x

Д.Цогтбаатар: Монголын тусгаар тогтнолын баталгааны гадаад хүчин зүйл нь Орос, Хятад хоёр

Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх эсэх талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодрууллаа.

-ШХАБ-д гишүүнээр элсэх нь зөв, буруу гэсэн янз бүрийн байр суурь гарч байна л даа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-ШХАБ-д гишүүнээр элсэх эсэх асуудлаар улстөрчид, судлаачид янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Монгол Улс бол нээлттэй ардчилсан орон. ШХАБ-д Энэтхэг, Пакистан Улс нэгдэж, өөрийн гэсэн стратегийн бичиг баримтаа боловсруулснаас хойш тус байгууллагын нөхцөл байдал өөрчлөгдсөн. 

Энэ өөрчлөлтийг судалж, гишүүнээр элсэх эсэхээ шийдэхийг улстөрчид, судлаачид хэлж байна. Манай албан ёсны байр суурь бол Орос, Хятад Улстай стратегийн түншлэлийн харилцаатай байх. Стратегийн түншлэлийн харилцаа гэдэг бол нэг талаараа оршин тогтнохуйн харилцаа.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс оршин тогтноход энэ хоёр улсын түншлэл чухал хэрэгтэй гэсэн үг. Бид тэдэнтэй бүх л зүйлд хамтарч ажиллах хэрэгтэй.

-ШХАБ-д элссэнээр хоёр хөрштэйгөө нягт харилцаатай болох ч гуравдагч хөршийн харилцаа суларна гэж үзэх хүмүүс байгаа. Мөн Орос, Хятад Улсаас хэт хараат болно гэсэн болгоомжлол байна л даа?

-Ингэж үзэх хүмүүс байгаа. Орос, Хятад хоёр улсыг манай улсын тусгаар тогтнолд далдуур сөргөөр нөлөөлөх нь гэж болгоомжилж байгаа юм билээ. Харин манай улс оршин тогтноход энэ хоёр улсын түншлэл хэрэгтэй. Бид энэ асуудлыг дотооддоо л ярьж, шийдэх ёстой. Хөрш орнуудынхаа эсрэг зүйл ярих нь Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй. ШХАБ-д элсэх эсэх асуудлыг ярьж байхдаа хоёр хөрш рүүгээ маш их дайрч байна. Үүнээс би их болгоомжлоод байгаа юм.

Энэ асуудлыг эсэргүүцэж байгаа хүмүүс Орос, Хятад хоёр улс нийлчхээд Монголыг ганхуулах гэж байгаа мэтээр ярьж байна. Харин гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын тусгаар тогтнолын гадаад хүчин зүйлийн тэргүүн эгнээнд Орос, Хятад хоёр улс байдаг юм. Энэ хоёр улсын дараа бид бусад улс оронтой харилцаагаа тогтооно. Тэгэхээр Монголын тусгаар тогтнолын баталгааны гадаад хүчин зүйл нь Орос, Хятад хоёр улс юм.

-Тэгэхээр манай улс ШХАБ-д элсэх нь зайлшгүй гэж ойлгож болох уу. Манай улсад гарах эерэг үр дүн нь юу байх бол?

-ШХАБ стратегийн бичиг баримтаа боловсруулснаас хойш нэг зүйл тодорхой болсон. Юу вэ гэвэл энэ байгууллага цэргийн эвсэл биш. Аливаа нэг улсын эсрэг чиглэсэн байгууллага биш. Дотооддоо тулгамдсан асуудал болон терроризм, хар тамхитай тэмцэх зэрэг бидэнд хэрэгтэй олон асуудлыг ярьж байгаа. Манай Монголд хар тамхины асуудал ямар их хурц болж байгаа билээ. Бид хар тамхины хэргүүдийг илрүүлэхийн тулд тусгай байгууллагын мэдээллийг ашигладаг. 

Гэтэл хоёр хөршийн тусгай байгууллагуудын мэдээллийг авч чадахгүй бол их мөнгөтэй холбоотой далд хэлбэрийн хэргүүдийг илрүүлэх боломжгүй болно. ШХАБ жилдээ 380 гаруй хар тамхины хэрэг илрүүлдэг. Өдөрт нэг хэрэг илрүүлдэг гэсэн үг шүү дээ. Тиймээс бид яриа хэлэлцээрээ эрүүлээр үргэлжлүүлэх ёстой. Хөрш орнуудаа хардаж, сэрдэхгүйгээр шийдэх боломж байгаа шүү дээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.160.15)
    Mongolchuud bugd elsehiig demjij baigaa.Hudlaa ardchilal yarisan heden ul buteh yumnuud l hurshuudiinhee esreg oilgolttoi baigaag tooh heregui yum...Jingiin tsuvaa yavdagaaraa yavna...
    2018 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (27.123.214.92)
    Тэмүүжин гадаад бодлогын талаар жулданаа.АНУ-н элчинд мэдээлэл өгч байсан новш
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Attella (88.178.29.196)
    Ene chini xarin sogogtoi garuu medeejiin yum yariad bdg. Uurd bx uls oron shuu dee
    2018 оны 06 сарын 08 | Хариулах
  • Zochin (103.26.195.128)
    Offshore
    2018 оны 06 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top