x

Н.Энхтайван: Хоёр хөршөөс ШХАБ-д элсэх санал тавьсан

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойшхи хугацаанд гадаад харилцааны салбарт ямар ажил амжуулав?

-Гадаад харилцаа залгамж чанартай байж онцгой ач холбогдол өгч ирсэн. Тэр хэмжээгээр нэр хүнд нь олон улсын түвшинд танигдсан гэж хэлж болно. Энэ удаагийн Засгийн газар ч мөн адил гадаад харилцаандаа илүү идэвхтэй, шинэ бодлого явуулах зарчим баримталж өндөр ач холбогдол өгч байгаа. Манай яаманд  харьцангуй залуу, ихэнх нь гадаадад боловсрол эзэмшсэн гадаад харилцааны мэргэжилтэй хүмүүс ажилладаг.

Манай улс 192 орон, 78 олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна. Нэг ёсондоо гадаад харилцааны үндсэн эрхзүйн орчин бүрдсэн гэж хэлж болно. Шинэ Засгийн газар байгуулагдаад найман асуудалд чиглэж ажиллалаа. Гадаад харилцааны бүх салбарын хамтын ажиллагааны суурь болдог учраас нэр хүнд өндөр байж бусад салбарын үйл ажиллагаа хэвийн явна. Цар тахлын нөлөөллийг багасгах, түүнд дасан зохицож шинэ арга замыг эрэлхийлэхэд онцгой анхаарлаа. Хилийн чанадаас иргэдээ татан авах, эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд гадаад худалдааг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг татахад томоохон зорилт тавьсан. Мөн гадаад харилцааг эрхзүйн хувьд шинэчлэх ажлыг эхлүүллээ. Яамны системд сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарсан. 

Дэлхийн 91 оронтой хамтран ажиллаж Монгол иргэдээ эх оронд нь татан аваад явж байна. Мөн АНУ, Австрали, Унгар, Чех, Энэтхэг, Лаос, Филиппин зэрэг улс руу иргэд зорчих анхны нислэгийг үйлдэж, албан болон бизнесийн шугамаар Монгол Улсад зорчих хүсэлтэй гадаадын иргэдэд D, А эсвэл В ангиллын виз олгох боломжийг нээсэн. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран нутаг буцах зардалгүй болсон 120 иргэний нислэгийн төлбөр 140 сая төгрөгийг  шийдвэрлэсэн.

-Таныг ажил авснаас хойш гурван удаагийн дээд түвшний айлчлал болсон. Айлчлалын үр дүнг товчхон хэлбэл? 

-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-ийн айлчлалын үеэр Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэх баримт бичгийг баталгаажуулж яам хооронд 2021-2022 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Мөн нүүрсний худалдааг тогтвортой байлгах ойлголцолд хүрсэн гэж хэлж болно.Миний бие ОХУ-д есдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд айлчилсан. Энэ үеэр “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-ний батламж жуух бичигт гарын үсэг зурж, ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөө гаргахаар тохиролцсон.

Мөн Монгол, Орос, Хятадын гурван талын хамтын ажиллагаа, түүний дотор ОХУ-аас БНХАУ-руу татах хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр татах төслийг урагшлуулахаар тохиролцож, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд  Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах ажил эхлүүллээ.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотегийн айлчлалын үеэр өндөр, дээд түвшний харилцан айлчлал, арга хэмжээг хэрэгжүүлэхээр ярилцаж нэн хөнгөлөлттэй 25 тэрбум иенийн буюу 230 гаруй сая ам.долларын зээл авах ноот бичигт гарын үсэг зурсан. Японы талаас иргэд харилцан зорчих урсгалыг шат дараатай нээх хүрээнд зарим төрлийн зорчих визийг олгохоос гадна эдийн засгийг төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хоёр улсын хамтарсан төсөл зэрэг үр дүнтэй айлчлал болсон гэж үзэж байна.

-Элчин сайдын томилгооны асуудал болон дипломат албанд ажиллаж байгаа ажилтнууд элдэв хэл аманд ордог. Ямар хяналт тавьж байна вэ?

-Дипломат алба болон Элчин сайдын томилгоонд ямар нэгэн улс төрийн шахаа  байхгүй. Ямар нэг барьцаа, шахаагаар томилгоо хийхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Нийгэм, ард түмний шахалтаар дипломат төлөөлөгчийн газар, тэр дундаа Элчин сайдын яаманд мэргэжлийн, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, ёс зүйтэй мэргэжилтнүүдийг томилдог.Тодруулбал, гадаад харилцааны системд ажиллаж байгаа хүнийг Элчин сайдын яаманд томилох бодлогыг баримтална. Элчин сайдыг томилох асуудлыг Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд хуульчилсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, Улсын Их хурлаар хэлэлцэж эцсийн шийдвэр гаргадаг.

Хар тамхитай холбогдсон хоёр иргэнийг өнгөрсөн онд холбогдох хуулийн дагуу ялыг нь эдлүүлсэн. Мөн 69 дипломатын хэрэг дээр Гадаад харилцааны яамнаас хяналт шалгалт хийж,  яамны системд ажиллаж байсан долоон албан хаагчийг халсан. Дипломат албанд ажиллаж байгаа ажилтнууд хар тамхи болон хууль бус үйлдэл гаргахгүй байх талаар арга хэмжээ авч ажиллаж байгаа. Гадаад харилцааны яам болон Дипломат төлөөлөгчийн газар томилогдсон хүмүүст тусгайлан сургалт зохион байгуулж байна. Дипломат болон албан паспортыг цэгцлэх ажил өнгөрсөн сард хийгдлээ.

Нийт 6000 орчим дипломат болон албан паспортыг хүчингүй болгосон. Үүнд, ажлаа сольсон, төрийн албанд ажиллаж байгаад өөр газар руу шилжсэн гэх мэт хүмүүс хамрагдсан. Хоёрдугаарт, дипломат дугаартай автомашиныг цэгцэлж, хөдөлгөөнийг нь хянах тогтолцоог бүрдүүллээ.

-10 гаруй орны Элчин сайдыг томилж чадаагүй. Эдгээр орны Элчин сайдуудын нэрийг хэзээ оруулах вэ?

-Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд 10 орны Элчин сайдын нэрийг оруулж,  Ерөнхийлөгчийн зүгээс эргүүлэн татсан. Хуулиараа шинэ Элчин сайдуудыг дахин тодруулж, Засгийн газар, Ерөнхийлөгч, Улсын Их хуралд танилцуулж, өргөн мэдүүлнэ. Энэ онд хугацаа нь дуусч хэтэрсэн долоон орон, хугацаа нь болчихсон 10 гаруй орон бий. Нийтдээ 20 Элчин сайдын асуудлыг УИХ-д оруулж, шийдвэрлэнэ. Энэ ажлыг 2020 ондоо багтаж хийнэ.

Мөн ирэх онд хугацаа нь дуусах 10 гаруй Элчин сайд байгаа. Энэ оны төгсгөл болон ирэх онд багтаж 30 орчим Элчин сайдын томилгооны асуудал яригдана. Миний хувьд Засгийн газар, Улсын Их  хурал, Ерөнхийлөгчид танилцуулах үүрэгтэй. Эцсийн шийдвэрийг парламент гаргадаг учраас олон даваатай, өндөр босготой гэж ойлгож болно.

-Энэ онд хийх төрийн өндөр дээд түвшний айлчлал бий юу?

-Цар тахлын улмаас энэ онд төлөвлөсөн айлчлал байхгүй. Ирэх оны айлчлалын төлөвлөгөөг гаргасан. Засгийн газарт танилцуулна.  Өндөр дээд түвшний айлчлал нууцын зэрэглэлтэй байдаг учраас олон нийтэд нээлттэй мэдээлэх боломжгүй.

-Өнгөрсөн Засгийн газрын үед АНУ-ын Конгресст гуравдагч хөршийн худалдааны хуулийг өргөн барьсан. Энэ ажил ямар шатанд явж байгаа вэ?

-Юуны өмнө Америк, Монголын харилцаа стратегийн түвшинд өргөжин, хөгжиж байгаа. Монгол Улс, АНУ-тай хийж байгаа худалдааны хэмжээ 2019 оны дүнгээс харьцангуй  нэмэгдэж байна. Монголоос 26 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн бол АНУ-аас 290 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн орж ирсэн байдаг. Үүний зэрэгцээ 1991 оноос хойш АНУ-аас Монголд 240 сая ам.долларын тусламжийг үзүүлсэн. Одоо хэрэгжүүлэхээр ярьж буй хамгийн том төсөл бол Улаанбаатар хотын усан хангамжийг дээшлүүлэх, 350 сая ам.долларын өртөгтэй төсөл юм.

Ирэх 2021 оноос төслийн ажлыг эрчимтэй хийж эхэлнэ. АНУ-тай гуравдагч хөршийн худалдааны гэрээ байгуулах ажил хурдтай явж байгаа. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас энэ ажил үр дүнтэй, гарын үсэг зурах боломж нээгдэнэ. Учир нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Монгол Улсад айлчлах үеэр энэ асуудал нааштай яригдахаар урьдчилсан төсөлд орчихсон байсныг хэлье.

-Гадаад харилцааны яам дээр цөмийн түлшний хаягдлыг Монгол Улсад булшлах тухай гэрээ хэлцэл хийсэн гэдэг мэдээлэл гадны хэвлэлд гарч байсан. Үүнд тайлбар өгнө үү?

-Цөмийн хаягдлыг булшлах чиглэлээр Японы Засгийн газартай байгуулсан гэрээ хэлэлцээр байхгүй. Цаашдаа ч ийм чиглэлийн гэрээ хэлэлцээрийг Япон болон бусад цөмийн зэвсэгтэй орнуудтай байгуулахгүй. Цөмийн статусгүй байх тогтоолыг үргэлжлүүлэхэд идэвхтэй ажиллана.

-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд болон ОХУ-ын сайд нартай уулзах үеэр  Монгол Улсыг ШХАБ-д элсэх асуудлаар шахалт үзүүлсэн гэдэг асуудал яригдаж байсан. Салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах үеэрээ ШХАБ-д “Монгол Улс элсээч” гэсэн асуудлыг санал болгосон. Намайг ОХУ-д айлчлах үеэр  С.В.Лавров сайд бас байр суурийг илэрхийлсэн. Монгол Улс 2004 оноос ажиглагчийн статустай явж ирсэн. Өнөөдрийн хүртэл энэ байр сууриндаа хэвээр байгаа. Хамгийн сүүлд 2018 оны зургадугаар сард БНХАУ-д болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “ШХАБ-д шат ахиулан оролцох боломжтой. Үргэлжлүүлэн судална” гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Өнөөдөр манай байр суурь энэ түвшинд байгаа гэдгийг хэлье.Монгол Улс бие даасан гадаад бодлогыг явуулдаг. ОХУ, БНХАУ-аас гадаад бодлогод шууд нөлөөлөх асуудал байхгүй. Монгол Улс хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Өөрөөр хэлбэл, олон улсын түвшинд хамгийн өндөр итгэлцлийн түвшинд харилцаж байгаа. Тиймээс аливаа хоёр талын хөршийн харилцааг аль нэгэн олон улсад байгууллагад элссэнээр биш хоёр талынхаа харилцааг стратегийн түвшинд үргэлжлүүлж, хөгжүүлэх бүрэн боломжтой гэдэг байр суурийг илэрхийлсэн.

-Хятад, Монгол улс нэгнийхээ дотоод асуудалд оролцохгүй гэдгийн цаана Өвөрмонголд өрнөөд байгаа Монгол бичигтэй холбоотой юу гэх хардлага бий?

-НҮБ дотоод дүрэм журамтай. Гишүүн бүр мөрдөж ажиллах ёстой. НҮБ-ын дүрэмд аливаа орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэсэн заалт бий. Манай Засгийн газар, Гадаад харилцааны яам маш тодорхой бодлоготой. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалаар ярих асуудлыг ҮАБЗ-өөр ярилцаж тодорхой үүрэг чиглэл авсан. Энэ дагуу бүх зүйл явагдсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 21 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 22 цаг 1 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 22 цаг 10 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Өчигдөр 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top