x

Хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг 10 тэрбумаар нэмэгдүүлж, 1600 гаруй эмийн сангаар олгож байна  

Өнгөрөгч долдугаар сард УИХ Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулснаар 2020 оны арваннэгдүгээр сараас хөнгөлөлттэй эмийн хүртээмж нэмэгдэж, иргэдэд чирэгдэлгүй болсон билээ.

Хөнгөлөлттэй эм болон эмнэлгийн үйлчилгээ ард иргэдэд хэрхэн хүрч байгаатай УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг гарч танилцан тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлүүлсэн байна. Энэ тухай мэдээллийг Байнгын хорооны мягмар гаригийн /2020.12.22/ хуралдаанаараа  сонссон юм.

Дээрх асуудлаар УИХ-ын НББХ-ны дарга М.Оюунчимэгээс тодрууллаа. 

-Хөнгөлөлттэй эмээ бичүүлж авах гэсэн иргэд, өндөр настнууд сар бүрийн эхээр анхан шатны эмнэлгүүдэд зохиомол ачаалал үүсдэг, эмийн сангууд ч дууссан гэдэг шалтгаанаар тэр бүр эмийг нь өгдөггүй чирэгдэл болдог байдал өнөөдөр арилсан уу?

-Ажлын хэсэг Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Багахангай,  Налайх дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эмнэлгүүд, эмийн сангууд, Эрүүл мэндийн даатгалын газар зэрэг байгууллагуудад ажилласан.

Хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдрүүдэд хөнгөлөлттэй эмийн жор бичүүлэх гэсэн хүмүүсийн бөөгнөрөл үүсэх, бичүүлсэн нэг жороор 2 өөр эмийн сангаас эмээ хувааж авах боломжгүй болох, хурууны хээ уншигчийн программ гацах, зарим эмийн сангууд зөвшөөрөл аваагүй гэх шалтгаанаар хөнгөлөлттэй эмээр үйлчлээгүй  зэрэг хүндрэл үүссэн байсан. Эдгээр асуудлыг хугацаа алдалгүй шийдэх үүргийг холбогдох газруудад өгч, арилгуулсан.

Мөн иргэдийн тавьж буй гомдол саналын дагуу нийлмэл найрлагатай зарим эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад нэмж оруулснаар жагсаалтыг шинэчлэн 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэх, ховор тохиолдох өвчний улмаас өндөр үнэтэй эм байнга хэрэглэдэг хүмүүс тухайн эмээ хөнгөлөлтөөр авдаг болсон.

-Хөнгөлөлттэй эмийн санхүүжилт, худалдаалах эмийн сангуудын тоо хэр нэмэгдсэн бэ?

-Улсын хэмжээнд ажилладаг эрүүл  мэндийн даатгалын ажилтны тоо 50 байсныг 105 болгож хүний нөөцийг нэмэгдүүлсэн, хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг 10 тэрбумаар нэмэгдүүлж, иргэдийг тэгш хүртээмжтэй хангаж байна. Мөн хөнгөлөлттэй эмийн жорыг 3382 эмч бичдэг байсныг 6500 орчим болгож, хөнгөлөлттэй эм худалдаалах эмийн сангуудын тоог нэмэгдүүлснээр бүх шатлалын улсын болон хувийн 1600 гаруй эмийн сан сарын бүх хоногуудад хөнгөлөлттэй эмээр үйлччилж байна. 

Сар бүрийн эхээр хөнгөлөлттэй эм бичүүлэх гэсэн хүмүүсийн оочер дугаар үүсч, эмийн сангууд ч эм дууссан гээд өгдөггүй, иргэдийг чирэгдүүлж бухимдуулдаг байдал өнөөдөр бүрэн арилсан. 

-Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт мөн коронавирусийн халдвар авсан эрүүл мэндийн ажилтнуудын нөхцөл байдлын талаарх мэдээллийг цахимаар сонсож байсан. Үүний дагуу ямар арга хэмжээ авагдсан бэ?

-Ажлын хэсэг цаг үеийн бусад асуудалд мөн анхаарал хандуулж ажилласан. Цар тахлын үед эмнэлэг өөрөө халдварын голомт болохоос сэргийлэх шаардлага тулгарч байна. Халдварын голомттой эмнэлгүүдэд ажиллаж буй эмч нарын ачааллыг тэнцвэржүүлэх, анхан шатны нэгж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд халдвар хамгааллын хэрэгсэл дутагдалтай байна.

Нэн ялангуяа улсын болон хувийн эмнэлгүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, ажиллах орчны нөхцөл байдлыг сайжруулах тал дээр онцгойлон анхаарах, эрүүл мэндийн цахим үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шуурхай ажиллах чиглэлийг Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтнуудад өгсний дагуу арга хэмжээ аваад ажиллаж байна. 

Цаашид орлого нь тасарч, татаас авч болзошгүй эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд анхаарах,  хөдөө орон нутгийн иргэд хурууны хээ уншуулж байж хөнгөлөлттэй эм авдаг асуудалд уян хатан хандах, сум, багт эмийн хангалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар холбогдох байгууллагатай ярилцаад, шийдвэрлэх шатандаа явж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 19 цаг 5 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 19 цаг 41 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 19 цаг 50 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 20 цаг 12 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 20 цаг 22 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 21 цаг 29 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 22 цаг 44 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top