x

Ерөнхий сайд У.Хүрэлсүх байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай танилцлаа

Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтын эхэнд “Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн”-г үзэж сонирхон орон нутгийн аялал жуулчлалын салбарын төлөөллүүдтэй уулзлаа.

Үргэлжлүүлэн Байгаль орчны, судалгаа шинжилгээний төвд очиж нөхөн сэргээлт, бүтээн байгуулалтын үзэсгэлэнг үзэн салбарын албан хаагчидтай уулзлаа. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт шийдвэрлэх шаардлагатай байгаа голлох дөрвөн асуудлыг хөндөж Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Аялал жуулчлалын хөгжлийг бодитоор дэмжих зорилгоор “Аялал жуулчлалын сан” бий болгох, Ойн салбарын удирдлага, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг цэвэрлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх, Байгалийн нөөц баялаг ашигласны төлбөрийн орлогыг байгаль хамгаалах арга хэмжээнд хуулийн дагуу бүрэн зарцуулах талаар анхаарч өгөхийг хүслээ.

Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчидтай уулзах үеэр уул уурхайн улмаас эвдэрч сүйтгэгдсэн газруудад нөхөн сэргээлтийн ажлыг хийх, Хөвсгөл нуурын эко системийн бохирдлын эсрдэлийн судалгаа хийж шаардлагатай арга хэмжээг авах, Туул голыг аврах, хамгаалах ажилд анхаарал хандуулж асуудлыг шуурхай шийдвэрлэх, Агаарын бохирдлыг 80-н хувиар бууруулахад анхаарч ажиллах, хог хаягдлыг үе шаттай шийдвэрлэж зөв менежментийг боловсруулах, Аялал жуулчлалын чиглэлээр хийгдэж байгаа их бүтээн байгуулалтын ажлыг үргэлжүүлэх зэрэг чиглэлд онцгойлон анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болголоо.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Ирэх 4 жилд Байгаль орчин, аялал жуулчлалын яам  хог хаягдлаас эрчим үйлдвэрлэх, аюултай хог хаягдлын үйлдвэр байгуулах, томоохон гол мөрний урсцын тохируулга хийх, говийн бүсийн усан хангамжийг нэмэгдүүлэх усны байгууламж, далан барьж байгуулах, тусгай хамгаалалттай газруудад аялал жуулчлалын жишиг загвар бий болгох, гол авто замуудын дагуу үйлчилгээний төвүүд байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.”

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяанд Засгийн газрын 2 хэрэгжүүлэгч агентлаг болох Цаг уур, орчны шинжилгээний газар, Усны газар тус тус ажилладаг. Монгол орны газар нутгийн 20 орчим хувь, цэнгэг усны нөөц бүрэлдэх эхийн 50 орчим хувийг хамарсан 110 улсын тусгай хамгаалалттай газар байдаг. Эдгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын үйл ажиллагааг хариуцсан 34 хамгаалалтын захиргаанд 605 албан хаагчид ажиллаж байгаа ба үүний 60 гаруй хувь байгаль хамгаалагчид байдаг. Монгол улсын газар нутгийг 29 усны сав газар болгон ангилдаг бөгөөд эдгээр сав газрын хамгаалалтын менежментийг хариуцдаг 21 сав газрын захиргаанд нийт 200 орчим албан хаагчид ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Монгол орныхоо онгон дагшин байгаль, түүхт өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдэхээр 3000 гаруй ажилтан, албан хаагчид ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 1 цаг 39 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 2 цаг 0 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 18 цаг 47 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 19 цаг 12 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 19 цаг 26 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 19 цаг 29 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 19 цаг 31 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 19 цаг 50 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 21 цаг 35 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 21 цаг 36 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 21 цаг 47 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 23 цаг 43 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10
Top