x

Трамп, Кимын уулзалтыг судлуулахаар Токио дипломатчдын баг илгээнэ

Японы Засгийн газар энэ сарын 12-нд Сингапурт болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтын талаар мэдээлэлтэй байхын тулд Сингапурт дипломатчдын баг илгээнэ гэж Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдлээ.

Тэрбээр “Бид АНУ болон Хойд Солонгосын удирдагч хоорондын анхны уулзалтын талаар илүү их мэдээлэлтэй байж, дүн шинжилгээ хийхийн тулд Засгийн газрын төлөөлөгчдийг Сингапурт илгээнэ” гэжээ. “Киодо” агентлагийн авсан мэдээгээр Сингапурт илгээх багийг Гадаад яамны газрын дарга нарын нэг нь удирдах юм байна.

Вашингтон, Пхеньян хоёр АНУ болон Хойд Солонгосын удирдагчдын уулзалтын бэлтгэл ажлыг хэд хэдэн сувгаар хийж байна. Трамп, Кимийн уулзалт 6-р сарын 12нд болох боловч энэ уулзалтаар ямар нэг баримт бичигт гарын үсэг зурахгүй гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч нотлоод байгаа. Япон улс БНАСАУ-тай хийх яриа хэлэлцээгээр хатуу байр суурь баримтлахыг нэг бус удаа илэрхийлсэн. Тэгээд ч Токио Пхеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг устгах тал дээр нэн яаралтай практик алхам хийхийг шаардаж байна.

Дээрээс нь Токио Трампыг Ким Жон Унтай ярилцах явцдаа өнгөрсөн зууны сүүлээр Умардын тусгай албаныхны хулгайлсан япон иргэдийн асуудлыг сөхөхийг уриалж байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 7-нд Вашингтонд Трамптай уулзахдаа өөрийн байр сууриа түүнд хүргэнэ гэдгээ илэрхийлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 6 цаг 57 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 7 цаг 10 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 7 цаг 14 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 7 цаг 20 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 7 цаг 26 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 7 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 8 цаг 12 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 8 цаг 20 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 15 цаг 3 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top