x

М.Ганбаатар: Шахмал түлшинд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглана

Тавантолгой түлш ХХК дотоодын үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахаар болж байна. Ингэснээр шахмал түлш үйлдвэрлэхэд ашигладаг барьцалдуулагч үйлдвэрлэдэг үндэсний компаниудтай хамтран ажиллаж, тэдний үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглах юм. Энэ талаар Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатараас тодрууллаа.

-Танай компанийн тухай барьцалдуулагч үйлдвэрлэх үндэсний аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллахаар болж байна. Үндэсний компаниудад ямар шаардлага тавьж ажиллах вэ?

-Манай компанийн хувьд барьцалдуулагчийг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор гурилын орцтой, шохойн орцтой, эрдэнэшишийн цардуулд суурилсан барьцалдуулагчийг үйлдвэрлэлдээ туршсан. Манай компанид барьцалдуулагч нийлүүлэх хүсэлтэй таван аж ахуй нэгж хүсэлтээ илэрхийлсэн. Мэдээж манай компанийн хувьд дотоодын бүтээгдэхүүнийг хэрэглэх зорилгоор хүсэлтээ илэрхийлсэн омпаниудад өөрсдийн туршиж бий болгосон орц нормын дагуу шаардлага тавьж ажиллана, захиалгаа өгнө.

-Тэгэхээр танай компани өөрийн гэсэн орц жортой болсон гэсэн үг үү?

-Манай компанид туршилт судлагааны цех гэж байдаг. Бүтээгдэхүүнээ тогтмол хөгжүүлэх үүднээс жил гаруйн хугацаанд туршилтууд хийгдсэн. Тиймээс бидний гаргасан орц нормын дагуу үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрийн барьцалдуулагчийг Тавантолгой түлш ХХК үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх санаачилга гаргаж байгаа юм. Дээрх 5 компанийн төлөөлөлтэй уулзаж, хамтрах ажлыг эхлүүлж байна.

-Өнгөрсөн онд үйлдвэрлэгдсэн түлшинд гурил хийж байсан гэсэн үг үү?

-2020, 2021 онд үйлдвэрлэсэн түлшийг үндсэн орц жорын дагуу буюу импортоор авдаг барьцалдуулагчийг ашигласан. Яагаад гэхээр өвлийн хүйтэнд бүтээгдэхүүнд ямар нэгэн алдаа гарах магадлал өндөр учир үндсэн жороо бүтээгдэхүүнээ хийсэн. Өвлийг амжилттай давлаа, дулааны улирал ирж байгаа энэ үед үндэсний компаниудтайгаа хамтрах ажлыг эхлүүлж байна.

-Импортоор авч байгаа барьцалдуулагчид хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Жил 13 тэрбум орчим төгрөг зарцуулдаг. Барьцалдуулагчийн тал дээр манай компани төдийгүй үндэсний компаниуд ч ямар нэгэн мэдлэггүй байлаа шүү дээ. Тэгэхээр бид аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэж байгаа барьцалдуулагч нь импортын бүтээгдэхүүнийг бүрэн орлож чадах уу, чанарын тал дээр ямар нэгэн доголдолгүй байж чадах уу гэдэг дээр нэлээд сайн анхаарал хандуулна. Ер нь бол 2021 оныг эх оронч худалдан авалтын жил болгон зарлаж байгаа юм. Ингэснээр зөвхөн барьцалдуулагч биш дотооддоо үйлдэрлэж байгаа, манай компанид шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг худалдан авна.

-Барьцалдуулагч нийлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн аж ахуй нэгжүүдийн барьцалдуулагчийг туршиж үзсэн үү. Шинжилгээний хариу ямар гарсан бэ?

-2020 оны хавраас эхлээд туршсан. Мэдээж үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд өвлийн болон зуны үед туршсан. Туршилтын дүн шинжилгээг мэргэжлийн байгууллагууд дээж авсан удахгүй мэдээлэх байх.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 17 цаг 56 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 18 цаг 32 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 18 цаг 41 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 19 цаг 3 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 19 цаг 13 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 20 цаг 20 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 21 цаг 35 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top