x

Г.Рэгзэдмаа: Гадаад яам, Онцгой комиссийн хооронд газар хотойтол гүйж байна

БНХАУ-ын ӨМӨЗО-д бизнес эрхэлдэг монгол иргэд өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр нарт хүсэлт хүргүүлэхээр болжээ.

Энэ талаар бид ӨМӨЗО-д бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэдийн төлөөлтэй уулзаж ярилцлаа.  

-Та эхлээд өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Рэгзэдмаа гэдэг. ӨМӨЗО-ны Хөх хотод хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Миний бие Өвөрмонголын кирилл үсэг сурагчдын холбоо болон Монгол улсдаа Саруул монгол хэл сурагчдын холбоо ТББ-ыг тэргүүлдэг.

-Та хэзээ эх орондоо ирсэн бэ?

-Би 2020 оны хоёрдугаар сарын 11-нд Хөх хот-Улаанбаатарын сүүлийн галт тэргээр эх орондоо ирсэн. Хоёрдугаар сарын 17-нд миний сар бүр даруулдаг штампын хугацаа дуусах гэж байсан. Тухайн үед Хятад улсад ковид гарсантай холбоотойгоор Монгол улс хилээ хаахаар болсон. Хоёрдугаар сарын 17-ны галт тэрэг яваагүй болохоор тэнд үлдсэн хүмүүсийн виз нь сунгагдаад тэндээ ажил хөдөлмөрөө эрхлээд хэвийн амьдарч байгаа.

-Манай улсын иргэдийг эх оронд нь буцаах ажлыг Хятад талаас зохион байгуулсан уу? Монголын талаас зохион байгуулсан юм уу?

-Хоёр талаас зохион байгуулсан. Дээр хэлсэнчлэн сар бүр даруулдаг штампын хугацаа нэг өдөр хэтэрвэл өдрийн 500 юаниар торгодог. Хятад улсад олон монгол иргэн ажиллаж амьдардаг тул Монголын талаас “хэрвээ хил хаагдаад ямар нэгэн асуудал үүсвэл тэр хариуцлагаа та нар өөрсдөө үүрнэ ээ, ийм учраас яаралтай буц. Хоёрдугаар сарын сүүлээр хил нээгдэнэ. Тиймээс түр гараад буцчих” гэсэн учраас бараг өмссөн хувцастайгаа ирсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хил нээгээгүй байна.

-Хэзээнээс ӨМӨЗО руу буцах хүсэлтээ өгсөн бэ?

-Гуравдугаар сараас эхэлж хүсэлт гаргасан. Би тэнд байр болон сургалтын төв ажиллуулахаар обьект түрээсэлсэн байсан. Яах аргагүй болоод гурван сарын өмнө обьектынхоо түрээсийг буцаасан. Энд надад ажил байхгүй учраас түрээсээ төлөх боломжгүй болсон. Тэнд амьдрах байр, сургалтын төвийн түрээс маань нийлээд сардаа 4000 гаруй юань болдог. Энэ бүгдийг Монголд ирснээсээ хойш төлсөөр байсан. Сүүлдээ төлж дийлэхээ болиод обьектоо буцаасан. Харин байрны түрээсийг бол төлөхөөс өөр аргагүй. Мөнгөө төлөхөө больчихвол бүх зүйлийг маань гаргаж хаях болно. Гэрээ бол гэрээ шүү дээ. Тэндэхийн хүмүүс энэ тал дээрээ хатуу.

-Та Хөх хотод ганцаараа амьдардаг уу?

-Би хүүтэйгээ амьдардаг. Хүүгээ ахлах сургуулиа төгстөл тэнд ажиллахаар төлөвлөсөн байсан. Одоо хүү маань хичээлийн хоцрогдолтой боллоо. Гол нь энэ асуудал дан ганц хүү бид хоёрынх биш. Хятад улсад ажиллаж амьдардаг олон хүн хохирч байна.

Миний хувьд санхүүгийн ганц эх үүсвэр маань Өвөр Монголчуудад зориулан гаргасан сурах бичгийн орлого болж байна. Азаар ковидын өмнө хэвлүүлж амжсан тулдаа түрээсээ төлж, эндээ гэр бүлээ тэжээгээд амьдарч байна. Тэнд хөдөлмөр эрхэлдэг нэг хүний ард 5-7 хүний амьдрал байдаг.

-БНХАУ өнгөрсөн наймдугаар сарын 13-наас Олон улсад хилээ нээсэн. Монголоос явахад ямар асуудал үүсээд байна вэ? Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигт “Иргэдэд битгий чирэгдэл учруул, асуудлыг нь хурдан шийдэж өг” гэдэг үүргийг есдүгээр сард өгсөн шүү дээ...

-Тухайн үед эдгээр хүмүүсийн асуудлыг шийдэж өг гэж байсан. Харин одоогоор холимог гэр бүлийн асуудлыг л шийдэж байгаа. Энэ нь Өвөр Монгол, эсвэл Хятад иргэнтэй гэр бүл болсон хүмүүс. Тэдний асуудлыг шийдээд, тэнд ажиллаж, амьдардаг бидний асуулдыг шийдэж өгөхгүй байна.

Жишээ нь, би өрх толгойлсон эмэгтэй. Шаардлагатай бүх бичиг баримтуудаа өгсөн боловч энэ нь тэнд амьдардаг гэх нотлох баримт болохгүй гээд гацаагаад байна. Визтэй хүмүүс нь ч явж чадахгүй байгаа. Тэнд албан ёсны ажил хийдэг, бизнес эрхэлдэг, лангуу түрээслэдэг, оёдлын үйл ажиллагаа эрхэлдэг 50 гаруй /хүүхэдтэйгээ нийлээд/ хүн цуглаад хүсэлтээ өгөөд явж байна.

Гадаад харилцааны яамнаас эхлээд энэ холимог гэр бүлийн асуудлыг шийдсэний дараа та нарын асуудлыг шийднэ гээд байдаг. Гэтэл энэ холимог гэр бүлийн хүмүүс тэнд очоод нөхрөөрөө тэжээлгэдэг, байр хоол бүх юм нь бэлэн. Биднийг бодвол тэнгэр, газар шиг зөрүүтэй хүмүүс. Гэтэл бид тэнд ажиллаж ар гэрээ тэжээдэг, эх орондоо хувь нэмрээ оруулаад явж байгаа хүмүүс. Жишээ нь, тэнд нэг хүн 2-3 дэлгүүр ажиллуулдаг. Тэр дэлгүүрт зөвхөн монгол үндэсний үйлдвэрлэлийн барааг борлуулдаг. Монголчуудын тогтмол авч чаддаггүй ноос ноолуур, савхин эдлэлийг урд аваачиж борлуулдаг. Тэр бүгд чинь үндэсний үйлдвэрлэлээ л дэмжиж байна гэсэн үг шүү дээ. Дотоодын бүтээгдэхүүнийг гадагш нь гаргаж эргэлтэд оруулж, эх орондоо хувь нэмэр оруулдаг.

Би жишээ нь, шавь нартаа Монголоо сурталчилж жил бүр Монгол руу аялуулдаг. Жилдээ 20-30 хүнд Монголд аялж, Монголын хөдөө, зан заншлыг судалдаг. Нэг хүн л гэхэд Монголд 3-4 сая төгрөгийн орлого оруулдаг. Мөн манай Өвөрмонголын кирилл үсэг сурагчдын холбоо 2018 онд Монголын хүнд хэцүү амьдралтай 400 хүүхдэд бэлэг тарааж байсан. 2019 онд 1000 хүүхдэд бэлэг тарааж, нэн ядуу өрхүүдэд хувцас хандивласан. Бид монголдоо хөрөнгө оруулж ажилладаг.

Гэтэл ийм хүмүүсээ тоохгүй гэр бүлийн баталгаатай, баталгаагүй холимог гэр бүлийн асуудлыг шийднэ гээд биднийг хойш тавьж байна. Асуудлаа яриад орохоор урдаас хөөгөөд гаргаж байна.

-Хэдэн удаа хүсэлт гаргасан бэ? Цаашид яах бодолтой байна?

-Бид Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хурандаа, Гадаад харилцааны Л.Мөнхтүшигтэй хүртэл уулзсан. Онцгой комисс дээр нь очоод асуухаар Гадаад харилцааны яам чинь мэднэ гэнэ. Яаман дээр очихоор Онцгой комисс мэднэ гээд явуулаад байдаг. Энэ хоёрын хооронд газар хотойтол явсан гэхэд болно шүү.

Одоо бид Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр нарт хүсэлт хүргүүлнэ. Гадаад харилцааны сайдтай өөрийн биеэр уулзаж байгаад өгнө гэж бодож байна. Бид ямар Замын-Үд дээр очоод, гүйгээд гарах биш.

Дэлхий даяар тархаад байгаа энэ өвчний талаар ойлгож байна. Гэвч бид өнөөдөр өвчнөөр биш өлсгөлөнгөөр үхэх хэмжээнд хүрээд байна. Бид Хятад улсад ажиллаж, амьдардаг болохоор олон нийтийн сүлжээгээр энэ талаар нэг ч удаа хэлж ярьж байгаагүй. Нийгмээс ирэх сөрөг хандлагыг ч мэдэж байсан учраас. Одоо бол яах ч аргагүй байдалд хүрээд хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байна.

-Манай улс дотооддоо халдвар алдаагүй цөөн улсын нэг байсан ч өнгөрсөн сард халдварыг дотооддоо алдчихлаа. Хятадын талаас үүн дээр ямар хандалагатай байгааг судалж үзсэн үү?

-Судалсан. Хятад улс жишээ нь, ОХУ-аас иргэн нэвтрүүлж байгаа. ОХУ-ын халдварын тохиолдол ямар байгаа билээ. Хятад улс гадаадаас ирсэн иргэдэд 14 хоногийн тусгаарлалтад байх шаардлага тавьж байгаа. Бидний зүгээс бол 21 хоног байсан ч хамаагүй мөнгөө төлөөд тусгаарлалтад байя гэдэг хүсэлтээ ч гаргасан.

Өмнө нь гэр бүлийн баталгаатай 50 орчим хүнийг гаргасан. Хүүхдүүдтэйгээ нийлээд. Бид энэ хүмүүсийн заримтай нь одоо ч холбоотой байгаа. “Эрээн бол жижиг газар, тосгон. Олон хүн хүлээж авах боломжгүй” гэж манай талаас бидэнд хэлээд байсан чинь түрүүлж явсан иргэдийг 200-гаад өрөөтэй том зочид буудалд тусгаарласан байсан. Тэр хүмүүсийг Хятадын тал үнэгүй шинжилгээнд харуулсан.

Бид ӨМӨЗО-д 7-8 жил, зарим нь 10 гаруй жил ажиллаж, амьдарсан хүмүүс. Монголдоо амьдарья гэхэд ажил олдохгүй. Эргээд бид өөрсдөө эх орондоо дарамт болох байдал үүсээд байна. Өнгөрсөн 7-8 жил босгосон, цуглуулсан амьдралаа алдахад хүрээд байгааг ойлгооч гэж шийдвэр гаргаж байгаа хүмүүст хэлмээр байна.

Э.Түмэнбаяр: Холимог гэр бүлийн асуудал чухал ч гэлээ тэд Монголд хөрөнгө оруулдаггүй шүү дээ

ӨМӨЗО-ны Шилийн хотын Зүүн үзэмчин хошуунд худалдаа эрхэлдэг иргэдийн төлөөлж Э.Түмэнбаяр дараах яриаг өглөө.

-Та Өвөр Монголд ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ?

-Би Монголын гар урлал үндэсний хувцас, бүтээгдэхүүнийг Өвөр Монголд борлуулаад 14 жил болж байна. Гурван дэлгүүр түрээслэн ажиллуулдаг. Гурван дэлгүүрийн жилийн түрээс нь 40 орчим сая төгрөг болдог юм. Тэнд зөвхөн жилээр түрээсээсийн гэрээ байгуулдаг юм. Олон улсын худалдааны төвд нэг лангуу маань байдаг. Олон улсын худалдааны төв маань зөвхөн компанитай гэрээ байгуулж ажил эрхэлдэг учраас 2022 он хүртэл гэрээ хийсэн байгаа. Зөвхөн нэг дэлгүүрт нь жилд дунджаар 400 орчим сая төгрөгийн бараа эргэддэг юм.

Энэ бүгд Монголдоо хийж байгаа хөрөнгө оруулалт гэсэн үг. Хятадын талд зөвхөн түрээсийн мөнгө л төлж байгаа. Бусад бүх худалдаа, наймааны орлого Монгол руу л ирдэг. Гэтэл бүтэн жил хаалга үүдээ цоожлоод, түрээс төлөөд сууж байна.

-Таньтай адил ажил, үйлчилгээ эрхэлдэг, Монголдоо ирээд гацсан хүмүүс хэр олон байна?

-Олон байгаа. Хөх хот, Шилийн хотод наймаа хийдэг, дэлгүүрийн бараагаа цоожлуулаад гацсан хүмүүс байна. Түрээсээ төлөхгүй бол бүх барааг маань гаргаад хаячихна шүү дээ. Үнэхээр хэцүү. Бид нарын визний асуудал дээр ГХЯ тусалж, Хятадын ЭСЯ-тай харилцаж өгөхгүй бол бид дангаараа виз авна гэдэг хэцүү. Энэ бүх учир байдлыг ГХЯ л зохицуулж чадна.

Надтай адил үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс зөндөө байна. Дэлгүүр, оёдол, бар ажиллуулдаг. Өөр бусад орон рүү хүмүүс яваад л байгаа юм байна лээ. ГХЯ маань дэмжээд  өгвөл заавал Эрээн гэхгүй Хөх хот руу нислэг үйлдээд явуулах бололцоо баймаар юм. Бизнес эрхэлдэг хүмүүсээ дэмжээд өгөөч ээ гэж хүсмээр байна. Холимог гэр бүлийн хүмүүсийг гаргаж байгаа ойлгож байгаа ч тэд Монголд ямар ч хөрөнгө оруулалт хийдэггүй шүү дээ. Хэрвээ бид даруйхан яваад, бизнесээ эрхэлбэл цар тахлын энэ үед хичнээн тус дэмтэй билээ. Монголдоо гар урлал, үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүстээ том тус нэмэр болно шүү дээ. Биднийг ойлгоод визний асуудал дээр туслалцаад өгөөсөй л гэж хүсч байна даа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Ariunbolor Bazarragchaa (66.181.161.90)
    Ene vnen shuu.. Bi ch gesen negdmeer baina...
    2020 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.191)
    Цөөхөн монголчууд яагаад хоорондоо биe биeнээ ингэж хэмлэж байдаг уим бэ? нэг нь уим бичхээр нөгөө хэд нь заавал мууг нь үзэж байдаг байнаа. Хөөрхий энэ хэдэн хүмүүсийг гаргаад явуулчихгүй яавдаа Төр засаг минь нэг бол шат шатандаа хүнд суртал гаргадаг арчаагүй хүмүүс олширч дээр амьдрах гэж зүтгэж байгаа нэгнээ муу хэлээд яах вээ
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • zochin (116.114.83.66)
    ajildag mongolchuud bdg shde ted bas hoorhii mgld bga ar geree tejeeh l gej zutgej bga aldag onog bas muh humuus bdg l bh olnii dund ..gelee gd ene heden charmailttai zutgej bga hediig bas demjeed ajil hodolmoriig ni uneleed ywuulchihgui yaawal gej ....mdld yduural nuurlesen heden jildee sanhuugiin asuudal hund bn hol deeree bosoh mash ih tsag hugtsaa orno shde
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • enkhee (66.181.182.197)
    saihan burj bnda hha
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • saran (66.181.161.51)
    ereend yanhanuud ajildaggui ar geree awch ywaa bolowson daichin busguichuud ajildag shu amaa medeerei chi gichiigees garaagui yu mgld yu hiih uum be bid ireed tuildaa hurch bna ajilgui orloggui hetsuu bna hurdan butsmaar bna koronagiin showuund ortoj duusah ni
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • Ууртай Монгол (66.181.161.106)
    Муусайн эрээний янханууд . Та нар биеээ үнэлдэг биздээ арчаагүй гичий
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
    • Gulug mini yalgaj salgaj harj sur
      2020 оны 12 сарын 17
    • Lol
      Chi hen bolchod zuger bga huniig zuger hudulmuruuru ajillaj bga huniig doromjloood bgan. Uurtai mgl ch geh shg lol ym be? Chamd ya usgeer ehelsn ugnees uur ug bhku yu? Soyoliin doroitol, tuilshriliin tuilaa. Bitgii end tend buduulegee gaihuuulj bai! Urd ajilladag gehere yag yadiiin, zuger ajil hiij bolku yu? Uur orond bolhor ajillah ok uu ?
      2020 оны 12 сарын 17
    • urd ajildag emegtei hun geheer yanhan bolchihguuldeee hoolnii gazar togooch ugaagch geed zeel deer hudaldagch bas oydol har ajil huduu malchin hiideg hurtel huuhnuud bn ereend ajildag geheer bie unelj yavdag gej oilgohoo bolimoor yum
      2020 оны 12 сарын 17
    • ИРГЭН Мөнхбат.
      Арчаагүй бодолтой шээс вээ? Тийм хүмүүсийг угаасаа шалгаад гаргахгүй жинхэнэ ажил хийж амьдралаа олдог хүмүүс ингэж шудрага зүйлээр нүүрээ тахалдаг юм. Чамд тахлах ямар ч нүүр байхгүй арчаагүй банди нийгмийн цөөнх шээс.
      2020 оны 12 сарын 17
    • Ganzorig
      chi chen medrel muutai yumuu ergvv mal men biznses erhldeg hvmvvs gej baigaa bizdee
      2020 оны 12 сарын 17
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Парис хот руу аялах азтанууд тодорлоо 22 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 4 цаг 11 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 4 цаг 38 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 7 цаг 20 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 7 цаг 31 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 7 цаг 47 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 7 цаг 59 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 8 цаг 5 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 8 цаг 11 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 8 цаг 15 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Өчигдөр 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 13 цаг 11 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна Өчигдөр 10 цаг 48 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Өчигдөр 10 цаг 39 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна Өчигдөр 10 цаг 25 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өчигдөр 10 цаг 20 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Өчигдөр 10 цаг 01 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил...
Top