x

А.Бямбажаргал: Шүүхийн тухай хуулийг батлах асуудал том сорилттой ямагт тулж байна

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор А.Бямбажаргалтай Шүүхийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. 

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар дамжуулан шүүх эрх мэдэлд халдсан тогтолцоо хэзээ, хэрхэн бий болов?

-Товчхондоо бол ганцхан хоногт л бий болсон хэрэг. Бүр тодруулбал ээлжит бус чуулган хаах өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр. Энэ асуудлыг бид зөв ойлгохын тулд эхлээд тухай үед болсон үйл явдлын дарааллыг дахин санах хэрэгтэй болов уу. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан дээрх нэмэлт, өөрчлөлт болохоос өмнө тухай үед тухай үеийн У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох эсэх маш эгзэгтэй байдалд орж, 62 гишүүнтэй Монгол ардын нам хуваагдаж, ардчилсан намын хэд хэдэн гишүүн бие даасан нам байгуулсан үйл явц болсон.

Дээр нь нэр бүхий гишүүд ЖДҮ сангаас албан тушаалын байдлын урвуулан ашиглаж зээл авсан зэрэг нөхцөл бүрдсэн. Яг нь энэ суурин дээр дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхийлөгч ээлжит бус чуулган завсарлахаас ганц хоногийн өмнө өргөн барьж улмаар маргааш нь батлуулсан. Гэхдээ дан ганц Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль бус дээр нь Прокурор, Авилгын тухай хуульд ижил агуулга бүхий нэмэлт, өөрчлөлт оруулсан.

-Тэгвэл зөвхөн шүүх эрх мэдлээр зогсохгүй прокурор, авилгатай тэмцэх байгууллагад дээрх хараат бус байдал бий болсон гэсэн үг үү?

-Яг үнэн. Асуудлыг гол нь энд байгаа юм. Ууг нь нэр бүхий шүүгч нарын гэмт хэрэг үйлдсэн асуудлыг шийдэхээс эхэлсэн ажил төгсөхдөө шүүх эрх мэдлийг дээр нь нэмээд прокурор, бүр даамжраад авилгатай тэмцэх байгууллагыг бүхэлд нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаас хараат болгосоноор төгссөн хэрэг. Түүнийгээ хууль зүйн хувьд бол их цэвэрхэн, хуульчид бол халхавчлах зорилгоор гэж нэг нэр томьёо хэрэглэдэг шиг хийж гүйцэтгэсэн хэрэг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэх Үндсэн хуулийн бус байгууллагад шууд эрх олгох замаар улс төрийн хэрэгсэл болгон эрх мэдлийн ноцтой зөрчил үүсгэж улмаар үндсэн хуулийн суурь зарчмаа уландаа гишгэж энэ өөрчлөлтийг хийсэн. Энэ асуудал бол яах аргагүй маш ноцтой бөгөөд хууль тогтоох замаар эрх мэдлийг, улс төрийн нөлөөллийг шууд төвлөрүүлж болдог болохыг харуулсан хожмын нэгэн өдөр Монгол Улсын түүхэнд хараар бичигдэх жишиг болсон.

Нэг талаараа бол энэ цэвэр хуулийн хулгай буюу хууль тогтоох замаар Үндсэн хууль, түүнд тогтоосон хууль дээдлэх зарчмыг зөрчсөн бодит жишээ юм.Нөгөө талаасаа улс төрийн хувьд холыг харж, хууль зүйн хувьд богино харж хийсэн гэдэг нь харагдаж байна. Тухайлбал, прокурорын тухай хуулийн нэмэлт болох 46.6.4-д оруулсан зүйл нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарснаар Улсын ерөнхий прокурор, орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгохоор заасан нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл чиг үүрэгтэй зөрчилдөөд зогсохгүй, цаашид хэрхэн хэрэгжүүлэх тухай огт тооцоогүй болох нь харагдана. Нэг үгээр бол шударга бусын хонгилыг илүү хялбарчлаад, нэмээд прокурор буюу хяналт тавих, мөрдөх буюу АТГ-тай хамтад нь өөрийн гарт оруулсан л асуудал буй юм.

-Тэгвэл шүүгчийн эрх зүйн байдлын хуулийн ганц заалт шүүх эрх мэдлийг цаашид хэрэн хэрэгжүүлэхэд нөлөөлж байна гэсэн үг үү?

-Гол асуудал бол нэр бүхий шүүгч нар авилга авч, улмаар түүнийг дагуу хэрэг шийдсэн үйл явдлаас уг процесс эхэлснийг бид санах хэрэгтэй. Гэтэл тухайн үед үүссэн улс төрийн нөхцөл байдлыг ашиглан цаашид шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх оролдлого хийхгүй шууд л шүүгчийг хараат болгох хийх алхам хийсэн. Нөгөө гуя дагаж, хүзүү гэдэг шиг л энэ гэмт хэргийг илрүүлэх, мөрдөхтэй зэрэгцэн дан ганц тэдгээр гэмт хэрэг үйлдсэн шүүгч нарт хариуцлага тооцоод зогсохгүй түүгээр далимдуулан бүхэл бүтэн шүүх эрх мэдлийг өөрийн халаасандаа хийсэн үйл явдал болсныг эрүүл ухаантай хүн бүр л мэдэж байгаа.

Хэдийгээр ганцхан заалт боловч түүнээс үүдэн бүхэл бүтэн шүүх эрх мэдэл, түүнийг хэрэгжүүлж буй 512 шүүгчийг хянан шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбоотойгоор, тэр дундаа ямар нэг хууль зүйн үндэслэлгүйгээр Үндэсний аюулгүй байдлыг зөвлөл шийдсэн гэдгээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болох нь өөрөө шүүгчийн бүрэн эрхийг баталгааг үгүйсгэж буй юм. 

-Энэ байдал шүүгчийг хэрэг, маргааныг шийдэхэд нөлөөлж буй гэсэн үг үү?

-Шууд нөлөөлнө шүү дээ. Уг нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэх шууд нэр зааж хязгаарласан заалт бий.

Гэтэл шүүгчийн эрх зүйн байдлыг тухай хуулийн 17.1.8, 18.5 дах хэсэгт оруулсан нэмэлтээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан бол заавал хэлэлцэх, улмаар бүхэн эрхийг түдгэлзүүлэх, чөлөөлөх нөхцөл бүрдүүлэхээр заасан нь цаашид хэргийг хувь заяаг шүүх бус Ерөнхийлөгч, үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэрийг дор өөртөө төвлөрүүлсэн хэрэг л дээ.

-Цаашид энэ байдлыг хэрхэн шийдвэрлэх ёстой бэ?

-Хэдийгээр 2019 оны 3 сард Улсын Их Хурал нэр бүхий хуулиудад дээрх өөрчлөлтийг хийсэн боловч энэ алдаагаа 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засварлан цэг тавьж чадсан. Энэ хоёр гол чиглэлд хийгдсэн юм.Нэгдүгээрт, шүүх эрх мэдэл дэх Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон байсан олон эрхийг хязгаарлах.Энэ дагуу Үндсэн хуулийн 33.4 дэх хэсэг дэх “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэх өөрчлөлт.Угтаа энэ өөрчлөлтөөр цаашид Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэх, Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэх үйл ажиллагаанд Ерөнхийлөгч оролцох боломжгүй болсон хэрэг.

Хоёрдугаарт, Шүүгчийн сахилга хариуцлагатай холбоотойгоор Шүүхийн сахилгын хороо гэх байгууллагыг шинээр бий болгож гагцхүү тэр байгууллага л цаашид шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, чөлөөлөх, сахилгын бусад шийтгэл оногдуулах эрхийг олгосон.Энэ цаашид өнөөгийн хуулиар бий болгосон шиг Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчийн түдгэлзүүлэх, бүрэн эрхээс нь чөлөөлөх гэх асуудалд эцэс болсон.Энэ дагуу одоо УИХ хэлэлцэж буй Шүүхийн тухай хууль батлагдаж байж сая энэ асуудал эцэс болох учиртай.Гэвч энэ хуулийг батлах асуудал том сорилттой ямагт тулж байна.Арга ч гүй биз дэ дээрх хуулиар дамжуулан өөрийн улс төрийн нөлөө, улс төрчид шүүх, прокурор, авилгатай тэмцэх газрыг өөрөөс хараат болгосон тогтолцоог нураалгах хүсэл тэдэнд яахан байх билээ.

-Энэ талаар Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал яригдаж байсан. Цэц ямар нэг шийдвэр гаргаагүй юу?

-Монгол Улсад бүхий хууль тогтоомж гагцхүү Үндсэн хуульд нийцэж гарах ёстой.Гэвч олонх хүч түрэн Үндсэн хуульд нийцээгүй хуулийг батлан гаргаж болно.Чухамдаа энэ байдлыг таслан зогсоох эрхийг Үндсэн хуулийн манаач болгон Үндсэн хуулийн цэцэд өгсөн байдаг.Гэтэл өнгөрсөн хугацаанд Цэц ёстой нөгөө амандаа ус балгасан хүн шиг, нүдэн балай, чихэн дүлий хуулиа зөрчин дугуй байсаар л байна.

Яагаад гэвэл дээрх хуулийг УДШ-ээс үндсэн хууль зөрчсөн хэмээн хүсэлт гаргасан. Хуулиар бол УДШ-ийн хүсэлтээр цэц шууд маргаан үүсгэн шийдэх учиртай. Гэтэл маргаан үүсгэсэн ч юм шиг, үгүй ч юм шиг таг дараад хэвтчихсэн.Мөн нэр бүхий иргэд энэ талаар мэдээлэл гаргахад нь маргаан үүсгэхээс татгалзсан байдалтай л сууж байна. Зүй нь цэц бол Үндсэн хууль зөрчсөн хуулийг нэг жил байтугай, нэг хором ч байлгахгүй байх үүрэгтэй шүү дээ.

-Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж буй уг тогтолцоог цаашид хэрхэн өөрчлөх ёстой бэ?

-Товчхондоо бол 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол цөм нь шүүх эрх мэдлийг бие даасан, шүүгчийн хараат бусаар ажиллуулах. Шүүгчийн сахилга хариуцлагыг шийдвэрлэх шинэ тогтолцоог бий болгоход чиглэсэн Энэ дагуу одоо УИХ-аар хэлэлцэж буй Шүүхийн тухай хуульд буй хуульд дээрх тогтолцоог нураах гол механизмын бий болгож буй гэж харж байгаа. Мөн Үндсэн хуульд хууль тогтоомжийг нийцүүлэх ажил гарцаагүй хийгдэх шаардлагатай тул болдог бол нэг ч хором үндсэн хууль зөрчсөн хуулийн заалтыг байлгах шаардлагагүй тул УИХ нэн яаралтайгаар шүүхийн тухай хуулийг батлан гаргаж байж л уг тогтолцоог халах юм.

Иймд одоо гол найдвар бол УИХ-ын гишүүд л болоод байна. Тэд одоо л Үндсэн хуульд үнэнч байж, ард түмний өмнө өргөсөн тангаргаа санан байж дээрх хуулийг батлан гаргах шаардлагатай. Мэдээж хэрэг хуулийг батлахдаа 2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн агуулгад нийцүүлэх шаардлагтай. Тэгж байж л сая шударга бусын хонгил, түүний дагуу төвлөрсөн эрх мэдлийг үндсээр халж чадна.

-Таны харж буйгаар Шүүхийн тухай хуулийг батлан гаргахад юуг анхаарах ёстой бэ? 

-УИХ-ын гишүүд маань Шүүхийн тухай хуулийг хэлэлцэн батлахлаа дараах зүйлсийг бүү мартаасай.

  1. “Шүүгчийн хараат бус, Шүүх тогтолцооны бие даасан байдлыг хангаж, хуульчдаас шүүгчийн шилж олох” чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийг хараат бусаар байгуулах тогтолцоог сонгохыг, 

  2. 2019 оны Үндсэн хуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдсэн нэг чухал өөрчлөлт болох “Үндсэн хуулийн 33.4 дэх хэсэг дэх “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгох” гэх өөрчлөлт. Угтаа энэ өөрчлөлтөөр цаашид “Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэх” үйл ажиллагаанд Ерөнхийлөгч оролцох боломжгүй болсоныг,

  3. Шүүхийн ерөнхий зөвлөл цаашид “Хуульчдаас шүүгчийн шилж олох ажлыг хийх” ёстой. Нэгэнт үндсэн хуулиар энэ чиг үүргийг “ШЕЗ-д олгосон учир” шүүхийн мэргэжлийн хороо гэх дэд институц байх шаардлагатайг,

  4. Шүүхийн сахилгын хороог бие даасан институц байлгах. Ингэхдээ гишүүдийг бүрдүүлэхдээ мөн л улс төрчдөөс хараат бус байх хамгийн боломжит хувилбарыг Үндсэн хуульд нийцүүлэн сонгох. Энэ институц сайн ажиллаж байж цаашид шүүгчийн хариуцлагатайгаар ажиллуулах хөшүүрэг бүрдэх ёстойг,

  5. 1926 оноос эхлэлтэй, 1992 оны Үндсэн хуулиар дөнгөж бий болсон ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ захиргааны байгууллага бус гэдэх үзэл баримтлалыг бий болгох. Энэ нь УДШ-ийг шүүхийн захиргааны дээд байгууллага байж, шүүх таслах бус харин Шүүгчдийн дарга, захиргааны босоо тогтолцоог төвлөрүүлэн шүүхийн дотоод хараат бус байдалд халддаг зохисгүй жишгийг халахыг,

  6. Шүүхийн шинэтгэл нэрийн дор “Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй шүүгчдийг хамгаалах тогтолцоог” орхигдуулахгүй байхыг анхаарах хэрэгтэй гэж харж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 15 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 20 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 24 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 31 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 34 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 38 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 42 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 45 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 2 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 16 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 20 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 23 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 37 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 42 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 45 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 49 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 51 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 57 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 4 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top