x

Их долоогийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

Манай гарагийн хамгийн хүчирхэг эдийн засагтай долоон гүрний удирдагчдын уулзалт өчигдөр Канадын Квебек мужид эхэллээ. 

Британий ерөнхий сайд Тереза Мэй, Германы канцлерь Ангела Меркель, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Италийн ерөнхий сайд Жюзеппе Конте нар оролцож байна.

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш АНУ болон бусад холбоотнуудын хооронд худалдааны зөрчил тэмцэл ширүүсээд байгаа.

АНУ өөрийн эрх ашгийг хамгаалж, бусдынхаа импортын бараанд өндөр татвар ноогдуулсан бол бусад нь хариу арга хэмжээ авахаар бэлдэж байна.

Жастин Трюдо саяхан хэвлэлд ярихдаа Трампын шийдвэрийг ”шулуухан хэлэхэд доромжлол” гэж хэлсэн юм.

Мөн саяхан Францын ерөнхийлөгч Макрон хэрвээ ерөнхийлөгч нь “амиа бодох”-ыг илүүд үзэж байгаа бол АНУ-ыг Их Долоогоос хасаад үлдсэн зургаан гүрэн цааш явах боломжтой гэж мэдэгдсэн байна.

Харин Канадад ирэхийнхээ өмнөхөн Трамп твиттер хуудсандаа Жастин Трюдог сүүлийн үед “зэвүү хүргэм” байдалтай байгааг бичээд Канадчууд Америкийн сүүн бүтээгдэхүүнд 300 хүртэл хувийн татвар ноогдуулсаар ирсэн гэж шүүмжилжээ.

Тэр бас Их Долоод Оросыг нэмж Их Найм болгох санаагаа хэлж, холбоотнуудаа айлгасан байна. Хэт барууны үзэлтэй Италийн ерөнхий сайд Жюзеппе Конте л түүний энэ санааг дэмжиж байгаагаа твиттер хуудсандаа илэрхийлсэн аж. Дональд Трамп энэ удаагийн Их Долоогийн уулзалтыг эрт орхиж, Канадаас явна гэдгийг Цагаан ордон мэдэгджээ. 

Эх сурвалж: Business Insider

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 12 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 21 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 18 цаг 27 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 18 цаг 32 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 18 цаг 36 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 18 цаг 39 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 19 цаг 34 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top