан хохирлыг ч барагдуулах боломжгүй) “онцгой” эрхтэй болох явдал. Адгийн наад зах нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тухайгаа ч шүүхээр тогтоолгож чадахгүй болно гэсэн үг.

Өнгөрөгч долоо хоногт “Нээлттэй нийгэм” форумаас зохион байгуулсан хуулийн төслийн талаарх хуульчдын хэлэлцүүлэг дээр ярьж байна лээ. Засгийн газар Захиргааны шүүх дээр удаа дараа ялагдал хүлээгээд байгаа “Эрдэнэт”-ийн маргаанаас болж энэ хуулийн төслийг өргөн барилаа гэж. Ц.Нямдорж сайд ”Эрдэнэт”-ийн 49 хувийнхантай хэдий их өс хонзонтой байлаа ч ийм аргаар дийлнэ гэдэг хуулийн салбарыг тэргүүлж байгаа сайд хүний хувьд хэтэрхий бохир ажиллагаа. Нэг компанийн өмчийг авахын тулд бүхэл бүтэн шүүх системээ нураахаар улайрч байгаа нь хуульчийн ч, улстөрчийн ч хувьд дэндүү эрээ цээргүй үйлдэл.

Бас нэг шалтгаан нь У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018-2020 онд хийх төрийн хувьчлалын жагсаалтыг саяхан УИХ руу оруулсан. Төрийн банк, Хөрөнгийн бирж, Монгол шуудан, МИАТ зэрэг том аж ахуйн нэгжүүдийг хувьчлахад хүрвэл “Эрдэнэт”-ийн 49 хувиас дутуугүй маргаан дагуулах нь тодорхой. Гэвч тэр үед Засгийн газрын шийдвэр, түүнийг биелүүлсэн төрийн агентлагын шийдвэр, хууль бус үйлдлийг шүүхээр шийдвэрлэх боломжгүй болгож байна. Мөнгөтэй л болж байвал юуг ч нураахад бэлэн болжээ, энэ УИХ, Засгийн газар. Өмнө шөнөөр хулгайлдаг байснаа одоо өдрөөр дээрэмддэг боллоо. МАН байхад дайснаар ч яах юм.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (53)

  • зочин (103.57.95.9)
    Шүүх шударга биш байснаас ийм хууль хэрэгтэй болсон гэдэг үнэн байхаа. шүүхийн дарга солигдсонч тэндээ ажиллаж байгаа болохоор нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар ѳѳрчлѳгдѳхгүй гэдэг болно биз дээ. Жишээ нь түрүү түрүүчийн дарга Батдэлгэр/М.Энхболдын хотын фракц/ дархлагдаад сууснаас Зориг түүний заавраар ажиллаж, одоо Батсүрэн нь тэр хоёрын нѳлѳѳнд байх юм бол нэмэр алга. Бодоцгооно биз ээ!!!
    2019 оны 06 сарын 04 | Хариулах
  • зочин (103.57.95.9)
    Нямдорж сайдын хуулийн мэдлэг хоцрогджээ. Тэтгэвэртээ гарё хашаандаа ногоогоо тарь. улс тѳрийн карераа дуусгах цаг болж, нам нь ч цаашид нэр дэвшүүлэх хэрэггүй!!!
    2019 оны 06 сарын 04 | Хариулах
  • Иргэн (122.201.23.122)
    Энэ хүн Монголын төрөөс хуулийн аргаар хулгай хийдэг дээрэмчин тонуулчидтай тэмцэж ирсэн болохоос та нар шиг эх орноо зараагүй шүү.
    2018 оны 06 сарын 26 | Хариулах
  • Цэст (66.181.161.99)
    Увсын хүү Цэдэнбал төрийг дангаараа 40 жил барьж чадсан энэ муусайн новшнууд 4 хөн жил төр барьж чадахгүй ёстой бүгдийг нь тараагаад eерөнхийлөгчийн засаглалтай улс болж eрөнхийлөгчтөйгөө ард түмэн нийлж улсаа хөгжүүлэх хэрэгтэй
    2018 оны 06 сарын 26 | Хариулах
  • Ч.эрдэнэбат (66.181.161.59)
    Энэ одоо юу л болоод байна даауг нь минийи итгэж явдаг шударга яриатай гайгүй хүн шиг байсийн
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.161.59)
    Энэ одоо юу л болоод байна даа уг нь миний итгэж найдаж явдаг гайгүй шудрага хүн шиг байсийн шудрага л яриад байдгийн . . .
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • Энхболд Миеэгомбо Элбэгдорж Цахиа (77.136.87.231)
    Нямдоржийн эсрэг хуцаж байгаа нэг нохой байна даа.
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.41.118)
    Шүүхчид нь ажиллаж чадахгүй ,хуульчид нь авилгад орооцолдсон аргагүй болоод л ийм хууль хийхийг ард олон хүсч байгаа юм шүү дээ.
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • Уншигч (122.201.22.197)
    49 ИЙН ДЭЭРЭМЧИД,АРДЧИЛСАН НЭРТЭЙ ХУЛГАЙ ХИЙГЧИД ҮНДСЭНЭЭ МАНАНГИЙН ТӨЛӨӨНИЙ ЭТГЭЭД ЭНЭ АВГАЙ БИДНИЙ ТОЛГОЙГ УГААЖ ЧАДАХГҮЙ .
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • уншигч (64.119.24.207)
    энэ нөхөр юмны учирыг олж байж бичээч ц.нямдорж сайд руу дайрахаасаа өмнө өөрийгөө хичээ. чиний хувьд цунх баригч байна.
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • zochin (202.179.31.41)
    шудрага бус шүүхээ эхлээд засчих сайдаа
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (27.123.214.103)
    Zahirgaanii shuuhiin shuugch yamarch ajliin achaalalgui ter dundaa oron nutagt sardaa 1 hereg shiideh jisheenii, 26 nas hureegui zahirgaanii hergiin odmaa gedeg huuhed tomilood l suuj baih ter n Mongoliin zasgiin gazriin buyu nit ard tumnii esreg salaavch gargaad l suuj baih jisheetei. Tuuniig tomilson shuuhiin eronhii zovloliin darga n Hun dairch alsan gemt heregten iim shuuheer Mongoliin ard tumen tejeeh shaardlaga baihgui.
    2018 оны 06 сарын 24 | Хариулах
  • zochin (202.131.243.190)
    Nyamdorjiin zuv ZSHiig tatan buulgah heregtei ard tumend uilchildeggui zsheer yahiin zuv demjij bna hurdan batlah heregtei
    2018 оны 06 сарын 24 | Хариулах
  • Дэнднээ (66.181.187.72)
    Увсын ард түмнийг хөлхуудын эсрэг турхирдаг ер нь Баатар генералын үг өдөр ирэх тутам үнэн болж бнадөө
    2018 оны 06 сарын 24 | Хариулах
  • Тоня (66.181.188.136)
    https://www.facebook.com/lkhagvajav.demeddorj/posts/996559860506865. 70. Онд азийн бар сингапур улс яг манат Улс шиг тор засгийн тувшинд хээл хахууль гэмт хэрэгээ дийлэхээ байгаад уунээс гарах гарцаа зов олж одолгийн хогжил дэвшилд хурсэн байдаг. Энэ сонголт бол хууль зуйн сайдаараа гадаад хунийг томилж Ямарч засгийн уед огцруулалгуй тогтвортой 15н жил ажиллуулж цаашдын усрэнгуй хогжих алхамаа зоригтой хийж хуулийг хун бухэнд шудрага тэгш уйлчилдэг системийг
    2018 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зориг (66.181.188.136)
    Энэ хун ард тумний толоо чухам яг юу хиисэн юм бэ унэхээр. Оороо. Ч хэлж чадахгуй харин оорийнхоо торол торогсод найз ноход болон намынхныгаа элийртэл баяжуулж Харин шудрага хумуусийг хавчин хяхаж баяжих боломжийг нь хааж элдвээр дарамталж ард тумний тархийг шудрага хун болж угааж Улс орныгоо суйруулж ирсэн хэрвээ захиргааны хэргийн болон дээд шуухийн дотоод хэрэгт оролцож оорийн муу санаагва гуйцэлдуулвэл монголын ард тумнийг Хэн. Ч. Хамгаалахгуй жинхэнэ зомби болж хэдэн олигаархууд болон тэдний гар хол бологсодын дураараа авирлах голомт болжсуйрэх болно
    2018 оны 06 сарын 24 | Хариулах
  • Нямдорж (66.181.176.175)
    Нямдоржийн зөв. Яагаад гэвэл түүнийг шоронд биш УИХ-д удаа дараа сонгодог тэнэг сонгогчидийн л буруу. Ингээд захиргааны хэргийн шүүх нурж унана. Дураараа ажлаас чинь хална. Дураараа хувийн өмчийг булааж авна. Дураараа захиргааны хүмүүс шийдвэр гаргана.
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
    • ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ 49 ХУВЬ,ОЛГАРХ ИУДЫН ТӨЛӨӨНИЙ ЭТГЭЭДҮҮДЭЭР ДҮҮРЧИХСЭН,УДИРДАГЧ НЬ Ц.ЗОРИГ БОЛЧИХЖЭЭ.ЭД НАР АН ,ын ХУУЛЬЧ НЭРТЭЙ ХҮМҮҮСЭЭР ДА МЖУУЛАН ТЭМЦЭЛ ЯВЖУЛААД ЭХЭЛЛЭЭ.
      2018 оны 06 сарын 23
  • Zochin (45.117.35.2)
    Nymdorj guain zuvuu.uursduu yumig sain tungaj bodoj uz
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.108.123)
    Засгийн Газрын шийдвэрийг буюу тогтоолыг Захиргааны хэргийн шүүх хянах нь буруу гэсэн Нямдоржийн зөв.Цэц ч бас тэгэж шийдсэн гэсэн үү.Захиргааны хэргийн шүүх тэгвэл МУ-ын Ерөнхийлөгчийн Зарлигийг хянаач.Нэг хүний шийдвэр биз дээ.Харин Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараас доош албан тушаалтануудын тушаал шийдвэрийг ЗХШ хянаж хуульд нийцүүлж байхад болмоор.ЗГ-н тогтоолыг нэг шүүгч захирамжаар хүчингүй болгодог эрүүл бус юм байж болохгүй.Нямдоржийг буруутгаад байгаа хүмүүс энэ улсын төлөө биш,өөрсдийнхөө эрх мэдэл хөрөнгө санхүүгийн луйварын сүлжээгээ ШҮҮХээр халхавчилан хаацайлж хамгаалах гэсэн оролдлого.Өөр юу ч биш.Улайрч цагаандаа гарч байгаа хүмүүсийн амь тээрсэн хариу үйлдэл гэж бодож байна.
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.160.93)
    Энэ хүн одоо болих хэрэгтэй,Монгол Уосын төрийг энэ хүнээс илүү самарсан хүн одоохондоо байхгүй,шударга царайчлаад 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш гэж анх дуугарсан хүн мөн биздээ одоо яаж бгаам
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.106.157)
    Ялзарч дампуурч байгаа төрийн хоцрогдсон хонзогч сайдын сүүлчийн элийрэлийг одоо зогсоохгүй бол энэ улс сүйрэх нээ Энэ шудрага царайлсан новш 20 жил балайрлаа одоо үүнийг төрөөс зайлуул
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
  • зочин (112.72.14.215)
    60 тэрбумын дарга нартай дэр нэгтгээд тэднээсээ авлигал аваал явж байгаа сайдтай шударга ёс ярих хэрэггүй цагдаагийн дарга баатаржав шшгег дарга амгаланбаяр гээл түрүүвч нэгтэй ахан дүүс шударга хүн энэ авлигачидтай нийлхүү
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
  • ойдаа (64.119.20.162)
    Засгийн газраас гаргасан уул уурхайн лицензийг цуцалсан шийдвэрүүдийг шүүх хахууль аван хүчингүй болгодог ёс бус үйлдэл зогсохгүй байгаатай энэ шийдвэр ихээхэн холбоотой.Тийм хүмүүс Нямдоржийг тал талаас нь нохой мэт боорлож байна даа.Ер нь Засгийн газар бол улсыг удирдах дээд гүйцэтгэх засаглал.Энэ засаглалын ажил шийдвэр бүрт шүүх оролцоод байх шаардлага байхгүй.
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (27.123.214.103)
    Ene oorsdiigoo shudarga esnii gerel gej boddog shuugch huulchid ene zahirgaanii heregiin shuuhiihen uneheer l tiim shudarga esnii toloo niit ard irgediin toloo youm Bol ehnii eeljind ene shuuhiin shuugch naraa tomildog baiguullaga boloh shuuhiin eronhii zovololiin darga sogtuugaar Hun dairch alsan gemt heregtnendee Ta gemt heregten tiim uchir lundendorj ta shudarga shuuhiig udirdah erh baihgui geed helj chadahgui baigaa humuus oorsdoo shudarga baij chaddag youm uuuu?....
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.26.195.182)
    ЭНЭ ЗӨНӨГ ОДОО ЗАЙЛАХ ЦАГ НЬ БОЛООГҮЙ ЮМ УУ?
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Dorj (103.229.121.96)
    Shuuh huuliin daguu shudarga ajilladag bol iim baidald hurgehgui l bolov uu. Zasgiin Gazriin zuv zuitei uil ajillagaag irged oilgoh bailgui dee.
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • иргэн (103.212.117.213)
    Ийм нэг цагаандаха гарсан,надаас өөр юмгүй гэсэн луйварчдыг бүх ард түмний хүчтэй эсэргүүцэл тэмцлээр төрөөс зайлуулах цаг болж,ер нь энэ их хуралыг тараах болжээ,бидэнд ийм хурал дарга,хуулийн сайд огт хэрэггүй.
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Дорж (202.9.41.187)
    Түрийний бөөс толгойд гарна гэдэг л болж байх шиг байна.Нямдорж гэж ямар хүн анх их хуралд гарч байлаа даа.Хүн бүхэн өрөвдөөд ядууг нь гайхаад төр засаг харж үз гээд байсан санагдах юм.Юм өөр болно гэж ингэж даврахыг хэн мэдэх вэ.Шудрага багтай л байж дээ.
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Огцруулж хариуцлага тооц (43.242.243.123)
    Монголын хуулийн салбар маш муу байгаа одоо бүр хуульгүй болгох гэнэ. Энэ салбарыг ийм муу байлгахад хамгийн удаан салбарбн сайдыг хийсэн хүний 100% буруу харамсалтайн тэр хүн нь жаахан харанхуй голдуу хүмүүсийн толгойг эргүүлж маш олон жил гадаадад байсан магадгүй харь гаригаас ирсэн мэт хамгийн шүүмжлэнэ тэрийг ард шудрага хүн шүү гэж хүлээж авна. Ийм гажиг тогтолцоог үүсгээд байгаа магадгүй гадаадын тагнуул л ингэж монголыг хорлох байх цэвэр халх хүн хэзээч улс лрноо ингэж хорлохгүй. Сайдыг огцруулж хариуцлагыг нь үүрүүлэх цаг нэгэнт болжээ
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • жамбаа (112.72.14.59)
    шүүх шудрага ажилдаг билүү энэ олон томчуудын хэргийг хар
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
  • Болд (27.123.214.95)
    Тагнуулч нь үнэн юм байна .худлаа эрдэнэтийн 49 хувь гэж хошгирулаад .
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
  • Дүлий хог (103.212.119.223)
    Увсынханд ганц нэг сайн шударга хүн байна даанч цөөн юм
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
  • ЗОЧИН (112.72.14.94)
    ЭНЭ ХҮНИЙ ХИЙСЭН БАЛГААС БОЛЖ МОНГОЛЫН ТӨР ХЯМАРСАН АРД ТҮМЭН ЯДУУРАЛД ОРСОН ӨМНӨ НЬ ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ БҮГДИЙГ НЬ БУЦААЖ ЗАСАХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ХҮНИЙГ ОДОО ТӨРИЙН СУУДЛААС БУУЛГАЖ ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГАХ БОЛСОН ШҮҮ ЦААШДАА ЗҮГЭЭР Л ЛУЙВАРДАХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ХИЙХЭЭС БИШ ЭНЭ ХҮНЭЭС ЯМАР Ч ШИНЭ САЙН ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭЛ ГАРАХГҮЙ ӨӨРИЙН БОЛОН ӨРӨӨЛИЙН МЭДЭЭЛЭЛИЙГ ЦУГЛУУЛААД ХАВ ДАЧИХДАГ ИЙМ Л АШИГ ХАЙГЧ НӨХӨР ЭНЭ НӨХРИЙН ЯРЬЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ДАНДАА ӨӨРТӨӨ АШИГ ХАРСАН Л МЭДЭГДЭЛ ХИЙДЭГ АШИГГҮЙ БОЛ ХӨДЛӨХГҮЙ АРД ТҮМЭН УЛС ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛГҮЙ ХҮН ШҮҮ.
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
    • МАНАНГ МАРТААЮУ ЧИ.
      2018 оны 06 сарын 20
  • Зочин (103.10.22.111)
    Тэр Баянмөнх ,Хүрэлбаатар сайд ,энэ Нямдорж энэ тэр гээд Увсынхан нээрээ жаахан онцгүй хүмүүс юмаа янз нь .
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
    • иргэн
      Эх орноо зарах бүлэглэлийн гишүүн алиа салбадай ил гараад ир дээ.
      2018 оны 06 сарын 20
  • Зочин (103.26.194.191)
    Энэ хүнд Монголийн төр яамр өртэй юм бэ ? Яагаад заавал энэ чадвар муутай боловсролгүй нөхөр хууль зүйн сайд болоод байдгийн бэ ? Монголд болж байгаа бүх л муу муухай зүйлд энэ хүн холбогдсон яавж байдаг тэгээд арга хэмжээ авхуулсан нэг ч тохиолдол байхгүй !!! Нямдорж гэж дархлагдсан этгээдэд арга хэмжээ авч хариуцлага тооцож чадах байгууллага байна уу Монголийн төрд!!!
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.35.39)
    МАН ер нь 2020 оноос хойш манай нам төрөөс арчигдаж магадгүй гэж шийдсэн алхам хийж байна уу?Тухайлбал засгаа ямарч алдаа гаргасан нөгөө өөрийнх нь хэд сууж байгаа Үнлсэн хуулийн цэцээр шийдүүлэх хууль батлуулах гэж зүтгэж эхэллээ. Захиргааны хэргийн шүүхийн эрхийг үгүй болгож дураар дурьгах гэж санаархаж байгааг иргэд ойлгох нь чухал.Хонзогнргч Нямдорж 20жил төр зайдагналцсанч монголд хууль гэж байгаа үгүй нь мэдэгдэхээ боль дампуурлаа.Төрийг авилгалд Энхбаяр идүүлсэн,Нийслэл хотыг Энхболд юу ч биш болгосон,хуулийг Нямдорж мэтийн хүмүүс завхруулсан.Үүний цаад хүчин нь МАН одоо явах цаг нь болжээ.
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
  • эзэн (64.119.20.79)
    Өөх өгсөн ч өөриймшихгүй өөдгүй муу цаашаа санаатай Монголын дайсан болсон урвагч хулгайч луйварчин зандалчин тагнуулч дүрвэдүүд Монголын ард түмний баялгийг Цэдэнбалынхаа үеэс л мөлжсөөр өдий хүрч байгаа биз дээ.
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
  • N enhbayr (64.119.22.106)
    Dalii dorvod zailuulahgui bol mongoliig huuligui bolgood duuslaa erdenet hamt hulgailaad hamtarchaa bidniig sulaad suvilald ulsiin mongoor amaraach bgaa heregseh bolgood avilgal avsan shig saihan amidarch bna avgai ner deer boon haus avaad dalii uvsiin baatarsaihan hardaa goviig yaaj avsan bhuu uvs choijilsuren 19horoolol buh gazariig avaad baishin bariaad zaraad nymdorjiin uvs nutagiin ahtaigaa niileed buh gazar duuslaa suhbaatar duureg gazar albanii darga huuhen bas uvs zuslan gazariig bugdiin zarj bna selhtees ehleed nohor boh niileed iim saidtai mongol hezeech hogjihguidee yaasan udaan boddog yaasan yum oilgohgui mongolchuud ve
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (94.214.181.162)
    Увсынхан бүгд хулгайч. Монголын төрийн байгууллагуудад ялаа шиг шигсэн увсынхан бүгд яг Нямдорж шигээ шудрага царайлсан хулгайч нар. Тэд монголын төрийг хувхайруулж байна. Гадаадад байгаа хулгайч нар малын хулгайч нар бүгд увсынхан. Эрдэнэтийн шахаа бас увс. Тэд Ш. О болон Зоригийг алсан. Тухайн үед увсынхан эрдэнэт дээр ид алаан болж байсан үе.
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (94.214.181.162)
    Одоогийн хууль эрх зүйн хоцрогдсон чадамжгүй байдал энэ эргүү дөрвөдийн гай. АШИГТ МАЛТМАЛЫН ХУУЛИЙГ ХЭНД ЗОРИУЛЖ ЯМАР ЗОРИЛГОТОЙ ЗАССАНЫГ ЕР ЯРЬДАГГҮЙ. МАШ ХҮНД ГЭМТ ХЭРЭГ. ШОРОНД БАЙХ ЁСТОЙ ХҮН.
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
    • иргэн
      монголчууд бид түүхээ мартах юм шударга бүх хүнэ э цааш нь харуулаад хулгайч луйварчид төрд гарч мөхөөлийн ирмэгт аваачдаг биздээ. ц.нямдорж сайд үнэнийг хэлээд байна ш дээ
      2018 оны 06 сарын 20
  • Зочин (202.21.106.138)
    Нямдорж гуай эх орончийн дүр эсгээд ,Хятадын талд хүчин зүтгэчихсэн хүн юм биш үү. Өнөөдрийн Хятад улсаас дангаараа хараат болчихсон нь энэ хүний гавьяа юм биш үү.
    2018 оны 06 сарын 19 | Хариулах
    • Тагнуул
      Хужаагийн тагнуул гэж хэсэг шуугисан шал худлаа гэж боддог байлаа өдөр ирэх тутам эргэлздэг боллоо сүүлдээ гарцаагүй тал руугаа орлоодоо
      2018 оны 06 сарын 19
  • Зочин (202.21.106.138)
    Нямдорж гуай эх орончийн дүр эсгээд ,Хятадын талд хүчин зүтгэчихсэн хүн юм биш үү. Өнөөдрийн Хятад улсаас дангаараа хараат болчихсон нь энэ хүний гавьяа юм биш үү.
    2018 оны 06 сарын 19 | Хариулах
  • ЗОЧИН (139.5.216.80)
    ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ӨНӨӨДӨР МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ БОЛОХ ХХБ-ны ТАЛД ДЭНДҮҮ НЭГ ТАЛЫГ БАРЬЖ, ХУУЛИЙГ ЗАВХРУУЛАН МОНГОЛД ҮНДСЭН ХУУЛИАС ДЭЭГҮҮР ДАВЖ ШИЙДВЭР ГАРГАН АРД ТҮМНЭЭ ДОРОМЖИЛЖ БАЙГААГ АРД ИРГЭД ОЙЛГОДОГ БОЛСОН. ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮГЧ НЭРТЭЙ АВИЛГАЧДЫГ ХАЗААРЛАХ ЦАГ НЭГЭНТ ИРСЭН ШҮҮ. ШҮҮХИЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙЖ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ, ҮНЭН ШИЙДВЭР ГАРДАГ БОЛНО БИЗДЭЭ. ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД АЖИЛЛАЖ БАЙГАА БАТСУУРЬ ТЭРГҮҮТЭЙ АВИЛГАЧ ШҮҮГЧ НАРЫГ ЯАРАЛТАЙ ЧӨЛӨӨЛЖ, ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
    2018 оны 06 сарын 19 | Хариулах
    • Гол төлөөлөгч нь Зориг,Бат суурь байх
      2018 оны 06 сарын 19
  • ЗОЧИН (139.5.216.80)
    ЗӨВ ЗӨВ.
    2018 оны 06 сарын 19 | Хариулах
  • Oyun (66.181.161.125)
    Mongold bol oldohgui l huuli ch shuu.
    2018 оны 06 сарын 19 | Хариулах
  • нямдоржийг демжине (223.38.61.250)
    демииюм бичих юм даа
    2018 оны 06 сарын 19 | Хариулах
  • Хуульч (64.119.25.33)
    НЯМДОРЖ , ХҮРЭЛБААТАР , ЗАНДАНШАТАР НАРЫН АРД АЛТАН ТОЛГОЙЛСОН САНХҮҮ , УУЛ УУРХАЙН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ ЗОГСЧ БАЙГАА !!! ЭД БОЛ БӨГСӨӨРӨӨ ГАРТАЛ МӨНГӨ ЧИХҮҮЛЖ НЭЭНТЭГТ ОРСОН ЛУЙВАРЧИД !!! ЭЗЭНДЭЭ !!! ЭЗЭДДЭЭ ӨРӨӨН ТӨЛЖ БАЙНА !!!
    2018 оны 06 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ДУБАЙ: Нисэх онгоцны буудлаа жилд 260 сая зорчигч хүлээн авахаар өргөтгөнө 2 цаг 39 мин Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэвшихээр горилжээ 2 цаг 50 мин Өмгөөлөгч Г.Батбаяр буудуулсан шархтай нас барсаныг урьдчилсан байдлаар тогтоожээ 3 цаг 43 мин Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? 3 цаг 57 мин Франц, Герман хамтран хиймэл оюун ухаанаар тоноглосон танк бүтээнэ 4 цаг 4 мин Өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явуулах байршлууд 4 цаг 49 мин Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес эрхлэгчид ээ! 4 цаг 59 мин Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэж мэдэгджээ 5 цаг 13 мин Сонгиноос Чингэлтэй рүү "ниссэн" 10 мянган хүн Н.Учрал гишүүний "царцаа" юу? 5 цаг 31 мин Өнөөдөр хуралдах байнгын хороо, түр хороодын хуваарь 6 цаг 8 мин Сэлэнгэ аймгийн 8 суманд гадаад паспортын үйлчилгээг нэвтрүүллээ 6 цаг 19 мин Ногоон автобусны Түр хороо өнөөдөр хуралдана 6 цаг 29 мин Хөгжлийн диалектик 6 цаг 42 мин Б.Гүнбилэг: Өнгөрсөн зуунаас үлдсэн намын тогтолцоог халж чадаагүйд маш их зангилаа байна 6 цаг 57 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 7 цаг 9 мин Далайн морь хамгийн сайн "аав" 7 цаг 14 мин МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ 7 цаг 23 мин Сүүлийн 7 хоногт гамшиг, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ Өчигдөр 14 цаг 36 мин Тэмцээний үеэр “Бөмбөг алдлаа” гэж сурагчаа зодсон багшийг 300.000 төгрөгөөр торгожээ Өчигдөр 14 цаг 13 мин I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ Өчигдөр 13 цаг 57 мин
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ...
Top