x

АНУ, Японы удирдагчдын уулзалт өнөөдөр болно

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Вашингтон хотод хүрэлцэн очоод байна. Өнөөдөр "Цагаан ордон"-д АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Японы  Ерөнхий сайд Шинзо Абэ нарын уулзалт хэлэлцээ болох гэж байна. Энэ уулзалтаар хоёр орны харилцаа хамтын ажиллагаанаас гадна Солонгосын хойг, худалдааны хориг саадтай холбоотой асуудлыг онцгойлон хөндөхөөр төлөвлөж байгаагаа Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэн юм.

Тэрбээр АНУ-ыг зорихоосоо өмнө хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа АНУ, Хойд Солонгосын дээд уулзалтын өмнө Хойдод хулгайлагдсан Япон  иргэд, Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд тус улстай холбоотой бодлого үйл  ажиллагааг харилцан уялдуулж зохицуулахын төлөө байгаагаа мэдэгдсэн юм. 

Түүнчлэн АНУ-ын импортын гаалийн татвартай холбоотой асуудлыг хөндөж ярихаар төлөвлөж байгаа тухай нь хэвлэлүүд мэдээлж байна. АНУ хөнгөн цагаан, гангийн импортод гаалийн татвар ногдуулахаар шийдвэрлэснээс болж дэлхийн эдийн засагт эмх замбараагүй байдал үүсч болзошгүй гэж болгоомжилж байгааг Японы  сайд нарын  танхимын  Ерөнхий нарийн бичгийн дарга  Ёсихидэ Суга  илэрхийлсэн. Мөн  энэ нь АНУ,  Япон улсын эдийн засгийн  хамтын  ажиллагаанд төдийгүй дэлхийн олон талт худалдааны системд  ч хүчтэй  нөлөө  үзүүлж  магадгүй  байгаад харамсаж  байгааг  тэрбээр илэрхийлсэн юм. 

Япон улсын энэ байр суурийг Ерөнхий сайд Шинзо Абэгийн Вашингтонд хийх уулзалтын үеэр болон Канадад болох "Их 7" - гийн дээд уулзалт дээр  ч  илэрхийлэхээр төлөвлөж байгааг Ёсихидо Суга мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор худалдааны хориг саадтай холбоотой асуудлыг Трамп, Абэ нарын уулзалтаар онцлон хөндөнө гэсэн хүлээлт байна.

Эх сурвалж: MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 8 цаг 20 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 8 цаг 33 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 8 цаг 37 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 8 цаг 43 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 8 цаг 49 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 9 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 9 цаг 35 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 9 цаг 43 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 16 цаг 26 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top