x

Коронавирусээс сэргийлж “Эрдэнэт үйлдвэр” өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Монгол Улсын Засгийн газаас 2020.02.13-наас эхлэн улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ шилжих шийдвэр гаргасны дагуу уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өндөржүүлэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа аж.

Өндөржүүлсэн байдлын үед үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабаас эмч, онцгой байдлын албан хаагч, үйлдвэрийн диспетчерийн бүрэлдэхүүнтэй 24 цагийн ажиллагаатай баг байгуулан үйлдвэрт нэвтэрч байгаа ажилчдын биеийн дулааныг хэмжих, ХАБЭА-н зааварчилгаа өгөх ажлуудыг хийж эхэлжээ. Түүнчлэн шинэ төрлийн коронавирусээс сэргийлэх үүднээс 10 сая төгрөгийн ариутгал, халдваргүйжүүлэх бодис нэмж нөөцөлсөн байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 6600 ажилтантай бөгөөд ХАБЭА-н асуудал эрхэлсэн 60 гаруй мэргэжилтэнтэй ажиллаж байна. Үйлдвэрийн өндөржүүлсэн бэлэн байдлын үйл ажиллагааны талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд “Манай ажилчид шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл сайтай байгаа. Бид Германы сүүлийн үеийн технологи ашиглаж зарлан мэдээлэх системийг ашигладаг. Дотоод сүлжээгээрээ дамжуулан 6600 хүний гар утсанд нэгэн зэрэг мэдээлэл хүргэж байгаа. Мөн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Т.Батмөнх аймгийн Онцгой комиссын гишүүн учраас цаг үеийн мэдээллээр хамт олноо шуурхай хангаж, нөхцөл байдалд тохирсон шийдвэрийг гаргаж ажиллаж байна” хэмээн мэдээлэл өглөө.

Дашрамд дурадахад, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ХАБЭА-н чиглэлээр олон улсын стандартын ХАБЭА-н удирдлагын “ISO 45001:2018” тогтолцоонд шилжин ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд үйлдвэрийн ХАБЭА-н журмуудыг шинэчилж, бүтцийн нэгжүүдэд ХАБЭ-н манлайлал, оролцооны шинэ арга хэлбэрүүдийг амжилттай нэвтрүүлж ажиллаж байгаа юм байна. Ингэж ХАБАЭ-н дүрэм журмыг сайтар мөрдөж ажиллаж хэвшсэн нь ХАБЭА-н жишиг болох цуврал аянууд болон өглөөний ХАБЭА-н зааварчилгааг бүтцийн нэгжүүдэд амжилттай хэвшүүлсэнтэй холбоотой болохыг мэргэжлийн байгууллагаас үнэлдэг байна. Мөн ажилтнуудын ХАБЭА-н эргэх холбоог сайжруулах үүднээс ухаалаг гар утсанд суурилсан мэдээллийн аппликейшнийг ажиллуулж, ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр тогтмол аян өрнүүлж ажилладаг нь холбоотой аж.

Одоогийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ХАБЭА-н зөвлөл, Үйлдвэлэлийн осол, хурц хордлогыг судлах байнгын комисс, Эрүүл мэндийн хяналтын байнгын ажлын хэсэг, Цацрагийн хяналт, аюулгүй байдлын байнгын ажлын хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын байнгын ажлын хэсгүүд тус тус ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 16 цаг 53 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 17 цаг 30 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 17 цаг 39 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 18 цаг 1 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 18 цаг 11 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 19 цаг 18 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 20 цаг 33 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top