x

Т.Мөнхсайхан: Бүтцийн өөрчлөлт хийсэн болохоос халаа сэлээ хийгээгүй

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас цөөн зүйлийг тодрууллаа.

-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан биеийн байдал маш хүнд, "Ковид-19" халдвартай нэг иргэн нас барсан гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Тухайн иргэн коронавирусийн дагалдах оноштой ч цээжний булчин сулрах өвчтэй, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерийн даралт ихсэлттэй, чихрийн шинжингийн II зэргийн хэв шинж, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй 76 настай иргэн байсан. Улмаар үндсэн өвчин буюу зүрх судасны дутагдлаар нас барсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Гэвч Олон улсын байгууллагын статистик мэдээлэлд Монгол Улсад коронавирусийн улмаас нэг иргэн нас барсан гэж бүртгэгдсэн. 

-Түүнээс гадна ЭМЯ-нд халаа сэлгээ хийж эхэллээ гэх шүүмжлэл гарч байна. Ийм хүнд нөхцөлд эрүүл мэндийн салбарт заавал халаа сэлгээ хийх шаардлага байсан юм уу?

-Эрүүл мэндийн яаманд халаа сэлгээ хийж өөрийн хамаарал бүхий хүмүүсээ тавиад байгаа асуудал яригдаад байгаа. Ямар нэгэн байдлаар халаа сэлгээ хийсэн юм байхгүй. 2021 оноос Эм эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулж байгаа. Энэ бол манай салбарын нэг дэвшил. 

Мөн Эрүүл мэндийн даатгалын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. Эрүүл мэндийн зарим байгууллага гүйцэтгэлээрээ санхүүжих болсонтой холбоотойгоор хяналт шалгалт сайн тавих шаардлагатай болсон. Тиймээс бүтцэд өөрчлөлт оруулсан. Засгийн газраас Эрүүл мэндийн яамны бүтэц аравдугаар сард батлагдсан. Шинэ агентлаг гарч байгаатай холбоотойгоор бүтцийн өөрчлөлт хийсэн. 

Миний хувьд хүн халсан, өөрийн ойр дотнын хүнийг ЭМЯ-нд авч ажиллуулсан тохиолдол огт байхгүй. Харин эрүүл мэндийн салбарт ямар өөрчлөлт хийх вэ, үүнд ямар баг хамт олон ажиллавал богино хугацаанд өндөр амжилтад хүрэх вэ гэдэгт бодлогын хувьд анхаарал хандуулан ажиллаж байгаа.

-Халдварыг цурманд орууллаа гэж хөл хориог сулруулсан. Гэтэл Баянзүрх дүүрэг том голомт боллоо. Эрсдэлээ яаж үнэлж байна вэ?

-Цурманд оруулах, коронавирусийг устгах гэдэг хоёр өөр асуудал. Тухайн үед ойрын болон хоёр дахь хавьтлын гурав дахь шинжилгээ дуусаж байсан тул тархалтыг хумьсан гэж үзсэн. Одоо шинэ голомт үүссэн. Цаашид дахиад ганц нэг голомт үүсэх эрсдэл бол бий. Тухай бүрт нь тандан судалж ойрын болон дам хавьтлыг илрүүлж арга хэмжээ авахаар ажиллаж байна. Одоо бид үүссэн голомтыг хумьж, Улаанбаатараас бусад аймаг руу халдвар тараахгүй байх арга хэмжээг авах дээр төвлөрөн ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 19 цаг 6 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 19 цаг 43 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 19 цаг 52 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 20 цаг 14 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 20 цаг 24 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 21 цаг 31 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 22 цаг 46 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top