x

Галт уул дэлбэрч 25 хүн халуун лааванд түлэгдэж амиа алдаад байна

Гватемалын эрх баригчид галт уулсын урсч байгаа халуун лааванд түлэгдэж 25 хүн амиа алдсаныг мэдэгдэж байна. Төв Америкийн хойд хэсэгт орших Гватемал улсын Фуего нэртэй галт уул орон нутгийн цагаар Ням гаригийн өглөө маш хүчтэй идэвхжиж халуун үнс нурмаа цацаж тус бүс нутгийн ойр орчмыг битүү хар утаа бүрхээд байна. Дэлбэрэлтийн үеэр бараг гурван км өндөрт үнс нурам цацагдаж байжээ. Мөн 20 гаруй хүн ор сураггүй болоод байгаа юм байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор галт уул дэлбэрэх үйл явц дор хаяж 12 цаг үргэлжлэх төлөвтэй байна. Мөн галт уулын ойр орчмын бүс нутгаас 1,7 сая иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Уг галт уул нь нийслэл хотоос ердөө 40 км-ийн зайд оршдог. Галт уулын лаав уулын бэл даган урсч 20 гаруй км-ийн зайтай оршдог тосгоныг дайран өнгөрөхдөө ийнхүү хүний аминд хүрсэн байна. Хэрвээ галт уулаас гарах лав энэ эрчээрээ урссаар нийслэлийн захын цэгт хүрч очиж болзошгүйг анхааруулж байна.

Гватемал улсын ерөнхийлөгч, байгалийн энэ гамшигт үзэгдлийн улмаас үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас, улсдаа 3 хоногийн онц байдал зарлаад байна. Төв Америкийн хамгийн их хүн амтай улсын тоонд ордог Гватемал улсын Фуего нэртэй 3760 метрийн өндөртэй энэхүү галт уул нь, дэлхийн хамгийн идэвхтэй байдаг 10 галт уулын нэг юм. Ер нь байнгын идэвхтэй 15-20 минут тутамд бага хэмжээний дэлбэрэлт үүсгэж үнс нурмаа цацаж байдаг байна.

Оршин суугчдын хэлж байгаагаар уг галт  уул нь хамгийн сүүлд, 1974 болон 2015 онд маш хүчтэй оргилж, халуун лав урсаж байсан тухай мэдээлж байна.

Эх сурвалж: MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 6 цаг 6 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 6 цаг 8 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 6 цаг 10 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 6 цаг 11 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 6 цаг 12 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 6 цаг 13 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 6 цаг 13 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 8 цаг 18 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 8 цаг 20 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 8 цаг 22 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 8 цаг 26 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 8 цаг 31 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 9 цаг 47 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 9 цаг 59 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 10 цаг 2 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 10 цаг 2 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 10 цаг 3 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 10 цаг 8 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 10 цаг 8 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 10 цаг 13 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top