x

Б.Баттулга: "Эрдэнэт үйлдвэр" соёлын өвийг тээгч байгууллага юм

Эрдэнэт үйлдвэрийн нүүр царайг илтгэдэг бас нэгэн чухал цех нь Соёл, урлагийн цогцолбор юм. Эрдэнэсийн хотыг зорьж ирсэн гийчид энэ ордноор орохгүй өнгөрөх нь үгүй. Үүднээсээ тайз хүртлээ соёл хийгээд урлаг шингэсэн цогцолборт Эрдэнэт үйлдвэрийн гэх онцлог бүтээлээс эхлээд дэлхийн сонгодгуудыг тайзнаа амилуулсан авьяастай, сэтгэлтэй уран бүтээлчид ажилладаг. Уул уурхайн хүнд үйлдвэрийн уурхайчдад урлаг, соёлоор үйлчилж, сэтгэлийг нь хөглөх, амраах, тэднийг хөгжүүлэх, соёлын үнэт өв, уламжлалыг хадгалах, олон нийтэд таниулах нийгмийн хариуцлагын том бодлогын хүрээнд уг “ордон” байгуулагдсан. Эрдэнэт үйлдвэрийн нэгдүгээр ээлж 42 жилийн тэртээ ашиглалтад ороход баярын концерт бэлтгэн толилуулснаар үйл ажиллагаа нь эхэлсэн түүхтэй. Тэгвэл өнгөрсөн жил тэд 1000 гаруй ажил зохиосныг 300 мянган хүн үзжээ. Харин энэ жилийн хувьд дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас онцгой дэглэмд үйл ажиллагаа нь хумигдсан байдалтай гаднаасаа харагдана. Гэсэн ч уран бүтээлчид гэдэг урнаар бүтээгчид учраас үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн хөгжих, урлаг, соёлоор илүү олон хүнд хүрч үйлчлэх боломжийг цахим орчинд бүрдүүлж, үйл ажиллагаагаа тэр зүгт чиглүүлэн ажиллаж байна. Энэ талаар болон Эрдэнэт үйлдвэрийн урлаг, соёлын салбарт оруулж буй хувь нэмрийн талаар Соёл, урлагийн цогцолборын дарга Б.Баттулгатай ярилцлаа. 

-Танай дугуйлангуудын үйл ажиллагаа эхэлчхээд хөл хөдөлгөөн ихтэй байнаа..?      

-Хүүхдүүд маань дугуйлангаа их санасан, хүсэн хүлээсэн байна. Урлагийн 17 төрлийн дугуйлан ажиллаж байгаа. Дуу, драм, төгөлдөр хуур, загвар, гоо зүй, морин хуур, ардын хөгжим, бүжиг гэхэд дотроо ардын, сонгодог, цэнгээнт гээд задарна. Дугуйлангийн үйл ажиллагааг онцгой дэглэмийн нөхцөл байдалтай уялдуулан хүүхдийн нягтрал ихтэй загварын болон бүжгийн дугуйланг 10 хүүхдээр зааглан ээлжээр зохион байгуулж байна. 

-Цар тахлын ид дэгдэлтийн үед танай цогцолборын үйл ажиллагаа зогссон. Гэсэн ч цахимаар олон нийтийг хамарсан олон уралдаан тэмцээн явуулж харагдсан. Ер нь энэ хүндрэлтэй үед хэрхэн ажиллав? 

-2020 онд манай цогцолборын үйл ажиллагаа хумигдсан хэдий ч бид зүгээр суусангүй. Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан ажлын өвөрмөц хэв маягт шилжсэн нь нэг талаар уран бүтээлчдийг сэдэлжүүлэх, хөрвөж ажиллах, цахим орчин гэж шинэ орон зай байгааг анзаарч соргогоор сэтгэж ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ хүрээнд олон ч ажил амжууллаа. Тухайлбал, тог тасалж хийж болдоггүй байсан цахилгаан монтаж, шитний засвар үйлчилгээ хийлээ. Энэ бол мөнгөн дүнгээр үнэлшгүй ач холбогдолтой ажил. Тайзны галерейн дээд талын ашиглагддаггүй тусгал муутай гэрлүүдийг доош нь буулгаж тайзны араас гэрэлтүүлэхээр тохирууллаа. Онлайнаар 20 орчим ажил зохион байгуулсан. Ялалтын баярыг угтаж онлайн концерт тоглолоо. Дараа нь бид Дэлхийн гэр бүлийн өдөр, Хүүхдийн баярт зориулж “Ээжээ дуулъя”, "Эрдэнэт үйлдвэр-Миний нүдээр" гар зургийн уралдаан, “Хөгжилдөн хөгжимдье” гэх мэт сонирхолтой, долоон төрлийн цахим уралдаан зохион байгуулж дүгнэсэн. Баяр наадмыг угтаж “Дээлээр гоёсон долдугаар сар” гэрэл зургийн уралдааныг Үндэсний үйлдвэрлэгч Urban бренд, БСШУСЯ-тай хамтран явуулсан. Олон байгууллага дэмжсэн сайхан үйл ажиллагаа болсон. Мөн “Наадмын наргиа” комеди тэмцээн явуулсан. “Үүлэн бор” бүжгийн тэмцээн, “Эрдэнэтийн бөхчүүд дуулж байна”, наймдугаар сард “Нутгаа тольдохуй” гэхчилэн олон тэмцээн онлайнаар зохион байгуулж дүгнэсэн. Цар тахлын дэгдэлтийн үед хүмүүсийг гэрт нь тогтоон барих, урлаг соёлоор үйлчлэх үүргээ гүйцэтгэсэн гэж хэлж болно. Мөн Олон нийттэй харилцах албатай хамтран морин хуурын ТВ хичээл бэлтгэн хүргэсэн. 

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр ямар ажил өрнөж байна?  

-Монголдоо номер нэг, дижитал цахим музей байгуулж байна. Үйлдвэрийнхээ “төрсөн өдөр”-өөр буюу 12-р сарын 14-нд музейгээ нээх төлөвлөгөөтэй. Эрдэнэт үйлдвэрийн түүх, үйл ажиллагаа, үе үеийн уурхайчдын алдар гавьяаг харуулсан сайхан музей болно. Үйлдвэрлэлийн бүс рүү заавал орохгүйгээр Эрдэнэт үйлдвэрийн бүх цехийн үйл ажиллагааг нэг дороос үзэж, илүү дэлгэрэнгүй мэдэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Виртувал орчинг музейд мэдрэх болно. Өөрөөр хэлбэл Белазын яг дэргэд байгаа мэт, уулын тэсэлгээг биеэр мэдрэх бодит дүрслэл бүхий үзвэрүүдтэй. Мөн Эрдэнэт үйлдвэрийн түүхэн баримт бичиг, хүртсэн гавьяа шагналууд ч бий. Түүнээс гадна нийгмийн хариуцлагын тусгай танхим байгуулж байгаа. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд өмнө нь юу хэрэгжүүлж байсан юм, одоо хэрхэн ажиллаж байгааг энд харуулна. 

-Монголын урлагт Эрдэнэт үйлдвэрийн оруулж буй үр нөлөө, хувь нэмрийн талаар Та юу хэлэхсэн бол...?  

-Эрдэнэт үйлдвэр Монголын урлаг, соёлын салбарын хөгжлийг 42 жил дэмжсэн. Цаашид ч дэмжих болно. Хамгийн наад зах нь энд ажиллаж байгаа 80 гаруй уран бүтээлчийг цалинжуулж, уран бүтээлээ хийх бүх нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байна. Улсын чанартай олон тэмцээн, уралдааныг Эрдэнэсийн хотдоо зохион байгуулан дэмжиж байна. 21 аймагт байхгүй тоног төхөөрөмж, зэмсгээр хангаснаар уран бүтээлчдийн чансаа өсөж байна. Хамгийн сүүлийн жишээ нь манай дуучин Д.Дагвадорж саяхан Л.Л.Линховоин нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд дахин Гран при шагнал хүртэж, хошой аварга болсон нь манай уран бүтээлчдийн чансааг илтгэж байгаа юм. 

-Та 2021 оныг хэрхэн төсөөлж байна? 

-Бид үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг дөрвөн жилээр гаргаж байгаа. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Орхон аймгийн баяр наадамд тусгай хөтөлбөртэй оролцоно. Түүнээс гадна том зорилго тавьж байна. Эрдэнэт үйлдвэр бол соёлын өвийг тээгч байгууллага юм. Энд ажиллаж байгаа 6600 гаруй уурхайчид дунд хөөмийчид, уртын болон ардын дуучид, бий биелгээчид, ерөөлч магтаалчид, ардын хөгжимчид, за тэгээд уяачид, сурчид, бөхчүүд олон бий. Тэгэхээр Соёл, урлагийн цогцолбор бол соёлын өвийг түгээн дэлгэрүүлэгч байгууллага. Харин Эрдэнэт үйлдвэр бол соёлыг өвлөн уламжлагч байгууллага юм. Үүнийг баталгаажуулахыг зорьж байна. Одоо Эрдэнэт үйлдвэрийн маань ажилчдын 60 гаруй хувийг залуус эзлэх болсон. Тэдний авьяасыг бид судалж, илрүүлэн хөгжүүлэх үүрэгтэй. Эхний ээлжинд нөхцөл байдалдаа нийцүүлэн өөрийн авьяасаа нуулгүй бүртгүүлэх аппликейшн туршиж байна. Үйлдвэрийн газрын нийт ажилчид үүнд идэвхтэй оролцоорой. 

М.Одгэрэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 19 цаг 6 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 19 цаг 43 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 19 цаг 52 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 20 цаг 14 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 20 цаг 24 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 21 цаг 31 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 22 цаг 46 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top