x

Архи зарах уу, эс зарах уу...

Нэг шил виски, 2 шил архи, 23 шил шар айраг зарж байгаад баригдсан залуус зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан намтартай боллоо. Энэ ч яахав, зүгээр би энийг том шагчид жижиг шагчдаа хязгаарлаж байгаа үйлдэл гэж харах боломжтой гэж бодлоо.

Амьд байх

Хүн төрөнгүүт амьсгалах, идэх, баах шээх хэрэгцээнүүд үүснэ. Аль нэгийг нь хийхгүй бол үхнэ. Үхэхгүй л байвал болоо гэх нь өнөөдрийн дэлхий дээр даанч хэзээ ч тохирохгүй. Тиймээс ч хүнийг шийтгэх хамгийн оргил шийтгэл нь дээрх гурвыг л үлдээх буюу гянданд хорьдог. Ийм хоригдлууд цаазлаад өгөхийг гуйдаг гэж байгаа. Амьдрахаас үхэхийг илүүд үзнэ гэхээр зөвхөн амьд байх нь хүний хэрэгцээ биш юм байна гэдгийг харуулж байна. Тэгэхээр ухамсар суусан хүний амьдралаас амьсгалах, идэх, биз засахгурвыг “хэрэгцээ” гэж нэрлэхгүй байсан ч болохоор санагдана. Харин одоо жинхэнэ хэрэгцээний тухай ярий. 

Хэрэгцээ

Ер нь хүн төрөлхтөн түүхэндээ бий болгоод, тэр нь хэдэн мянган жил шалгараад ирсэн бүх зүйлс хүнд хэрэгтэй л зүйл. Гэхдээ бусдад садаа болдог ба болдоггүй гэж ялгаад садаа болдгийг нь бүх нийтээрээ зөвшиж байгаад хориглохыг оролддог. Дайн, шашны хэнээрхэл, цуврал алуурчид, хар тамхи гэх мэт. Гэхдээ л нөгөө талд хэрэгцээгээ хангах гэсэн хэмжээлшгүй их хүсэл байхад хориглох боломжгүй учраас хүч хэрэглэдэг болж цагдаа, хууль хүчнийхэн үүссэн байна. 

Гэсэн ч энэ тэмцэл хэзээ ч дуусахгүй, хүн төрөлхтөнтэй л хамт устаж үгүй болно. Ингээд тодорхой зааг гаргаад заримыг нь хүчээр хорьж, заримыг нь орхисон. Тухайлбал зодож болохгүй загнаж болно. Зэвсэгийг хаа сайгүй зарж болохгүй памперс зарж болно, хар тамхи хэрэглэж болохгүй алкохоль болно, гүтгэж болохгүй харин цаад үнэнийг мөшгин судалж болно гэх мэт. 

Энэ бол бас л хэдэн мянганы амьдралаас гарч ирсэн амьдрал ба хэрэгцээг хангах шилдэг загвар. Ямар ч ухаантан бодож олж чадаагүй, амьдрал өөрөө бий болгосон хил зааг юм. Энэ жаахан л өөрчлөгдвөл эмх замбараагүй байдал үүсч залруулж болохгүй алдаа гарна. Жишээ нь зэвсэг памперс хоёр нэг лангуун дээр тавигдаж, зодох ба загнах явдал заавал хамт байх учиртай гээд эхэлбэл юу болох вэ? 

За одоо эндээс бид сэдвийн дагуу “хар тамхи хэрэглэж болохгүй алкохоль болно” гэсэн хэсгийг сугалж аваад цаашаа ярий. 

Алкохолийг хориод амжилтанд хүрсэн түүхүүд

Уучлаарай худлаа гарчиг тавьчихлаа. Учир нь ийм түүх байхгүй. Бүх ийм оролдлогууд гэмт хэрэгтнүүдийг хэдэн зуугаар үржүүлж, муу цагдаа нарыг төрүүлж, хортой архи ууж үхсэн хүмүүсийн бүртгэлийг зузаатгасан. Арабын Эмират архины жирийн дэлгүүр байхгүй. Гэхдээ хамгийн аймар хуультай энэ оронд энэтхэг пакистанууд архи шаглаж дөнгөөд л байгаа юм. Гэртээ уудаггүй ч гараад уудаг олон ислам хүнийг би таньдаг байлаа. Алкохол уух хүсэл нь хүний сайхан хоол идэх, хошиг шог сонсох, магтаалд умбах, секс хийхтэй яг адил хэрэгцээ юм. Хориод амжилтанд хүрсэн нэг ч түүх байхгүй байгаа нь үүнийг гэрчилнэ. Харин ч уруудаж, баларч, өөр олон асуудал үүсч, шийдвэр гаргагчид нь мунхаг байснаа хүлээн зөвшөөрч буцсан байдаг.

Тэгвэл манай оронд юу болох вэ. Хөл хорионы хүрээнд бүх алкохольтой ундаа хориглосоны маргааш л гар дээрээс зарах зарууд интернэтэд гараад ирсэн. Цагдаа “хөөе!” гэсэн, тэр дороо нуугдсан. Өдгөө зарах зарууд алга болж авах зарууд үлдсэн. Авна гэнгүүт л “зары шүү” гээ л ороод ирж байна. Өдийд бараг таньдаг цагдаатайгаа нийлсэн байхыг ч үгүйсгэхгүй. Цагдаагийн байгууллагыг биш цагдаа нар дотор янз бүрийн хүн байдаг тухай хэлж байна. Дэлхий даяар, бүх түүхийн туршид байсаар ч ирсэн, байх ч болно. Ингээд мафия үүсч байгаа юм. Бөөн гэмт хэрэгтнүүд төрөн гарлаа. Баяр хүргэе!

Санал болгож байгаа гол зүйл

Хөл хорио цаашаа сунгагдах магадлал өндөр байна. Яг энэ хэвээрээ үргэлжлэх юм бол асуудал энэ алкохоль хорьсноос бол хүндэрнэ шүү. Зөөлөн градустай буюу 18 градусаас доош алкохольт ундааг зарах зөвшөөрөл нээе. Тоог нь хязгаарласан ч болно. Нэг хүнд 2 шил дарс, 5 шил шар айраг гэх мэт. 

Сүүлийн мөнгөөрөө пиав авч уугаад үр хүүхдээ зовооно шдээ гэсэн өнцөг явж байна. Сүүлийн мөнгөөрөө пиав авдаг хүн юм бол аль хэдийнэ нэг юм олоод уучихсан л байгаа. Хүмүүсийн ухамсрыг тэгшитгэх аргагүй. Муугийн сагсанд сайнуудыг нь хийх, сайны сагсанд мууг нь багтааж болохгүй. Нэг ч эрсдэл, сүүдэргүй арга хэмжээ ч гэж байдаггүй. Энэ тохиолдолд зөөлөн градустай уух юмыг зөвшөөрөх нь алсдаа бүр ч том асуудлыг эхэнд нь залруулсан хэрэг болно. Хаашдаа л хоногтоо хэдэн зуугаараа эрүүлжүүлэгдсээр л байна шүү дээ. Олж авч уусаар л байна. Хуурамч архи дарс хийгдэх, зарагдах цаг аль хэдийнэ болсон байх. Гарцан, зарагдаж ч байгаа байх. Ахиад Азийн чонын түүх эргэлээ. Насанд хүрсэн, эрүүл саруул ухаантай бүх хүн энийг ойлгоно. Эсвэл.. хэн нэг даргын траума, өш хонзонгоос үүдэлтэй шийдвэр юм болуу ч гэж бодогдож байна.

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 14 цаг 11 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 16 цаг 0 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 18 цаг 31 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 19 цаг 22 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 20 цаг 4 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 20 цаг 11 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 20 цаг 38 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 21 цаг 17 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top