x

УИХ: Шүүгчийн хариуцлагыг нэмээд, "хоолыг нь хасах" хараат бус байдал мөн үү?

УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан буюу шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах болсон эхний шаардлага нь “шүүх, шүүгчийн хараат бус байдлыг хангах” явдал байлаа.

Харамсалтай нь хуулийн төслийг хэлэлцэх явцад шүүх болон шүүгчийн хараат бус байдалд халдсан олон зохицуулалт орж ирснийг хуульчид ярьж байна. Тэдгээрийн зөвхөн нэг нь шүүгчийн цалинг бууруулахаар оролдож буй явдал.

Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт болсон УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүн Т.Аюурсайхан санал оруулж, шүүгчдийн цалингийн болон тэтгэврийн нэмэгдлийг хасах санал гаргасныг гишүүдийн олонхи /33:32/ дэмжжээ. Энэ тухайгаа Т.Аюурсайхан гишүүн хувийн фэйсбүүк хуудсаараа “Шүүгчдийн нөлөө хүчтэй ч саналын зөрүүгээр лоббиг унагав” хэмээн попорчээ. Шударга ёсны тухай хамгийн чангаар ярьдаг гишүүний шүүхэд хандах хандлага нэг иймэрхүү.

Мөн дээрх “зарлалын самбартаа” шүүгчийн доод цалин 4 сая төгрөг, зургаа дахь жилээсээ жил бүр 2 хувийн нэмэгдэл авдаг. 35 жил ажилласан шүүгчийн цалин 81,1 хувийр нэмэгдэж 7244.000 төгрөг. Тэтгэвэрт гарахдаа цалингийнхаа 80 хувиар тэтгэвэр тогтоолгоход цалингийнхаа 102,5 хувиар буюу 7425.100 төгрөгийн тэтгэвэр авч байна. Нийгмийн даатгалын санд ийм нөөц боломж байхгүй. Иймэрхүү гажуудлыг зөвшөөрөөд, хуйвалдаад байвал эцэст нь ахмадууд тэтгэврээ хугацаанд нь авч чадахгүй... гэх мэтээр бичсэн байна.

Сануулахад, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдал, эдийн засгийн баталгааг хангаж ажиллах чиг үүргийг Үндсэн хуулиар ШЕЗ гэдэг байгууллагад хариуцуулсан. Энэ дагуу 2012 онд Шүүхийн захиргааны тухай хуулийг баталж, уг хуулийн 6.1-д заасан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрх” хэсэгт "тухайн оны шүүхийн төсвийг боловсруулах, УИХ-д өргөн мэдүүлэх эрхийг хэрэгжүүлнэ" хэмээн заасан. Энд шүүгчийн цалингийн асуудал ч мөн багтдаг. УИХ үүнд хөндлөнгөөс оролцох эрхгүй.

Гэвч 2016 оны сонгуулийн дараа МАН эрх аваад /2016.09.09-нд/ хуульд өөрчлөлт оруулж, шүүхийн төсөвтэй холбоотой заалтыг хуулиас авч хаясан байдаг. Одоо үр дүнд нь Т.Аюурсайхан мэтийн нөхөд шүүгчийн цалинг дураараа хасч танаж, ухамсрын “шанаа” энэ тэр өгөөд явж байна л даа.

Өчигдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Дээд шүүхийн шүүгч Ц.Цогт шүүгчийн цалингийн талаар Т.Аюурсайхан гишүүний УИХ-ын чуулганд хэлсэн эргэлзээтэй тоо баримтад хариу тайлбар хийсэн байна лээ.

"УИХ-ын гишүүдийн чуулган дээр яриад байгаа шиг найм, 11 сая төгрөгийн цалинтай нэг ч шүүгч байхгүй. Шүүгчийн үндсэн цалин нь 2,700,000 төгрөг. НДШ-ийн шимтгэл, ХХОАТ-ыг хасаад анхан шатны шүүхэд 1-4 жил ажиллаж байгаа шүүгч нар гар дээрээ 2,150,000 төгрөг авдаг аа. Дээд шүүхэд 31-35 жил ажилласан шүүгч нар шүүх дотроо хамгийн өндөр цалин авдаг. Үндсэн цалин 3200.000, нэмэгдэл 2300.000. Татвар, шимтгэлээ хасаад гар дээрээ авч байгаа шүүгчийн хамгийн өндөр цалин нь 4500.000 төгрөг байна аа" гэж. Энэ бол шүүгчийн хамгийн өндөр цалин. 

Тэгэхээр нэгдүгээрт, Т.Аюурсайхан гишүүний УИХ дээр ярьсан болон олон нийтийн сүлжээгээр тараасан дээрх мэдээлэл худлаа байх нь. Худал мэдээлэл тараах ч гэсэн хуультай. Эрүүгийн хуулиа нэг эргүүлээд харчихад гэмгүй.

Хоёрдугаарт, УИХ-ын эрхэм гишүүд шүүгчийн цалинг өөрсдийнхөө цалинтай /гишүүний цалин 2100.000 орчим байх/ жишиж үзээд “өндөр байна” энэ тэр гэх гэж байгаа бол бас л буруу. Яагаад гэвэл шүүгчид цалингаасаа гадуур орлого олох, давхар ажил эрхлэх /багшлах болон эрдэм шинжилгээний ажил хийхээс бусад/ бүх боломжийг нь хуулиар хаасан. Ашиг сонирхлын зөрчил үүснэ гээд. Угаасаа тийм цаг, боломж ч байхгүй. Харин манай улстөрчид яадаг билээ? Цалингаасаа хэдэн зуу нугалсан орлоготой, хувийн бизнестэй, төрийн ажлыг зүгээр сайн дурын, буяны ажил шиг үздэг нөхөд шүү дээ.

Тэр тусмаа “жирийн иргэдийн” цалин орлоготой харьцуулж ярих нь бүр ч боломжгүй. Монгол Улсын бүх иргэд цалингаасаа гадуур орлого олох, давхар ажил эрхлэх, тэтгэвэрт гарсныхаа дараа ч үүнийгээ үргэлжлүүлэх эрхтэй. Харин шүүгчид тийм эрх байхгүй. Тэтгэвэрт гарсныхаа дараа хуулийн зөвлөгөө өгөх, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхийг нь хүртэл хуулиар хорьчихсон. Шүүх байгууллагад ажиллаж байсан харилцаа холбоо нь үйлчлүүлэгчид нь давуу байдал үүсгэнэ, ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үздэг учраас тэр. Тиймээс жирийн иргэн тэтгэвэрт гарахдаа цалингийнхаа 67 хүртэл хувиар тэтгэвэр тогтоолгож байхад шүүгч 80 хувиар тэтгэвэр тогтоолгодог. Ийм л ялгаа бий.

Тэгээд хамгийн гол нь шударга ёсны үнэлэмж, түүний төлөө төлөх ёстой төлбөрийн тухай асуудал. Өнөөдөр шүүхийн хараат бус байдал, шүүгчийг хэн нэгнээс хамааралгүй, хэн нэгний нөлөөнд авталгүй шүүн таслах ажиллагаагаа хуулийн дагуу шударгаар явуулах тухай ярьж байна. Хариуцлагыг нь чангатгалаа л гэж байна. Хариуцлагыг нь чангалчихаад хоолыг нь хасаад байна гэдэг “хараат бус байдал” мөн үү? Эсрэгээрээ “Шүүх засаглал юу юм, шүүхийн хараат бус байдал хэнд хэрэгтэй юм, Хууль тогтоогчид, улстөрчид та нарын асуудлыг шийддэг юм аа” л гэсэн "ухамсрын шанаа" шиг харагдаж байна. Хууль тогтоогч нь шүүх засаглалынхаа дээр гарчихсан гэсэн үг. Хариуцлага, хараат бус байдал ярих гэж байгаа бол ядаж цалин орлогод нь халддаггүй байж “Шүүх нөлөөнд автаж болохгүй” гэж хэлэх ухамсартай байх ёстой л доо.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 1 цаг 5 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 1 цаг 13 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 1 цаг 17 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 1 цаг 22 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 1 цаг 55 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 3 цаг 30 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа
Top