x

Монгол, Итали хоёр улс бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжиж байна.

Айлчлалын хүрээнд Засгийн газар болон байгууллага хороонд хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Дэд бүтэц, тээврийн дэд сайд Эдоардо Рикси нар гарын үсэг зурав. Манай тээвэрчид Европын орнууд руу бараа, бүтээгдэхүүнээ саадгүй тээвэрлэх, гуравдагч улсын зах зээлд нэвтрэх, хоёр улсын хооронд ТИР конвенцын хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрдэнэ. Хоёр улсын гадаад худалдаа өргөжиж, ялангуяа манай улсын экспортын чухал бүтээгдэхүүн болох угаасан, самнасан ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.

“Боловсрол, соёл, шинжлэх ухаан болон спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын 2025-2028 онд хэрэгжүүлэх хөтөлбөр”-т Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Антонио Таяани гарын үсэг зурав. Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбар хоорондын шууд хамтын ажиллагааг хөгжүүлж, их, дээд сургуулийн багш, оюутан солилцоо, соёл, урлагийн чиглэлээр харилцан үзэсгэлэн, урлагийн тоглолт зэргийг 2025-2028 онд хамтран зохион байгуулна.

“Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай  Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Итали Улсын Аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Аялал жуулчлалын сайд Даниэла Сантанкэ нар гарын үсэг зурав.  Аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих, улс хооронд жуулчдын зорчих маршрутыг хөнгөвчлөх боломжийг бүрдүүлнэ.

“Чухал эрдэс бодис болон түүхий эдийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Итали Улсын Италид үйлдвэрлэв яам болон Хүрээлэн буй орчин, эрчим хүчний аюулгүй байдлын яам хоорондын хамтарсан мэдэгдэл”-д Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Италид үйлдвэрлэв яамны cайд Адольфо Урсо, Хүрээлэн буй орчин, эрчим хүчний аюулгүй байдлын сайд Жильберто Пикетто Фратин нар гарын үсэг зурав. Чухал ашигт малтмалын харилцан ашигтай, тогтвортой, найдвартай худалдаа, ил тод хөрөнгө оруулалтыг дэмжиж, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэм хэмжээний хүрээнд геологи, уул уурхай, боловсруулах болон дахин боловсруулах чиглэлээр хамтарч ажиллах эрмэлзлээ илэрхийллээ.

“Иргэний хамгаалалтын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар болон Бүгд Найрамдах Итали Улсын Иргэний хамгаалалтын газар хоорондын санамж бичиг”-т Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Иргэний хамгаалалтын газрын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Луижи Данжел нар гарын үсэг зурав. Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.

“Монгол Улсын Стратеги судалгааны хүрээлэн болон Олон улсын байгууллагын Италийн нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Ж.Мэндээ, Италийн олон улсын байгууллага гарын үсэг зурав. Олон улсын эрх зүй, олон талт хамтын ажиллагааны сэдвээр  судлаачид болон оюутнуудыг сургалтад хамруулах, стратегийн болон олон улсын аюулгүй байдлын сэдвээр судалгаа хийх, хурал, семинар, дугуй ширээний уулзалт хамтран зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

“Монгол Улсын Өвөрхангай аймаг болон Бүгд Найрамдах Итали Улсын Мажоне хот хоорондын эрмэлзлийн захидал”-д Монгол Улсын Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж, Мажоне хотын Захирагч Массимо Лажетти нар гарын үсэг зурав. Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор аялал жуулчлал болон соёлын салбар дахь солилцоог идэвхтэй хэрэгжүүлж, цаашид тогтмол харилцаа холбоотой ажиллана.   

“Монгол Улсын Архангай  аймаг болон Бүгд Найрамдах Итали Улсын Анакапри хот хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Анакапри хотын Захирагч Франческо Черрота нар гарын үсэг зурав. Архангай аймаг Италийн өмнөд хэсгийн гол аялал жуулчлалын цэгүүдийн нэг болох Анакапри хоттой найрсаг харилцаа тогтоож, талууд соёл, урлаг, мал аж ахуй, аялал жуулчлал болон боловсролын салбар дахь солилцоог идэвхтэй хэрэгжүүлнэ.

“Монгол Улсын Архангай аймаг болон Бүгд Найрамдах Итали Улсын Ловере хот хоорондын эрмэлзлийн захидал”-д Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Ловэрэ хотын захирагч Клаудиа Такколини нар гарын үсэг зурав. Италийн үзэсгэлэнт хотуудын нэг болох Ловере хоттой Монгол Улсын Архангай аймаг хамтарсан соёлын арга хэмжээ зохион байгуулж, орон нутгийн бүтээгдэхүүнийг харилцан сурталчлан таниулж, бусад сонирхсон салбаруудаар хамтын ажиллагааг хөгжүүлнэ.  

“Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Бүгд Найрамдах Итали Улсын РАИ Радио, телевиз хамтран ажиллана. Радио, телевизийн хөтөлбөр, баримтат кино солилцох, мэргэжилтнүүдийг чадавхжуулах замаар Монгол Улс болон Бүгд Найрамдах Итали Улс хоорондын хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top