x

Энэ сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 метр. Өдөртөө 9 хэм хүйтэн байна.

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө  10 хэм хүйтэн байна.

Тэрэлж орчоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 10 хэм хүйтэн байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд нутгийн зарим газраар, 25-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 4 цаг 2 мин Бид бол монголоид хүмүүс 4 цаг 15 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 4 цаг 34 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 4 цаг 56 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 5 цаг 14 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 5 цаг 26 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 5 цаг 43 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 5 цаг 43 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 6 цаг 37 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 8 цаг 5 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 9 цаг 1 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top