x

Ч.Сайханбилэг: Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүсийг ойлгох нартай өдөр ирнэ

Өнгөрөгч долоо хоногт  Монголын Засгийн газар "Оюутолгойгоос хүртэх үр ашгийг нэмэгдүүлэхгүй бол үйл ажиллагааг зогсооно" гэдгээ “Рио Тинто” компани болон бусад хөрөнгө оруулагчдад мэдэгджээ... гэх мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллээр тарсан билээ. ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго ч мөн "2051 он хүртэл Оюутолгойгоос ашиг хүртэхгүй,  Монгол улс 22 тэрбум долларын өртэй үлдэхийг Засгийн газар зөвшөөрөхгүй" гэх мэдээлллийг өгсөн. Үүнтэй  холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дараах мэдэгдлийг хийжээ.  Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

“Оюу Толгой” төслийн Засгийн газрын ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын дэд дарга, эрхэм дүү Б.Солонгод эргэцүүлэн дайх үгс

Эрхэм дүүгийн ажиллаж байгаа Засгийн газрын “гал тогоог” 1980-аад оны эхнээс удирдан хууль дээдлэх, улс төрөөс ангид байх, хувь хүн, аль нэг намын нөлөөг улс орны эрх ашгаас илүүд тавихгүй байх зарчмыг үе үеийн Засгийн газруудад баримталж ирж чадсан нэр нэгт, амьдай Ш.Солонго даргын үлдээсэн зайг орлохоор, “Ivy league”-н сургуулийг дүүргэсэн чадалтай боловсролтой, залуу бүсгүй томилогдсон мэдээг хувьдаа талархан хүлээн авч байсан маань саяхан.

ОТ төслийн талаарх мэдэгдэл, ярилцлагыг чинь өнгөрсөн долоо хоногт хэвлэлээс үзлээ. Нөгөөтэйгүүр дарангуйлагч болохоор санаархсан, далдын ашиг сонирхлыг дотоодын эрх ашгаас дээр тавьсан жонхуурсан Ерөнхийлөгч шүүх, прокурорт нөлөөлж энэ асуудлыг анхнаас нь гардсан хэдэн хүмүүсийг “далд хийж”, амыг нь хамхисан учраас арай дэндүү гүтгүүлж байгаа тэдний өмнөөс дуугарахгүй бол болохгүй нь.

Үгээ хэлэх, тайлбар өгөх боломжгүй хүмүүсийг эрхэм дүү эх орноо 22 тэрбумын өрөнд унагаасан хүмүүс болгоод зарлачихлаа. Олон нийтийн сүлжээний “халуурал” түр намжиг, асуудалд сэтгэлийн хөөрлөөр бүү хандаасай гэсэндээ өнөөдрийг хүргэлээ. ОТ гэрээ гэхээр л үсчдэг хэдэн популист улс төрчдөөс, мөн мэдээлэл, мэдлэг дутмаг хүмүүсээс арай өөрөөр асуудалд хандах болов уу гэж найдан өөртэй чинь уулзаж, танилцаж амжаагүй ч хэдэн санааг эрхэм дүүд илгээе.

Аливаа асуудалд улс төр, хууль эрх зүйн өнцгөөс хандахаас гадна ер нь “Common sense” гэж зүйл бий. Монголчууд бид цөлх ухаан ч гэж ярьдаг, эсхүл “Амьдралын хар ухаан” ч хэмээдэг. Эрхэм дүүгийн ярилцлагаас үзэхэд Рио Тинто манай Засгийн газарт 2051 он хүртэл ноогдол ашиг өгөхгүй, орлогын албан татвар бараг төлөхгүй, тэгээд дээрээс нь ЗГ-ыг 22 тэрбум долларын өрөнд орно гэсэн тооцоо гаргаж өгчээ дээ янз нь. Дахиад хар ухаанаар бодоод үзье. 34 хувийг эзэмшиж байгаа тал 22 тэрбумын өрөнд орохоор бол 66 хувийг эзэмшиж байгаа нөгөө тал бараг 2 дахин буюу 44 тэрбумын өрөнд орох нь. 66 тэрбумын өрөнд орох төслийг олон улсад хэн санхүүжүүлэх үү? Нэмж санхүүжүүлэх нь байтугай, оруулсан хөрөнгөө нэн яаралтай татаж авна гээд бөөн юм болно биз дээ.

Нөгөөтэйгүүр эрхэм дүүгийн онцлон шүүмжлээд байгаа “Дубайн гэрээ” гэгчид чинь Монголын Засгийн газар болон Рио Тинто-гийн хүлээх үр өгөөжийн харьцааг 53:47 байна гээд анх удаа 2 талаасаа хүлээн зөвшөөрч бичгээр үйлдсэн байгаа. “Дубайн гэрээ” гэж нэрлээд байгаа Санхүүжилтийн төлөвлөгөөний Ерөнхий зүйлийн 2.2-ын Б хэсэгт: "Далд уурхайн ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу ОТ төслийн эдийн засгийн үр ашгийн хуваарилалт нь 2010 оны ТЭЗҮ-д тооцсон тооцоололтой нийцэж байгаа ба үүнтэй холбоотойгоор МУ-ын Засгийн газар нь ОТ төсөл хэрэгжих хугацаанд төслийн нийт үр ашгийн 53 гаруй хувийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авахыг цохон тэмдэглэж байна” гэсэн байгаа.

Энэ 53:47 хувийн үр өгөөжийн харьцуулсан бүх тооцооллыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагууд болох олон улсын хууль, санхүүгийн зөвлөх компаниуд Shearman Sterling, Comprador тухайн үеийн “Эрдэнэс Монгол” төрийн өмчийн компани хөрөнгө зарж төслийн нийт үргэлжлэх хугацаанд гаргуулсан. Энэ үр өгөөжийн задаргааг орлого, татварынх нь нэр төрөл бүрээр нь гаргасан байгаа. Энэ тооцооллыг 2015 онд хоёр тал хүлээн зөвшөөрч Дубайд Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Энэ тооцоолол нууц биш.

Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг торны ард суулгасан болохоор ядаж тэр үед ажлын хэсэгт орж ажилласан Ч.Отгочулуутай уулзаад мэдээлэл авах хэрэгтэй. Оюутолгойн асуудал аль нэг намын асуудал биш учир Засгийн газар, “Эрдэнэс-Монгол” компанийн институцийн залгамж чанарыг намчирхалгүй байнга хадгалж явах учиртай. Үүнийг улс төрийн тогоотой гүн гүнзгий холилдчихоогүй өөр шиг чинь хүмүүс илүү холбох ёстой юм. Өөрт чинь хэвлэлийн бага хурал хийж хэрүүлийн сэдэв шидэж чаддаг улс төрчид биш хэлэлцээр, гэрээн дээр ажиллаж хэцүү асуудлыг шийдэж чаддаг мэргэжлийн хүмүүс илүү хэрэгтэй. Ажлын хэсэг одоо өөрсдийн хөндлөнгийн олон улсын аудит ажиллуулахаас гадна урд нь ажилласан олон улсын зөвлөх 2 байгууллагыг дахин дуудаж тооцооллоо нэгтгэх нь чухал. Тэгээд ч ЗГ-ын зүгээс Рио Тинто-той 5 жил тутам гэрээг дүгнэж сайжруулж байхаар харилцан тохирсон. 2009 оны ХОГэрээг 2011 онд сайжруулж нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 2015 оны Санхүүжилтийн төлөвлөгөөг дүгнэх, нэмэлт өөрчлөлт хийх 5 жилийн цаг хугацаа ч өнгөрөөд байна.

2015 оны тооцооллоор манай тал зэсийн үнийг 6000 доллараас дээш байх тохиолдолд Монгол Улсын ЗГ төслийн үргэлжлэх нийт хугацаанд 22 тэрбум долларын өрөнд орох бус эсрэгээр 46 тэрбум долларын үр өгөөж хүртэхээр байгаа. Үүнээс ААН-н орлогын албан татвараар 14,5 тэрбум доллар орохоор бий. Хэрвээ манай тал 22 тэрбум долларын өрөнд орохоор байгаа бол, ААНОАТ-ыг 4-хэн жил төлөхөөр шинэ тооцоог нөгөө тал гаргаж ирж байгаа бол энэ 53:47 харьцаа хадгалагдах ямар ч боломжгүй болсон нь ойлгомжтой. Иймд харилцан тохиролцсон 53:47 харьцаа алдагдсан бол Дубайн гэрээнд өөрчлөлт оруулах эрх үүснэ. Арбитрт очилгүйгээр 2 тал хэлэлцээний ширээний ард дахин суух эрхтэй, бас шаардлагатай боллоо гэсэн үг.

Энэ ажлыг хариуцаж яриа хэлэлцээ хийх гэж байгаа хүний хувьд, ширээний нөгөө талд суугаа нээлттэй, хяналттай компанийн удирдлага, хүмүүстэй нэг биш уулзсаны хувьд нэгэн зүйлийг эрхэм дүү аль хэдийн анзаараа бизээ. Монгол Улсынхаа хамгийн том төслийг хөдөлгөх, сайжруулах эрхэм зорилго тавьсан хүмүүс хэзээ ч ширээний доогуур тохиролцох, хувийн асуудлаа шийдүүлэх, олны хардаад байгаа шиг авлига хахууль авах ямар ч боломж нөхцөлгүйг одоо эрх биш өөрөө ойлгоо бизээ.

2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээндээр хэлцэл хийж байсан хүмүүс авлига авсан гэдэгт би итгэдэггүй, 2015 онд ч байдал яг ийм байсныг хяналт тавьж байсны хувьд би 100 хувь баталж чадна. Өнөөдөр ч эрхэм дүү ийм байдалд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Дээрээс захиалга авч, “Эзэн”-ий хатуу шахалтын доор ажиллаж байсан мөрдөгчид, прокурор, шүүгч нар ч хахууль, авлига авсныг “ОТ хэрэг” гэгч дээр хэний ч эсрэг нотолж тогтоож яллаж чадаагүй. Цаашид ч чадах ч үгүй, яагаад гэвэл хэзээ ч авлигын асуудал байгаагүй учраас тэр.

Манай дотоодод өр зээл, ногдол ашиг гээд мөнхийн маргаан дагуулж байгаа гол гогцоо УИХ-аас баталж ЗГ хэрэгжүүлэхээс өөр аргагүй байсан 34 хувийн санхүүжилт дээр гардаг. 34 хувийн ноогдол ашиг Монголын талын хүртэх үр өгөөж дотор хэдэн хувийг эзэлж байгааг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Гол асуудал, гол орлого мэт л андуурч улс төрждөг. 34 хувийн ноогдол ашиг бол манай хүртэх үр өгөөж дотор 20 хүрэхгүй хувийг эзэлдэг. Тиймээ, ердөө 17 хувь! Бусад төрөл бүрийн татвар, төлбөр дийлэнх 80-аас дээш хувийг бүрдүүлж байнаа гэсэн үг.

Манай 34 хувьд оногдох ногдол ашиг, Монголд ирэх мөнгөн урсгалын 17 хувийг л бүрдүүлж байгаа ч түүнийг хангахын тулд авсан зээл, зээлийн хүү төлбөр энэ бүх хэрүүлийг, улс төржилтийг, популизмыг, үл ойлголтыг төрүүлж байгаа болохоор уг хувийг өөр роялти татвараар солих нь зүйтэй гэсэн санал сүүлийн үед ихээр гарах болсон нь ч ийм учиртай. Эрхэм дүүд хэлэхэд 34 хувийг роялти татвараар солих шийдвэрийг УИХ-аар гаргуулна гэдэг амаргүй даваа. Босоо Ганбаа, Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ гээд поп ертөнцийн “Далай даян, дархан аваргууд” байгаа Их хурал шүү дээ. Наадуул чинь асуудал яаж шийдэх үү гэдгээс илүү ард олноос яаж оноо цуглуулахаа л боддог хүмүүс.

Энэ бүхнийг даваад УИХ-аас шийдвэр гаргуулж чадлаа гэж бодьё. Улс нийтийн эрх ашгийн төлөө хувийн асуудлаа умартан зүтгэсэн хүмүүст төрийн нэрийн өмнөөс улс төр ямар “шагнал” өгч шорон оронд томилолт өвөртлүүлдгийг төрийн байгууллагынхан одоо сайтар ойлгож санаа сэтгэл дотроо айж хулчийсан байгаа. Тэд хэзээ ч санал санаачлага гаргахгүй, гагцхүү хэлсэн шахсанаар чинь дуртай дургүй хөдөлнө. Ачааны хүндийг өөрөө л үүрнэ гэсэн үг. Ерөнхий сайд чинь, ХЭГ-ын дарга чинь энэ асуудлыг шийдэх улс төрийн манлайлал үзүүлэхгүй, зориг зүрх гаргаж шийдэхгүй л бол өөрөө мянга чардайгаад ямар ч нэмэргүй, үр дүнгүй ажил болоод л өнгөрнө. Ядаж байхад эргэн тойронд чинь өнөөдөр инээж нуруугаар тэврэх ч маргааш хэрэг гарвал нуруу руу чинь хутгалах зантай хүн нэг бус байгаа.

Эрхэм дүүгийн ажил хийх, асуудал шийдэх урам зоригийг мохоох гэсэнгүй. Бодит үнэнг л мэдэр гэсэн юм. Хэрвээ 1979 онд Эрдэнэтийн гэрээг анх хийсэн хүмүүсийн зөвхөн Зөвлөлтийн хэлсэн маш доогуур үнээр зэсийн баяжмалаа худалдана, 2003 он хүртэл татвар авахгүй, үйлдвэрээс ашиг авах бүү хэл төсвөөс татаас өгнө гэдэг заалтууд өнөөдрийн нээлттэй нийгэмд байсан бол бараг цаазын ял сонсох байсан биз. ОТ дээр үүнээс хамаагүй дээр гэрээ хийсэн хүмүүс өнөөдөр эрх чөлөөгөө хасуулаад шоронд хадагдаад байна. Харь улс руу ашгийн тал хувь нь урсаж байсан Эрдэнэтийг сонголтгүй нөхцлөөр Монголдоо буцааж авчирсан хүмүүс ч өнөөдөр ялтан болоод сууж байна.

Хэлэлцээ хийгээд хичнээн ахиц дэвшил гаргасан ч эрхэм дүүг попуудын өлөн сүрэг хүлээж байгаа. Ногдол ашгийн хугацааг хичнээн наашлуулсан ч тэд өнөөдрөөс эхэлж авах байсан юм л гэнэ. 34 хувийг роялти татвар болгох гэвэл Монголчууд баялгийн ордоо Рио Тинтод 100 хувь бэлэглэж, тэг хувьтай хоосон хоцорлоо л гэж мушгина, татварын маргаанаа нэг тийш болговол гүйцэд авсангүй ээ л гэнэ. ОТ-г л шүүмжлэх нь миний дахин сонгогдох баталгаа гээд бооцоо тавьчихсан сүрэг цөөвөр л байгаа гэж мэд. Оюутолгой төслийг эх орондоо яаж ч ашигтай шийдсэн ч сайнаар бодоход шүүмжлүүлж хараалгуулна, саараар бодоход 2009, 2015 оны ах нартайгаа “хам хэрэгтэн” болох хувь заяа эрхэм дүүг хүлээж байгаа болохоор тэр.

Ажил хариуцаж байгаа хүний хувьд хэвлэл мэдээлэл Чуулган, Засгийн хуралдаан дээр хэлж байгаа үг, байр суурь болгон чухал ач холбогдолтой. Ганц ярилцлагаараа хэдэн хүнд 22 тэрбум долларын төлбөр тавихаас илүү уршиг, үр дагавар гарч болно. Гэрээ хэлэлцээрт нөлөөлөхөөс авахуулаад гадаадын хөрөнгө оруулалт, төгрөг долларын үнэ ханш, хөрөнгийн биржийн үнэ ханшид ч нөлөөлнө. Ковид өвчин мэдээж хазаарлагдана, хил гааль худалдаа нээгдэнэ. Өнөөдрийн манай агшсан эдийн засгийг хурдан тэлэхэд гадаадын хөрөнгө оруулалт л хамгийн чухал үр дүнг өгнө. Ядаж өөр шиг чинь хүмүүс гадаадын хөрөнгө оруулалтын талаар Босоо Ганбаа шиг хамаагүй хандмааргүй байна. Гадагшаа дуугарч байгаа сувгаа нэг болгох хэрэгтэй. Өнөөдөр нэг нь гарч ирээд ЗГ гэрээг цуцална гээд, маргааш нь нөгөө нь болчимгүй мэдэгдлээ засах гээд цуцлахгүй гээд байх юм бол ажилд тус гэхээсээ илүү ус л болно.

Монголчууд нэгдэж нийлж байж л Рио Тинто шиг үндэстэн дамнасан том корпорацитай эн тэнцүү хэлэлцээ хийж, хамтарч чадна. Өнгөрсөн жилүүдийг эргэн харахад бид дандаа дотроо хэмлэлдэж, гаднаа өгөөш өгч, бие биенээ харлуулж, гүтгэж хорьж цагдаж байснаас гадагшаа нэг хүч болж хэзээ ч ажиллаж чадаагүй иржээ.

Нөгөөтэйгүүр Засгийн газар, Рио Тинто 2 нэг завинд суусан нэг эрх ашигтай, олбол хамт олно, алдвал хамт алдана гэдгээ хаана хаанаа ойлгох цаг иржээ.

Эцэст нь эрхэм дүүд нэгэн зүйлийг захья. Намайг Ерөнхий сайдаар томилогдох үед Их Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Тони Блэйр баяр хүргэж захидал ирүүлсэн юм. Тэр “Ерөнхий сайдаар ажилласныхаа дараа би зарим асуудал дээр арай л зориг зүрхтэй, шийдэмгий байж чадаагүйдээ дараа нь их харамссан, миний энэ алдааг битгий давтаарай” гэж надад зөвлөж байсан юм. Энэ нь ч дараа нь хүнд хэцүү шийдвэрүүд гаргахад надад их нөлөөлсөн. Ингэснээр ч Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Оюутолгойгоос дутахгүй том үйлдвэр болох Эрдэнэтийг сонголтгүй байсан ч Монголдоо буцааж авчрах шийдвэрүүдийг зоригтой гаргаж чадсан юм. Гэхдээ өнөөдөр шүүмжлүүлж, гүтгүүлж доромжлуулж байгаа ч маргааш Монгол эх оронд минь, Монгол түмэнд минь хэрэгтэй шийдвэрүүд байсан нь өдөр ирэх тутам улам тодорхой болно. Үүний ч нотолгоо болж өнөөдөр хөршөөсөө асуулгүйгээр хүмүүсийнхээ цахилгаан, дулааны мөнгийг даах шийдвэр гаргах боломж нэгэнт бүрджээ.

Ирээдүйд Оюутолгой төсөл Монголыг минь авч явах болохоор, төр түмэндээ зүтгэсэн зөв, үр дүнтэй өв үлдээх болохоор, үр хүүхдүүд маань энэ төслийг улс төрийн капиталаа золин байж хийсэн хүмүүсийг зөвөөр ойлгож хүлээн авах нартай өдөр ирэх нь ойлгомжтой учраас асуудал хариуцсан хүний хувьд эрхэм дүү энэ асуудлын ард гарахаас өөр аргагүй. Эс зоригловоос эсхүл эртхэн ажлаа өгсөн нь дээр. Санаа зөв бол заяа зөв ч гэдэг. Амжилт хүсье, эрхэм дүүд!

Хүндэтгэсэн: 

Монгол Улсын 28 дах Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ОТ төслийн гүний уурхайн их бүтээн байгуулалтыг эхлүүлж чадсан Ч.Сайханбилэг

2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (46)

  • Тэр өдөр ирэхэд (37.173.191.204)
    Яг ойлготол баялаг нь дууссан бас чи насаа барсан Монгол өрөнд орсон л үр хүүхдүүд маань өр төлөөд л үлдэх байх байхдаа
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • гэгээ (66.181.183.23)
    2100 он хүртэл ОТгоос ямарч ашиг авахгүй ээ гэдгийг албан ёсоор сонссон. ОТ эхлүүлж болсон, хэдэн Монголчууд баяжсан нь сайн, одоо хаах цаг нь болж ард олноор баяжих болно
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Хмм (90.76.87.32)
    Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж ерөнхийлөгч нь оросын хараат, ерөнхий сайд нь хуучин коммунист намаас угшилтай болохоор хятадын коммунист намдаа үйлчилж хятадаас хараат болгох 2 талын нэгдсэн сонирхол маш хүчтэй явагдаж бна. Монголд гадны 3 дахь хүчин бж болохгүй үргэлж ядуу гуйлгачин арчаагүй байхыг л 2 хөрш далдуур хүсдэг нь мэдээж. Олигтой мэдлэг, ухамсаргүй хүмүүс нь дийлэнх болохоор ойлгох ч сэхээ алга
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Эрдэнэ (103.229.123.231)
    Бодит байдал ийм байвал сайн л бна
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (174.0.32.110)
    Энэ ОТ ын талаар сайн муу сэтгэгдэл бичээд байгаа хүмүүс эхлээд "Би ОТ гэрээ, ХО ийг гэрээг эхнээс нь дуустал уншсан, тоо баримтуудыг нягталсан" гэж мэдэгдчихээд араас нь өөрсдийн шүүмжийг бичвэл яасийн.Тэгвэл жинхэнэ мэдлэгтэнгүүд бичжээ гэж ойлгож хүлээж авмаар байна.Одоо үёд манай монголчууд ихэнх нь лаг эдийн засагч,гёополитёк ч болсон юмуу ,хаашаа юм бэ?Тэгээд ийм лаг хүмүүстэй байхад улс нь яагаад ядуу, хүмүүс яагаад залхуу байна вэ?
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (174.0.32.110)
    Зөв , дэмжиж байна. Сайханбилиг монгол руу ирэх гээд яараад хэрэггүй, тэгэж шоронд орж эрүүл мэндээрээ хохироод хэрэггүй.Харин наанаасаа энэ мэт эрүүл саруул ухаантай мэдээ мэдээлэээр хангаж байгаарай!!
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
    • Иргэн
      шаа шаа наахуу
      2021 оны 01 сарын 20
  • Төрөө (202.9.46.66)
    Герман улсад эмчлүүлж байсан оросын иргэн Навальный гэдэг залуу,чамайг орост ирэхээр чинь баривчилна гэж хэлсээр байтал орост ирээд баривчлагдлаа.Би буруугүй гэдгээ мэдэж байгаа учир айхгүй байна гэж тэрээр хэлжээ.Сайхан бэлэг гуай буруугүй бол хүрээд ирээч
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Баярцогт та нар мэт нь Монголын ард түмнийг юм ойлгохгүй тэнэг гэж бодохоо хэзээ болих юм.Энэ бичсэн тооцоолол чинь шал буруу байна.Рио хэзээ ч өрөнд орохгүй.тэнэг зүйрлэл.монголчууд та нарын бодсон шиг тэнэг биш (202.126.89.124)
    Монгол
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Жак (202.126.89.111)
    Монголын тал 2051 он хvртэл ашиг хvртэхгvй, 22 тэрбумын øpтэй vлдэнэ гэдгийг чамайг амаараа буцааж гаргатал чинь хахуульдсан Рио тинто компанийн удирдах бvрэлдэхvvн албан ёсоор мэдэгджээ авилгалч новш минь. 2020 оны шинэчлэгдсэн ТЭЗV-ийн дараа тэгэж мэдэгдэж ! Чи øøpøø ирэхгvй бол хоёр улсын хоорондох гэмт хэрэгтэн шилжvvлэх гэрээгээр чамайг авчрах байхаа.
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (58.178.80.166)
    Сайханбилэг(Молоом) чи үхвэл таарна.
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (81.173.133.183)
    34 хувь эзэмшигч нь өрөнд ороход 66 хувь эзэмшигч нь 2 дахин илүү өрөнд орно гэдэг тооцоо арай л хоосон ба инээдтэй сонсогдож байна. Шууд тархи угаасан. Үндэслэл тооцоо ? Уншихаас дургүй хүрлээ.
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Галаа (122.201.24.206)
    Үр ашиг нь хаа бна аа таны эхорноо хаяад зугтсан тань өөрөө ял биш үү
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Аагий (202.21.120.158)
    Бас л баахан хийрхэл ард түмний толгойг угаах гэж ядсан сэдэл тээр жил сонгуулийн сурталчилгаандаа баахан талх ярьж гарч ирсэн шигээ дахиад угаах гэж байгаа бол үгүй шүү хулгайч луйварчингуай!!!! Тэгээд тийм мундаг гэрээ хийсэн юм бол яагад явахгүй байнаа үр ашиг нь хаана явнаа!!!!
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Жалцав (12.171.255.18)
    Тийм л эх ороноо бодсон ухаантан юм бол юундаа нуугдсан юм бэ ? Хулгайч л нуугддаг юм ш дээ
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.91.115.44)
    Оюутолгойг ашгүй байдалд оруулж их хэмжээний авилга авсан болхоор тэр мөнгөөрөө тансаглаж амьдарч байна.гэж хүмүүс яриж байна.ард бид ингэсэн бол очоод авчираад ялын өгчихсөн байгаа.яаагаад эх орноосоо урваж байгаа юм бэ
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • би (66.181.184.131)
    Та нар чинь юу ч ойлгодоггүй яаццан улс вэ
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
    • Hutsaa zuuguud duussan
      2021 оны 01 сарын 18
  • Иргэн (202.9.46.225)
    Сайханбилэг тийм сайхан гэрээ хийсэн бол яагаад гадаадад оргож гараад иргэншил хүсэж байгаа юм бэ. Эх орондоо ирээд өөрийнхөө хийсэн тэр сайхан гэрээгээ тайлбарлах хэрэгтэй шүү. Хоёр жил гаруй гадаадад тансаглаж гадаадын үнэтэй өмгөөлөлийн байгууллага хөлслөх их мөнгийг хаанаас олсон юм бэ.
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • aaaaaa (192.82.69.18)
    Ene hulgaich haanaas ingeed hutsaad bnaa. Tur baigaa l yum bol ene hulgaichiig barij avchraachee
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • Иргэн (66.181.181.124)
    Тэгэхдээ л Эрдэнэт хот гэж бий болсон доо.Хотоо дагаад олон үйлдвэртэй болсон доо.1979 он 2000 он гэдэг 2 өөр нийгэм 1979 онд манайх ингэхээс өөр зам байхгүй бсан.
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • Ганаа (66.181.161.79)
    Энэ юу болчихвоо. яадаг ч байсан сэрээтэхэe байз.
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зайл муу гомо (223.62.162.58)
    Муу урвагч гадны харьяат гомоо минь юу гэж ингэж хуцна вэ? Зөв зүйл хийсэн бол чи эх орондоо бхгүй яагаад оргож зугтаад яваа юм? Хүний адаг минь чи ийм юм одоо ярихуу? Дураараа нууцаар ханцуй дотроо наймаалцаж явсан биздээ? Эрдэнэт үйлдвэрийг яаралтаы хувааж авч амжаа биздээ
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • ГАНАА (202.9.40.141)
    Олон мянганхувьсагчийг огт ойлгоогүй Харин ЗГХЭГ ын дэд дарга Б Солонго охины 2051он 22 тэрбум доллорын өр, хэдийгээр бэтүү тоо ч ойлгогдоод байна Өөрийн Тань тайлбар бас л бэтүү Та нарын хөрөнгөжсөн асуудал давхцаад нөгөө олон мянган хавьсагч дотор ороогүй бололтой Тэгэхээр худлаа болоод байгаа юм Ард түмэнд олон олон хувьсагч хэрэггүй тийм судалгаа байх ч бидэнд нэг л тоо хэрэгтэй нэг хнхд оногдох бодит орлого 2051 он хүртэл он оноор нэмэгдсэн ганц хувьсагч байхад болоо?
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • Mongol. (66.181.186.142)
    Za da! Saihanbilegt ideed ideed MANgaruudiin MANgasuud shig gudrah setgel baisan gedegt bi l lab itgehgui b a. S.Bayr, Badamjunai terguutei nohod bolon tednii hani hamsaatnuud bol oor shu! Yaagaad irehgui baigaagiin uchir bol todorhoi. MANkurtuud olonhi baigaa tsagt eruul saruulaar setgeh, tailbarlah n denduu ersdeltei bas ayultai. Ednii garaas hol baigaa deeree unen moniig saitar helj, bichij, medruulj baigtun. Mongolchuud uneniig uhaarah sain tsag udahgui irne. Tanid itgej baigaa shu!
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
    • АН гайгүй харин МАН ийм тийм гэж ярьж л бгаа бол чи худлаа гар гэсэн үг.
      2021 оны 01 сарын 18
  • Зочин. (202.126.88.195)
    Бүх юм тодорхой болчихоод бхад хэрэгээ хүлээхгүй хулгайч зантай нөхөр.
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.22.35)
    Улсын мэдэлд авсан учраас Төрөөс даасан юм.Худалдаа хөгжилийн Эрдэнэбилэгт өгсөн бол юу ч хийж чадахгүй байлаа. Сайханбилэг ээ чамайг шоронд суух өдрийг харах өдөр ирнэ гэдэгт үргэлж итгэдэг шүү
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (203.91.115.55)
    Энэ гэрээг ойлгох нартай өдөр нь 2051 онд байна Тэр үeд газар доорх баялаг нь дууссан байх нь тодорхой
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.105)
    Энэ төслийн үр өгөөжийг хүртэх цаг нь тэртээ 2050 он гэж байгаа. Тэр цагт ухаад орхисон асар том хоосон нүх, өвгөн болоод өнгөрсөн чиний шарил хоёроос хэрхэн яаж хариуцлага нэхэх вэ.
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • Цогтсайхан (66.181.161.105)
    Ирэхгүй зугтаад байгаа шалтгаанаа яагаад дурьдсангүй вэ. Монголчууд энэ хүнийг нуугдах тусам гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг утгаар нь тодорхойлж байна. Холоос худлаа үнэн нь мэдэгдэхгүй юм хашгичаад байхаар хэн итгэх билээ.
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.192)
    Гөлөг чинь. Чаддаг юм бол Монголд ир. Шүүлэг гэмгүй бол буцаагаад хөөгөөд явуулна чамайг. Гэмтэй бол хараалгаж 20 жил шоронд хатаах болно чамайг.
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (59.153.87.213)
    Би нэг л сайн ойлгосонгүй үнэхээр ашигтай гэрээ хийсэн юм бол нэгдүгээрт өөрөө юунд өдий болтол гадаадад байгаад байна хоёрдугаарт энэ хэцүү цаг үед бидэнд Оюутолгойгоос тэр гэх гарт баригдаж нүдэнд харагдахаар мөнгө яагаад орж ирэхгүй байна Оюутолгойн экспорт нэг өдөр ,нэг цаг ч зогсоогүй хилээр гарч байгаа тэгээд ч нүүрснээс дор ашиг байхгүй байгаад л гайхаад байх юм.Говийн газар доорх усаа та ямар үнээр үнэлэв гээд л асуух юм зөндөө л байна даа
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • Мороодол (188.168.154.137)
    Энэ нэг эргуу пизда хэгд ч ойлгомжтой юмыг нэг их ухаантай хун болж бараг зохиол шиг юм бичээд тэнэг юмнуудын толгой эргуулээд байгаа юм бэ ...эхнээсээ л ашиг сонирхол шингэсэн эх орны эрх ашгыг хувийнхаа эрх ашгаас доогуур тавьсан гэрээ биздээ ...ямарч тэнэг хун ийм гэрээ хийхгуй ...манай баялаг ашиглах гэж байгаа бол хоронгоо гаргаад уйлдвэрээ бариад ашигла ...манайх тэдэн хувиа авна гээд л болоо юм биш уу .эргуу хулгайч минь эх орноосоо урваж харийнханд ашигтай гэрээ хийчихээд одоо ухаантай царайлж худлаа хуцаад хэрэггуй Уже поезд ушёл...пошёл ты нахуй гэдэг болчихоод байна
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.48)
    Тийм ээ. Хүрэлсүх тэргүүтэй Оюуэрдэнэ гѳлѳг нохойн сүрэг хятад оросын захиалгаар ёстой л самарч байна.даа. Ѳѳрийгѳѳ мундаг хүн болгох гэж оволзох хоосон толгойт Оюухомсдолууд Галзуузанданууд мангар мѳхѳс Жанхуу сүрэгүүд монголоо хорлож ѳртѳѳ хэдэн доллар ѳвѳртлѳх гэж улайран галзуурч буй ѳнѳѳ цагт баруунмонгол эрэлхэг эх орончидын хѳдѳлшгүй зоригт гавьяаг монгол цустанууд мартахгүй. Үхэрхалхууд мулгуу дарвадүүд ухааны хомсдолууд сѳнѳтүгэй. Эх ороны тѳрд халх дѳрвѳд хоёрыг бүү ойртуул. Зүгийн муу зүүн урдаас тѳрд хүн гарвал дайсаныхаа тѳлѳѳ ажилладдагийг мартаж болохгүй. Халхманж дѳрвѳдийг тѳрд бүү ойртуул.
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
    • Мааүа
      Тэгээд хэнийг төрд залах гээд байгаан? Ёстой сонгодог эргүү дагз уу ?
      2021 оны 01 сарын 18
    • Зочин
      Мөрөөдчихсөн хужаа вэ,
      2021 оны 01 сарын 18
    • Юу ч бичцийн. Бөөн шүлс...
      2021 оны 01 сарын 18
    • Тэгээд дандаа хужаагийн шээснүүд удирдахуу май за
      2021 оны 01 сарын 18
    • Чам шиг хужаагийн шээс гарах юм уу Халх Дөрвөд нь гарахгүй юм бол.....кккк
      2021 оны 01 сарын 18
  • Ард (66.181.184.165)
    Би сүжиг бишрэл ихтэй мал муулах хутга шөвөг ч бхгүй нэгэн малчин хүн билээ. Өндөр настай аав ээж, жирэмсэн эхнэр, хэдэн хүүхдүүддээ өвлийн хүнсэнд сүрэг дотроо бгаа ганц том эр үхэрээ төхөөрүүлэх хүн хайваа. Гэтэл харь нутгийн Рио гэгч эр ирж үргэлж дэргэд чинь бж орчин үеийн аргаар идэш хоолыг чинь бэлдэж өгч байна бэлдсэн хоолны 75 хувь таных гэхээр нь дээхэн үед гэр мах гэдэс дотор өгөөд болдог байсан одоо өөр болжээ гээд энэ хүнийг олж ирсэн, хар бага наснаас нь эрдэм номын мөр хөөлгөсөн их бага Баяр хүүдээ өөрсдөө мэдээ гэв. Тэгтэл шинэ аргаар нядлахад их зардал гарсан таны шар үхэр нядлахад гарсан зардлаа нөхөхгүй бнаа. 30 жил дараалан малаа өгөөд тэгээд 30 жилийн дараа 34 хувь аваарай гэв. Дээр нь 22 бодын өртэй болно гэв. Энэ юу болоод бнаа гэж бага Баяр хүүгээсээ асуув. Та ойлгохгүй ээ энийг 20 мянган хувьсагчаар бодсон гэв. Тэгээд хоол ч үгүй хэдэн үхэрээ бараад өрөнд ороод ганц 1 төлөг боролгоор хоол залгуулж бнадаа ах нь. Түмэн олон минь миний нүдийг нээж өгөөч.
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • Монхор (103.212.117.44)
    Энэ хүний зөв байгаа, хүмүүс харин ойлгох цаг нь удахгүй ирээсэй билээ. Эрүүл саруул ухаанаар бодоход л ОТ-н гэрээ бид Монголчуудын хийж чадсан том гэрээ!
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
    • Гол нь үр ашиг.... Үр ашиг хаана бна. Эрдэнэтээс 10 дахин том биз дээ. Тэгээд Эрдэнэтээс дор бгаа гэдгийг бүгд харж бгаа. Монголчуудад юу авчирав. Амьдралд ямар нэмэр болов. Ахин хэлэе Гол нь үр ашиг... хаана бна.
      2021 оны 01 сарын 18
  • Зочин (66.181.161.74)
    said buruugui l yum bol ireed zow buruugaa ylgaad ogmoor yum olon niiitiig toorogduulj baihaar
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.214)
    Монголд төр хууль гэж байгаа бол энэ хулгайчыг байгаа газраас нь чирч авчраачээ
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • ЗОЧИН (158.208.192.248)
    ӨӨРИЙН ГЭСЭН МОНТАЖГҮЙ БАЙСАН ЮМ УУ? ХҮНИЙ ХЭЛСНЭЭР Л ХИЙЖ БАЙСАН ЮУ УУ? ҮНЭХЭЭР ЗӨВ ҮЙЛДЭЛ ХИЙСЭН ЮМ ЯГААД ЭХ ОРНООСОО ЗУГТСАН ЮМ БЭ? ЭЦСИЙН ЭЦЭСТ ЭХ ОРНЫ ЭРХ АШГИЙГ ХАМГИЙН ЧУХАЛ ХАРИН ЧИ 30 ЖИЛЭЭР ХОЙШ ТАТСАН. ТИЙМЭЭС ХУРДАН ИРЖ ХУРИМТЛАГДСАН ЖАНГАА ИДНЭ ҮҮ!
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан Өчигдөр 10 цаг 10 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ Өчигдөр 09 цаг 12 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Өчигдөр 08 цаг 59 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна Өчигдөр 08 цаг 47 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Өчигдөр 08 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 08 цаг 09 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара... БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дах...
Top