x

Д.Баттөмөр: Охид маань миний хамрынхаа үзүүрийг мааждагийг хүртэл дуурайгаад төрчихсөн

Жүжигчин Д.Баттөмөртэй ярилцлаа.

-Та хорио цээрийн дэглэмийн үед ШӨХТГ-тай хамтран “Үнийн хөөрөгдөл бүү гарга” гэсэн уриалгыг эхлүүлсэн. Үнийн хөөрөгдлийг багасгах зөв алхам шиг санагдсан?

-Энэ хүнд цаг үед иргэн бүр ухамсартай байж хөл хориогоо үргэлжлүүлж байна. Анх Монголд коронавирусийг дотооддоо алдлаа гэдгийг далимдуулан хувиараа бизнес эрхлэгчид маань барааныхаа үнийг нэмснээс үнийн хөөрөгдөл үүсгээд байсныг бид мэдэж байгаа. Энэ нь эргээд айл өрхүүдийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, тэдэнд хүндрэл учруулж нөхцөл байдлыг улам муутгах шалтгаан болж байна гэж харсан.

Тиймээс л иргэн хүнийхувьд энэ байдлыг эсэргүүцэх үүднээс үзэл бодлоо илэрхийлж цахим орчинд эерэг нөлөө үзүүлэхийн тулд энэхүү давлагааг ШӨХТГ-тайхамтрах эхлүүлсэн. Улсын онцгой коммис оновчтой шийдвэр гаргаж байгаад их талархаж байна. Ард иргэд эв нэгдэлтэй, аливаад хүндэтгэлтэй хандаж заавар зөвлөмжийг ягштал биелүүлэх цаг бидэнд тулгараад байгаа юм. УОК-оос гаргасан шийдвэр, журмын дагуу байх нь бидний үүрэг шүү дээ.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Одоогоор “Жам” мелодрамд киног хийхээр ажиллаж байгаа. Намрын зураг авалт дууссан. Харин өвөл, хавар, зуныхаа зураг авалтын төлөвлөгөөг гаргачихсан.Энэхүү киногоо ирэх онд гаргах төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн нэгдүгээр сард МУГЖ М.Баярмагнайтай хамтарч "Таарсан хоёр" инээдмийн киноны гол дүрд тоглосон. Мөн “3 сая инээд” шоунд хамтдаа шүүгчээр суусан. “Монголд нэг удаа” хошин хөтөлбөр болон наадам, шинэ жилээр хоёр ч удаагийн хөтөлбөрт хамтран ажилласан. М.Баярмагнай гавьяат чинь надаас хоёр жилийн өмнө төгссөн ах. Найз ахтайгаа хамт тоглосон кино маань үзэгчдэд маш сайн хүрсэн. Энэхүү киноны зохиолыг уншаад л надад таалагдсан. Нийгэмд болж буй залилан, орон байрны хулгай, дээрмийн талаар кинонд хөндөж харуулсан. “Таарсан хоёр” киногоо Юнивишн, Скай медиа, “look tv”-д байршуулсан байгаа.

Мөн Б.Отгонзориг найруулагчийн бүтээсэн “2000”, “The Womam” зэрэг кинонд дүр бүтээсэн. Одоо Олон улсын фестивалиудад зориулсан арилжааны бус “АРТ ХАУС”, “Melodram” хосолсон чамбай бүтээл хийх санаатай “Тэлмэн” фильмийн бүтээл “Жам” киноны найруулагчаар эд эс бүхнээ зориулаад л ажиллаж байна.

-Киноныхоо санааг хэрхэн олдог вэ. Урлагийн хүмүүст шинэ уран бүтээлийн санаа бэлэн байдаг уу?

-Уран бүтээлчдэд тулгардаг хүндхэн асуудлын нэг нь шинэ санаа олох.Гадаад дотоодын зохиолчдын бүтээлийг олж уншина. Хэн нэгний ярьж буй хууч яриаг чагнана. Өөрсдөдөө тохиолдсон үйл явдлыг соргог шүүрч зохиолчдод захиалга өгч бичүүлдэг. Тэр олсон санааныхаа үйл явдлыг дэс дараалалтай кино шиг дүрслээд л ярьж өгнө дөө. Бидний төсөөлөн бодсоноос өөрчлөгдвөл дахиад л ярьж эхэлнэ шүү дээ.

Ер нь зохиолын эрэл дунд амьдарч дандаа зохиолоор өлсөж цангаж явж байна. Бид өөрсдөө дарга, найруулагч, зохиолч, сайн менежер, продюсер, нягтлан гээд хийж чадах бүхнийг зэрэг амжуулдаг. Бусдаас чих, хамар, нүд гурав арай илүү ажилладаг гэх юм уу даа/инээв/.

-Та юунаас их айдаг вэ?

-Мунхаг алхам, буруу шийдвэр, аминчхан зан, бусдад өөрийгөө буруугаар ойлгуулах вий гэхээс их айдаг.Тийм болохоор өөрөөсөө айдаг болж таарч байна уу даа./инээв/

-Тэгж таарлаа шүү?

-Ерөөсөө л өөрөөсөө айдаг гэхэд болох юм байна/ инээв/.

-Хүүхэд насныхаа мартагдашгүй дурсамжаас дурсахгүй юу?

-Хүүхэд байсан үеэ бодохоор хамгийн түрүүнд ээж минь санаанд буудаг юм. Ижийтэйгээ хамтдаа өнгөрүүлсэн мөч бүхэн сайхан дурсамж юм даа. Ээж гэдэг хүнийг байнга хайрлаж, урамшуулж, хүндлэх хэрэгтэй шүү. Хэзээ ч эргэж олддоггүй эрдэнэ байдаг юм.

-Танай гэр бүлийнхэн хоорондоо их адилхан шүү. Заяаны хань төстэй байдаг гэдэг юм билээ?

-Манай эхнэр надтай адилхан биш ээ. Надаас хөөрхөн сайхан бүсгүй байдаг юм. Хүмүүс их адилхан гэдэг. Би хувьдаа үүнтэй санал нийлдэггүй. Харин охид аавыгаа яг дуурайж төрдөг юм билээ.

Манай охид л гэхэд миний хамрынхаа үзүүрийг мааждагийг хүртэл дуурайж төрсөн байгаа юм. iPhone утасны нүүр таньж онгойлгож чадна гээд бод доо. Тийм болохоор Аpple компани арай л дутуу системтэй хийсэн гэж бодоод байгаа (инээв).

-Та “Таарсан хоёр” кинонд том охинтойгоо хамт тоглосон байсан. Охидоо урлагийн хүн болгох уу?

-Охидынхоо бага насны дүрийг дэлгэцэнд мөнхөлж үлдээх юмсан гэж боддог. Тэгээд л “Таарсан хоёр” кинонд том охинтойгоо хамт тоглосон юм. Дунд охин маань реклам, телевизийн контентод оролцдог. Ер нь тэгээд гэрт бөөн “хэрүүл” болно шүү дээ. Аниа тэдэн кино, рекламанд тоглочихсон байна, би тэдээр дутуу гээд л тэрүүхэндээ өрсөлдөөн бий болно.

Эмч хүний хүүхэд эмч болдог гэдэг шиг уран бүтээлчдийн хүүхдүүд хөшигний ард ийм болчихдог юм байна. Гэхдээ эмэгтэй хүнд урлагийн зам их хатуу санагддаг. Тийм болохоор охидоо энэ салбараар явуулахгүй гэж боддог.

-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө юу байна. Сонирхолтой шинэ санаа их байгаа байх?

-Шинэ жилийн баярт зориулсан IPTV-д контент хийх төлөвлөгөөтэй, зохиолоо биччихсэн. Харин зураг авалтаа хийх байсан ч хөл хорионд орчихлоо. Хөл хорио цаашид сунгагдвал дараа жилийн шинэ жил байгаа шүү дээ. Гэхдээ цаг үеийн байдлаа харж байж болно доо.

-Хөл хориотой үед ард иргэддээ урмын үг хайрлаач?

-Бүтэн жил эх орон, иргэдээ хамгаалж аюулт өвчинтэй тэмцэж чадсан шүү дээ. Цаашид бид төр засгаас гаргасан шийдвэр бүрийг ягштал биелүүлж чадвал энэ аюулт цар тахал бидний дор сөхрөх байх гэж бодож байна. Монголын минь хувь заяа их, үүнийг даваад л гарна. Бүгд гэртээ байж, дархлаагаа сайн дэмжээрэй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 9 цаг 53 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 10 цаг 12 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 10 цаг 24 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 10 цаг 30 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 11 цаг 11 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 11 цаг 14 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 11 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Худлаа... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав
Top