x

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийг нэг удаа сонгох Үндсэн хуулийн заалт одоогийн Ерөнхийлөгчид мөн адил үйлчилнэ

АН-ын дотоодод Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн асуудал маргаантай сэдэв хэвээр байна. Тус намаас хамгийн түрүүнд Ц.Оюунгэрэл нэр дэвшихээ мэдэгдсэн. Мөн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг өөрийн өрсөлдөгч хэмээн нэрлэсэн.

Товчоор хэлбэл Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших хүсэлтэй хэвээр байна. Энэ нь ч намын зарим лидерүүдийн сэтгэлийг түгшээж эхэлжээ. Учир нь өмнөх парламентаар баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг нэг удаа 6 жилийн хугацаатай сонгохоор болсон билээ. Хэрвээ Х.Баттулга 2 дахиа нэр дэвшвэл Үндсэн хуулийн зөрчил болно гэсэн үг. Энэ тухай Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

Тэрээр "2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа бол зургаан жилээс илүүгүйгээр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг НЭГ ХҮН НЭГ УДАА хэрэгжүүлэх тухай. Зөвхөн НЭГ УДАА, 50-аас дээш настай, Монгол Улсын иргэн гэдэг зарчим. Энэ зарчим хэн нэгэн одоо Ерөнхийлөгч байгаа эсэхээс үл шалтгаалаад ялгамжгүй үйлчлэхээс өөр арга байхгүй. Хэн нэгэн одоо хашиж байгаа албан тушаалаараа давуу эрх эдлэх ойлголт байж болохгүй. Сонгууль гэдэг иргэдийн сонголтын өмнө очиж байгаа Монгол Улсын иргэн бүр адил тэгш эрхтэй байх тухай яриа. Зөвхөн нэг удаа гэдгийг хэн нэгэнд зориулаад үйлчлэхгүй гэвэл өөр бас нэгэнд нь зориулаад 50 насыг 45 насаар тооцож болох уу? Ийм зөрчилдөөн Үндсэн хуульд үүсгэж болохгүй.

Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд маш тодорхой заагдсан ЗӨВХӨН НЭГ УДАА, зургаан жилээр, 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн гэдэг шаардлага Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших иргэн бүрт адил тавигдаж, сонгуульд оролцохоор хүсэлтээ гаргасан хүмүүст яг ижил үйлчилнэ. Хуулийг буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг зарчим Эрүүгийн хуульд хэрэглэгддэг зарчим. Ерөнхийлөгч болно гэдэг хэн нэгнийг шийтгэж, яллаж байгаа зүйл биш. Энэ бол сонгох сонгогдох эрхийн асуудал. Хууль буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулах тухай зарчим энэ харилцаанд огт яригдахгүй. Сонгуульд нэр дэвшиж байгаа иргэдийн нэгэнд нь зориулагдаад нөгөөд нь зориулагддаггүй зарчим гэж хуульд байх ёсгүй!" гэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Монгол Иргэн (66.181.176.155)
    ТЭМПҮҮЖИН ЧИ боль... Хар ТАМХИЧИН НУУДГАЙ"-тан амар сайхан жаргаж яваарай...
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
    • Худал хуурмагт бүү авт гүтгэлэг шүү
      2021 оны 01 сарын 07
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 1 цаг 38 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 1 цаг 59 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 18 цаг 46 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 19 цаг 11 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 19 цаг 25 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 19 цаг 28 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 19 цаг 31 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 19 цаг 49 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 21 цаг 34 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 21 цаг 35 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 21 цаг 46 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 23 цаг 42 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10
Top