x

Н.Номтойбаяр хэрхэн буруутгагдсан бэ?

Эрүүгийн хуулийн зарим хэсгийг эргэн харах цаг болж!

Эрүүгийн хуулийн Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт шалгагдаж буй хэн бүхэн амсаргүй, ёроолгүй хар нүхэнд унасантай адил болжээ! Гагцхүү тухайн албан тушаалтныг эрүүгийн хэрэгт шалгах шалтаг нь улс төрийн шийдвэр гарсан байхыг шаардана. Хэрэв хууль тогтоогчид энэ гэмт хэргийг эргэж харахгүй бол ажил хийсэн хүн бүр алдаа, оноогоо шүүлгэж гэмт хэрэгтэн болох нь энгийн үзэгдэл болж байна. Товчхондоо хүн олдвол хэрэг олоод тохоход хуулийн хувьд хялбар болж. 

Учир нь энэ гэмт хэрэгт ямар ч хохирол шаардахгүй, хохирогчгүй байж болно, хэн нэгнийг гомдоох шаардлагагүй төдийгүй хэт өргөн хүрээнд тодорхойлогдсон тул захиргааны хэрэг, хөдөлмөрийн сахилгын зөрчил, мэргэжлийн алдаа зэргээс ялгах зааг байхгүй болжээ. Олон нийтэд тустай зүйл хийсэн ч хэн нэгэн эрх мэдэлтэнд таалагдахгүй л бол давуу байдал олгосон гэх шалтагаар эрүүгийн хариуцлага хүлээж болохоор байна. 

Сүүлийн үед Үндсэн хууль зөрчсөн гэж гэмт хэрэгт ялладаг боллоо. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шүүхийн журмаар тогтоодог цор ганц байгууллага нь Үндсэн хуулийн цэц баймаар юм. Гэтэл эрүүгийн шүүх Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээнд халдаж, иргэдийг Үндсэн хууль зөрчиж эрх хэмжээгээ хэтрүүлсэн хэргээр эрүүгийн журмаар шалгаж байгаа нь шүүхийн харьяалал талаас бодоод ойлгомгүй зүйл. За тэгээд “Үндсэн хуульд шударга ёсны зарчим гэж бий, тиймд чи шударга байгаагүй гэж би үзэж байна” гэхэд л хэнд ч хэлэх үг олдохгүй. Эрүүгийн хууль зөрчвөл гэмт хэрэгтэн болох нь гарцаагүй байх ёстой, гэхдээ Үндсэн хууль зөрчсөн үйлдлийг, мөн бусад хуулийн зөрчил бүрийг гэмт хэрэг гэж үзэх үү? өөр бусад хуулийн хариуцлага байхгүй болсон уу? 

Зүй нь албан тушаалаа урвуулан ашиглах буюу хувийн сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор санаатай үйлдсэн хулгай луйвар, авлигын хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэлийг гарцаагүй оногдуулж баймаар. Харин төр засгийн шийдвэрийг хэрэгжүүлж, үүрэг даалгавраа нэр төртэй биелүүлсэнийхээ төлөө шоронд ордог болмооргүй байна. Хувийн сонирхлоо гүйцэлдүүлээгүй чинь хэнд ч падгүй, гаргасан шийдвэр чинь бусдад давуу тал олгосон байна гээд л гүйцээ. Давуу тал олж авсан талтай огт хамааралгүй, танихгүй байсан ч гэмт хэрэг болно. Бусдад буян болоод өөрөө шоронд ордог эрүүл ухаантай хүн байхгүй л баймаар юм. Ер нь төрийн албан тушаалтны уриа лоозон, ухуулга яриаг эс тооцвол албан ёсны бүх шийдвэр хэрэгжихдээ хэн нэгэнд сайн муу үр дагавар заавал үүсгэж байдаг (жич: үр дагавар үүсгэдэггүй шийдвэр байвал надад уламжлахыг хүсье!) Жишээ нь өнөөгийн Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрүүдийг хожим гэмт хэрэг гээд шүүвэл яах вэ!?Гадаадад гацсан иргэдийг ялгасан, Үндсэн хуульд зааснаар хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхад та нөхөд эмэгтэйчүүд хүүхдүүд, хөгшчүүлд хавчуулан дарга нараа эхэлж авчраад эрүүл биетэй, залуу настайгаар нь ялгаварлаж эрх хэмжээгээ хэтрүүлсэн урвуулсан, төрийн албаны тэгш байдлын зарчмыг зөрчсөн гээд л. Улсын онцгой комиссын шийдвэр ихэнхидээ мэдлэг, туршлага, бэлтгэлгүйдээ алдаж онож, хариуцлага алдаж байгааг нь хожим шууд гэмт хэрэг гэж шүүн таслах нөхцөл нэгэнт бүрджээ. 

Энэ бол нийтийн албан тушаал хашиж буй хэнд ч хэзээ ч тохиолдож болох эрдсэл. Хувийн салбарын мэргэжилтнүүд төрд очих гэж яардаггүйн нэг шалтгаан. Гэхдээ гэмт хэрэгт хэзээ шалгагддаг вэ гэхээр өөрийнх нь ажиллаж байсан засаг төр солигдож, эрх баригчид ээлжлэх үед эхэлдэг нэг онцлогтой. 

Яваандаа элгээ тэврээд ажлаас зугтдаг нөхдүүд ч эс үйлдэхүйгээрээ гэмт хэрэгтэн болоод ирэхээр энэ төрд хэн ажиллах болж байна. Хууль тогтоогчид маань эрдэмтэд судлаачдынхаа үгийн сонсох цаг болсон дог. 

Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байна  | Zaag.MN

Н.Номтойбаярын гэгдэх “гэмт хэрэг”

Мордохын хазгай гэгчээр анхнаасаа Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл гэх байгууллагын талаар хууль шүүхийн байгууллага буруу ойлголт авчихжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар статус нь тодорхойлогддог төдийгүй хуулиар “үндэсний байгууллага”, “нийгмийн зөвшилцлийн байгууллага” хэмээн тодорхойлогдсон байгууллагыг Засгийн газрын харьяа байгууллага мэтээр ойлгож, түүний шийдвэрийг зөрчсөн гэх хууль хэрэглээний алдаанаас гэмт хэрэг гэх зүйл эхэлсэн байна. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл нь нийгмийн зөвшилцлийн, үндэсний хэмжээний хуулийн статустай гурван талт хамтын ажиллагааны байгууллага бөгөөд ажилтан, ажил олгогч, Засгийн газраас тус бүр тэнцүү 3 гишүүд нийт 9 гишүүнтэйгээр бүрдүүлж олонхийн саналаар шийдвэр гаргадаг байгууллага юм. Засгийн газар нэг оролцогч болохоос удирдах дээд байгууллага биш. Гэтэл Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн гэх шийдвэрт Засгийн газрыг төлөөлсөн 3 гишүүний нэг болох Н.Номтойбаярыг ганцааранг нь сугалаад буруутгаж яллачихсан байна. Хамтын шинжтэй 9 гишүүний олонхиор гарсан шийдвэрт бусадтайгаа саналын адил эрхтэй аль нэг гишүүнийг дагнан буруутгасан юм байна. Н.Номтойбаяр эсрэг саналтай байсан бол бас л буруудах уу? гэдэг асуулт үлдэж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл нь үндэсний хэмжээний нийгмийн зөвшилцлийн байгууллага болохын хувьд төрийг төлөөлж Засгийн газар, харин иргэний нийгмийн байгууллагаас харилцан эсрэг сонирхол бүхий ажил олгогч болон ажилтны төлөөлийг тэнцүү бүрдүүлэх замаар гурван талын харилцан тэнцэл хяналттай бүрдүүлсэн нь зөвхөн Монгол Улсын дотоодын хуульд заасан шалгуур төдий биш юм. 

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болох Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай Женевийн 122 дугаар конвенци, зөвлөмж, Ажилчдын төлөөлөгчдийн тухай конвенцид “оролцогч улс бүр хөдөлмөр эрхлэлтийн бодлого хэрэгжүүлэхэд ажилтан ба ажил олгогч байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, зөвшилцөлд тэнцүү эрхтэй оролцуулах, тэдгээр байгууллагын хамтын ажиллагааг үндэсний түвшинд хэлцэл хийж хэрэгжүүлэх” зэрэг үүргийг хүлээдэг тул Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх үүргийн хүрээнд энэ байгууллага бий болсон байна. Хуулиар бий болсон үндэсний хэмжээний, нийгмийн зөвшилцлийн гурван талт байгууллагын шийдвэр нь нэг оролцогч тал болох Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл болон түүний оролцогч нэг тал болох Засгийн газрын аль алинд нь эн тэнцүү хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хуулиар шууд олгосон байх бөгөөд 2017 оны Төсвийн тодотголын хуулиар Засгийн газрын жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийн зориулалттай 20 тэрбум төгрөг, харин Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 6 зорилтот төсөлд 3,9 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөсөн байна. Хаа хамаагүй тусдаа төсөвт суусан эх үүсвэртэй Засгийн газрын журмын дагуу банкаар дамждаг 20 тэрбум төгрөгийн жижиг зээл, санхүүгийн дэмжлэг гэх хөтөлбөр лүү Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн зорилтот төслийг хүчээр адилтган буруутгасан нь хууль хэрэглээний алдаа болжээ.

Товчхондоо Засгийн газрын жижиг зээл олгох журмаар Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл зээлийн нөхцлөө батлаагүй гэх гэмт хэрэг үйлдэгдсэн гэсэн байх юм. Хуулиар шууд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх эрх олгосон төдийгүй Төсвийн хуулиар мөн хөрөнгө захиран зарцуулах эрхийг олгоод байхад өөрийн оролцогч аль нэг тал тухайлбал, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо, Засгийн газрын журмыг дагаж мөрдөх үндэслэл байхгүй төдийгүй өөрийн хуулиар олгосон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх хэмжээний хүрээнд зээлийн нөхцөлөө тогтоох бүрэн эрх энэ байгууллагад байна. 

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл нь олон улсын гэрээ конвенц, олон улсын туршлага жишгийн дагуу Засгийн газрын бус байгууллагын оролцоо илүү давамгай байдалтай байгуулагдсан үндэсний хэмжээний байгууллагад тооцогддог. Монгол Улсын иргэний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх үндсэн эрхийг хангах бодлогын хүрээнд ажилтан болон ажил олгогч нь Засгийн газрын төлөөллөөс давамгай байхаар хуульчилсан атал эсрэгээр Засгийн газрын харьяа төдийгүй түүний шийдвэрийг хэрэгжүүлэх байгууллага мэтээр хуулийг буруу ойлгосон байна. Хуулиар олгосон эрхийн хүрээнд шийдвэр гаргахад заавал Засгийн газрын нөхцлөөр санхүүжүүлнэ, эсхүл журмыг дагаж мөрдөнө гэсэн зохицуулалт байхгүй. 

Ингээд Н.Номтойбаяр нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоол хамтран батлалцсан гэх ялтай үлдсэн боловч цаашлаад ийнхүү тогтоол батлахыг гэмт хэрэг үзвэл өнөөдрийг хүртэл үргэлжлэн үйлдэгдэж байгаа, эсхүл Эрүүгийн хууль маань царай харж алагчилан бусад буруутныг харж үзсэн болж таарлаа. Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих үндэсний зөвлөлийн тогтоол нь хэм хэмжээ тогтоосон Захиргааны акт болохын хувьд Захиргааны хэргийн шүүхээс хууль бус гэж тогтоосон шийдвэр лав алга. 

Гэхдээ зөвлөлийн шийдвэр ямартаа ч бодит үр дүнгээ үзүүлж ажлын байрыг олноор бий болгох, хавтгайрсан жижиг зээлийн халамжаас татгалзаж, хөдөлмөр эрхлэлтийг илүүтэй дэмжих шийдвэрүүд амьдралд хэрэгжиж үр нөлөөгөө үзүүлж эхэлсэн байна. Монгол Улсын төрийн тэргүүн Баян-өлгий аймаг дахь “Азат халал” махны үйлдвэрээр зочилж бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдсэнийг сайшаасан мэдээгээр бид бүхэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн төслийн санхүүжилтээр махны үйлдвэрийн өргөтгөл хийгдэж бүс нутгийн хэмжээнд олон улс руу мах экспортлодог үйлдвэртэй болсоныг хэдхэн сарын өмнө харлаа. Энэ үйлдвэрийн өргөтгөлийг нөгөөх “гэм буруутан” Н.Номтойбаярыгбуруутгасан төсөл хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүжилтээр барьж ашиглалтанд оруулжээ. Зээлийн эргэн төлөлт 80 хувьтай тул хохирогч мэдээж байхгүй, зорилтот бүлэгтээ төсөл хүрсэн атлаа хэрэгжүүлэх шийдвэр гаргалтанд оролцогч 9 хүнээс нэг нь гэмт хэрэгтэн болсон байна. Яг энэ шалтгаанаар анх 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж эхлээд улмаар зээл төлөлтийн үнэнд гүйцэгдэж хохиролгүй, хохирогчгүй хэрэг болсон байна.

Цаашилбал, улс төр судлаач, эдийн засагч мэргэжилтэй Н.Номтойбаярыг хүчээр хэсэг хугацаанд “хуульч мэргэжилтэй” болгож байгаад өөрийгөө өмгөөл гээд анхан шатны шүүх өмгөөлөгчгүйгээр шүүж яллажээ. Ажил мэргэжлийг нь зөв тогтоож чадахгүй байж гэмт хэргийг тогтоогоод байгаа нь хуулийн байгууллагын ажил туйлын хангалтгүй явагддагийг харууллаа. Эсрэг мэдүүлэг өгсөн этгээд өмгөөлөгч авсан тохиолдолд заавал өмгөөлөгчтэй оролцуулж мэтгэлцэх, хууль ёсны эрхээ хамгаалуулах хуулийн боломжийг мөн олгоогүй байна. 

Энэ гэмт хэрэгт иргэн Н.Номтойбаярыг ямар зорилго, санаа сэдэлт, хувийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн талаарх баримт дүгнэлт алга. Авлигын эсрэг хуульд албан тушаалаа урвуулан ашиглах гэдгийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилготой үйлдэл гэжээ, тэгвэл ямар хувийн сонирхол нь гүйцэлдээд байгааг тогтоомоор юм, ямартаа ч ажлаа сайн гүйцэтгэх гэдэг хувийн сонирхол лав баймааргүй юм. Хэрэв хувийн сэдэл, санаа зорилго байхгүй бол гэмт хэрэг болохгүй атал Н.Номтойбаярын өөрийнх мэдэхгүй төсөл сонгон шалгаруулалтын үйл явдлын зохион байгуулагч, гэмт хэргийг бүлэглэн үйлдэгч гэж буруутгасан байна. Албан тушаалын гэмт хэргийг шууд санаатай үйлдэх, урьдаас ухамсарлаж үр дагавар, хор уршгийг хүсч үйлдсэн байх зэрэг гэмт хэргийн шинж ч алга. 

Иргэн Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ нийтэд зарласны маргааш яаран яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн төдийгүй Сонгуулийн хууль зөрчиж нэр дэвшигчийн хууль зүйн баталгааг зөрчин цагдан хорьж ялласан зэрэг нь олон нийтэд улс төрийн хоригдол гэж нэрлэгдэх нэг шалтгаан болсон байна. 

Гэхдээ Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад улс төрийн хоригдол гэж нэрлэх нь эртдэхийг сануулах юун!

Хуульч Б.Баяраа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (122.115.234.173)
    shuugch gej novshnuud l daa, J. ERDENEBAT, alban tushaalaa urvuulan ashiglasan sh tee!
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.83)
    Өнгөрсөн жилд шийтгэгдсэн дээд албан тушаалд байсан хүмүүсийн хамгийн тодорхой ялтай хүн бол Ж.Эрдэнэбат.Түүний хэрэг маш тодорхой хүнд гэмт үйлдэл .Харин бусад хүмүүс тахайлвал Л.Эрдэнэбат Болор,Энхсайхан,Ганболд,Мэндсайхан нар бол үндсэндээ хэлмэгдэгчид.Одоо гэхэд Сү.Батболдоос эхлээд том хэрэгтнүүд хэнэгч үгүй царайлсаар нам нь хамгаалсаар хайралсаар байгаа.Номтойбаяр бол нэг хэрэгт шийтгэгдсэн ч олон хэрэг хийсэн аргалж байсан гэж олон нийттэд ойлгогдсон.Шүүхийн дээр нам байгаа нь бараг нотлоглоо доо.Дургүй хүрснээ шийтгээд хэнийгч гэсэн суллаад гаргачихаж чадаж байна.Өмнө нь МАНАН нь л хамаг бурууг хийдэг гэж ойлгуулж байсан болохоос жинхэнэ мангас бол МАН гэдэг нь торойж үлдлээ.Бүх зүйл ойлгомжтой.
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Маш зөв дүгнэжээ. МАН улс төрийн нүүдэл одоо ойлгогддог болсон.
      2021 оны 01 сарын 19
iШинэ мэдээ
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ 10 цаг 26 мин Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна 10 цаг 30 мин Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ санаатайгаар хуулийн техникийн алдаа гаргасан 10 цаг 48 мин Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг шүүх засаглал үүрэх ёстой 10 цаг 58 мин Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ 12 цаг 47 мин Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна 12 цаг 54 мин Дуурь, бүжгийн эрдмийн театрт иж бүрэн шинэчлэл хийнэ 13 цаг 1 мин Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 13 цаг 6 мин А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бол сонсогдсон, хүүхэд хариу үзүүлээгүй 13 цаг 12 мин Ц.Сандаг-Очир: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай 13 цаг 19 мин Монгол үндэстнээ авран хамгаалъя 13 цаг 42 мин Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Чагнаадорж хоёр... 14 цаг 0 мин Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ 14 цаг 30 мин Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 17 цаг 17 мин 129 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна Уржигдар 17 цаг 07 мин УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн засгийн орчны талаар санал солилцлоо Уржигдар 17 цаг 06 мин Улаанбаатар хот ЕСБХБ-ны "Ногоон хотуудын хөтөлбөр"-ийн нөлөөллийн судалгаанд оролцоно Уржигдар 17 цаг 05 мин Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2026 онд Улаанбаатар хотноо болно Уржигдар 17 цаг 04 мин УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй болголоо Уржигдар 15 цаг 40 мин С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд байхгүй жишиг Уржигдар 15 цаг 15 мин
iИх уншсан
Нийслэлийг удирдах хүн сайн “намчин” биш, сайн менежер байх ... А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Парламент өөрсдийнхөө тухай хуулийг хэлэлцэж эхэллээ Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ Нью-Йоркчууд хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг 50 доллароор а... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Эрчим хүчний бодлогын зөвлөл хуралдаж, шилжилтийн стратегийн... "Улаанбаатар марафон 2026"-тай холбоотойгоор нийтийн тээврий... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх
Top