x

Үлэг гүрвэлийн яс 2.3 сая доллараар зарагдав

Маш ховорт тооцогддог төрлийн үлэг гүрвэлийн араг ясыг Даваа гарагт Парисын Эйфелийн цамхагт болсон дуудлага худалдаан дээр $2.3 саяар заржээ.

2013 онд АНУ-ын Вёоминг мужаас яс нь олдсон махчин аллозаурус үлэг гүрвэлийг эрдэмтэд шинэ төрөл зүйл гэж үздэг юм. 150 сая жилийн настай, 70 хувийн бүрэн араг ясыг нэрээ нууцалсан Францын урлагийн цуглуулагч худалдан авахдаа дараа нь музейнүүдэд зээлүүлэх амлалт өгсөн байна.

Есөн метр урт, 2.6 метр өндөр биетэй уг үлэг гүрвэл Юрийн галавын сүүлээр амьдарч байжээ. Зарим судлаачид түүнийг аллозаурус төрөлд хамааруулах ёсгүй, цоо шинэ төрөл зүйл гэж үздэг юм.

Түүнийг аллозаурустай зүйрлэх нь хүн ба горилла мичийг нэг амьтан гэж үзэхтэй адил гэж үлэг гүрвэлийн эксперт Эрик Женесте ярьжээ.

Дуудлага худалдаанд утсаар Швед, Японоос хүмүүс оролцсон нь үлэг гүрвэлийн ясыг өндөр үнэ хүргэхэд нөлөөлсөн байна.

2016 онд Францын дуудлага худалдаа зохион байгуулагчид аллозаурус үлэг гүрвэлийн ясыг $1.3 саяар зарж байжээ. Зохион байгуулагчдын мэдээлснээр бизнесмэнүүд өвсөн тэжээлтнээс илүү махчин үлэг гүрвэлийн ясанд илүү мөнгө хаядаг гэнэ.

Энэ нь тэдний өөрсдийгөө дайчин, хүчирхэг араатантай адилтгах хүсэлтэй холбоотой гэжээ.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо маргааш хүлээж авна 46 мин Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 53 мин Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 1 цаг 6 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 1 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 1 цаг 24 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 28 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав 1 цаг 39 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш 1 цаг 46 мин “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна 2 цаг 0 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 4 цаг 17 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 6 цаг 9 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 6 цаг 27 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 8 цаг 20 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 22 цаг 13 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 23 цаг 54 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 17 цаг 25 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо Өчигдөр 17 цаг 06 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top