x

Уулархаг нутгаар олон жилийн дундажаас ахиу цас орох төлөвтэй байна

Цаг уурын байгууллагаас арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг гаргажээ.

Энэ сард агаарын дундаж температур Алтайн ар говийн баруун хэсгээр олон жилийн дундажаас хүйтэн, Тодруулбал Увсын өмнөд, Ховд болон Говь-Алтайн хойд, Завханы баруун хэсгээр, бусад нутгаар олон жилийн дундажын орчим байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг, Хэнтийн нурууны зүүн хэсгээр мөн Дорнод талын ихэнх нутгаар олон жилийн дундаж"-аас ахиу бусад нутгаар олон жилийн дундажын орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлээр хоёр дугаар арав хоногийн дунд үеэр болон сарын сүүлээр  ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3 – 5°С–аар сэрүүснэ. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 15 – 17 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөв гарчээ.

Баруун аймгуудын нутаг: Энэ сард агаарын дундаж температур Алтайн ар говийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дундажаас 1.5 – 2°С хүйтэн, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна. Хур тунадас Алтайн уулархаг нутгаар олон жилийн дундажаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дундуур мөн гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5 -10 градусаар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна.

Салхи ихэнх хугацаанд 4 – 8 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 12 – 14 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16 – 18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутаг: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундажийн орчим байна. Хур тунадас Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсаар болон Хэнтийн нурууны зүүн талаар олон жилийн дундажаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлээр, хоёрдугаар арав хоногийн дундуур болон сүүлээр  гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5-10 градусаар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд 6 – 11 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16 -18 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутаг: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундажийн орчим байх бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дундажаас ахиу байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5-10 градусаар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд 7 – 12 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 16 -18 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутаг: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундажийн  орчим байх бол хур тунадас нутгийн өмнөд хагаст олон жилийн дундажаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар сэрүүснэ.

Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр зарим газраар бага зэргийн цас орно.

Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 15–17 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.


Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1981 – 2010 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  1. Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

  2. Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

  3. Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

  4. Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Атлантын далай нь Евро Ази дээрх агаар мандлын орчил урсгалд ихээхэн нөлөөл үзүүлдэг. 1890–ээд оноос 2018 он хүртэлх Атлантын далайн гадаргын температурын олон жилийн хэлбэлзлийг /Зураг 1/–д харуулав. Эндээс харахад 3 дулаан, 2 хүйтэн үе тохиолдсон байна.

Азорын их даралт болон Исландын бага даралтын зөрүүгээр илэрхийлэгддэг орчил урсгалыг илэрхийлэгч индексүүдийн нэг нь Хойд Атлантын хэлбэлзэл юм. Атлантын далайн гадаргын температурын олон жилийн хэлбэлзлийн 1980–аас 1990–ээд оны сүүл хүртэл хасах утгатай, мөн энэ үед Хойд Атлантын хэлзэлбэл нь сөрөг утгатай байхад Монгол орны 12 дугаар сарын агаарын температур дулаан, хур тунадас харьцангуй бага байжээ (1989, 1996, 1997).

Харин 2000 оны эхээс эхэлж Хойд Атлантын далайн гадаргын температур нэмэх утгатай болсон бөгөөд энэ үед Хойд Атлантын далайн хэлбэлзлийн сөрөг фаз тохиолдоход Монгол орны тухайн сарын агаарын дундаж температур хүйтэн, хур тунадас ахиу орж байсан ба ялангуяа 2001, 2002, 2009, 2010 онуудад Монгол орны ихэнх нутгаар хүйтэн, хур тунадас ихтэй байв.

Энэ жилийн хувьд сарын урьдчилсан мэдээ гаргахад ашиглагдаж байгаа уур амьсгалын 7 загвараас ихэнх нь Хойд Атлантын хэлбэлзлийг сөрөг утгатай байхаар урьдчилан тооцоолж байна.

Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон "Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс" –-ээс тодруулах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17-г бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарахыг үүрэг болгов 12 цаг 17 мин “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав 12 цаг 27 мин Японы засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ 13 цаг 25 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 15 цаг 29 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 15 цаг 34 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 15 цаг 47 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 15 цаг 51 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 16 цаг 1 мин Ормузын хавх 16 цаг 16 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 16 цаг 27 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 16 цаг 47 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 19 цаг 44 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 19 цаг 52 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 20 цаг 8 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 20 цаг 19 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 20 цаг 28 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 20 цаг 38 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 20 цаг 52 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 20 цаг 57 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Шатахууны хямрал ба бодит байдал Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой
Top