x

Д.Баасансүрэн: Иргэдийн амьжиргаа, бизнест сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр эрсдэлийн зөв менежмент хийх хэрэгтэй

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан ОБЕГ, МУЗН хамтран энэ чиглэлээр хийж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнтэй ярилцлаа.

-Гамшгийн эрсдэлийг бууруулахад Монгол Улс Азидаа манлайлдаг. Энэ чиглэлд олон улсын чиг хандлага ямар байна вэ?

-Энэ жил Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг “Сайн засаглал буюу гамшгийн эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх” уриатай дэлхий нийтээрээ нэгдэн, өнөөгийн тулгарч буй гамшгийн эрсдэлийг бууруулах, шинэ эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд стратеги, төлөвлөгөө боловсруулж хэрэгжилтийг хангах, “COVID-19” халдвараас сэргийлэх удирдлага зохион байгуулалтыг сайжруулахад анхаарч байна. Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт дэвшүүлсэн дэлхийн тав дахь зорилтыг Монгол Улс хангаж “Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг амжилттай хэрэгжүүлж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад Азидаа манлайлж байна гэдэг бол субьектив дүгнэлт. Хууль эрх зүйн орчин сайжирч бүс нутагтаа тэргүүллээ гээд тайвширч болохгүй. Дэлхий нийтээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж ихэнх улс  хил, олон нийтийн арга хэмжээгээ нээчихээд буцаад хязгаарлаж байна. Бид бусад улс орноос суралцах ёстой. Суралцаж байна гэдэг цар тахлын эрсдэлийн талаар бүрэн мэдэхгүй байна гэсэн үг. Мэдэхгүй байна гэдэг эмзэг байгаагийн шинж. Тиймээс эрсдэл, эмзэг байдлыг хамт ярьж эрсдэлийг бууруулах ёстой. Энэ цаг үед  бид дотроо алдаагүй байгаа нь олон улсад сайн туршлага болж яригдаж байна. Гэхдээ бүхнийг хааж боохоос илүү иргэдийн амьжиргаа, бизнест сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр эрсдэлийн зөв менежмент хийх хэрэгтэй. Боловсролын байгууллагаа нээж, олон нийтийн арга хэмжээг тодорхой хэмжээнд зөвшөөрч, гадаадаас иргэдээ татан авч байна. Энэ мэтээр олон зүйлийг эрсдэлгүй даван туулж чадсан. Цаашид ч үүнээс сэргийлэхийн тулд зөв менежмент хийх нь чухал.

-Гамшгийн эрсдэлийг бууруулахад хувь хүнээс гадна албан байгууллага ямар үүрэг хариуцлага хүлээх вэ?

-Төр, хувийн байгууллага ялгалгүй бизнесийн тогтвортой ажиллагаагаа хангах ёстой. Тухайлбал, 20 ажилчинтай байгууллагын 18 нь коронавирусын халдвар авлаа гэхэд үлдсэн хоёр хүн юу хийх вэ гэдэг эрсдэлийг тооцож, төлөвлөх ёстой. Хэн дуудлага өгөх, тусгаарлах байранд хяналт тавихаас гадна тухайн байгууллагын ажлыг хэн хийх вэ гэдгийг гамшгаас хамгаалах төлөвлөгөө гэж байгаа юм.

-Бусад улс орон гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын цөмийг сайн дурын ажилтнаар бүрдүүлдэг. Манай улсын хувьд ялангуяа, коронавирусийн онцгой нөхцөлд сайн дурын ажилтны үүрэг оролцоо ямар байна вэ?

-Цар тахал бол халдварт өвчин. Тиймээс туршлага, бэлтгэлгүй хүмүүсийг эрсдэл рүү оруулж болохгүй. Үүнд бэлэн байхын тулд хүмүүсээ бэлтгэж байна. Сүүлийн жилүүдэд бэлэн байдлын сургалтад 77 мянган хүнийг хамруулсан байдаг. Хүмүүсээ сургачихаад хувийн хамгаалах хэрэгслээр хангаж, төрийн байгууллага шат шатандаа урамшууллыг шийдвэрлээд зогсохгүй эрсдэлийн даатгалд хамруулах ёстой. Сайн дурынхныг зохион байгуулалтад оруулахаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдлаас эхлээд олон хүчин зүйлийг хангаж ажиллах нь төрийн үүрэг. Олон улсын туршлагаас харахад сайн дурынхны ихэнх нь давхар ажил эрхэлдэг. Австрали улсад гэхэд гал сөнөөгчдийн 80 хувь нь сайн дурын, үлдсэн 20 хувь нь байнгын бүрэлдэхүүн байдаг. Сайн дурынхан сургалтад тогтмол хамрагдана. Ажлаа хийж байгаад дуудагдлаа гэхэд ажил олгогч чөлөөлж, урамшуулал олгодог. Энэ хэрээр төрийн ачааллыг хөнгөлдөг.

-Гамшгийн эрсдэлийг бууруулахад аймаг орон нутаг төсвийнхөө тодорхой хувийг зарцуулах хуультай. Хэрэгжилт ямар байна вэ?

-Нэг үеийг бодоход гамшгийн эрсдэлийг бууруулах төсөвтэй болсон. Гэхдээ сан бүрдүүлэх хэмжээнд хүрээгүй. Эрсдэлийг бууруулна гэдэг урт хугацааны хөрөнгө оруулалт шаарддаг. Тухайлбал, коронавирусын үед PSR оношилгооны төвүүдээ зөв газар барьж, эмнэлгийн орны тоог нэмж, зориулалтын тусгаарлах байртай болчихвол эрсдэл буурна. Хязгаарлагдмал хөрөнгийг зөв менежментээр зарцуулахын тулд эрсдэлээ үнэлэх ёстой. Бид үнэлгээ хийсний үр дүнд PSR оношилгооны төвийг долоо хоногийн дараа Алтанбулагт байгуулах жишээтэй. Хуульд төрийн байгууллага төсвийнхөө тодорхой хувийг зарцуулж, аж ахуйн нэгж гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, тусгай сантай байх ёстой. 

-Сайн дурын ажилт­ныг нэмэг­дүүлэхийн тулд урам­шууллыг шийд­вэрлэж өгөх хэрэгтэй байх?

-Гамшгаас хамгаалах хуульд зааснаар Засаг дарга нөөц сангаасаа сайн дурын ажилтанд урамшуулал олгох ёстой. Иргэн гэрээ байгуулж хамтарч ажиллана. Үүнд иргэдийн мэдээлэл шаардлага их чухал. Сайн дурын ажилтнуудыг нэмэгдүүлэхийн тулд тэтгэвэрт гарсан ч гэсэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн эрсдэлийн болон гэнэтийн ослын даатгал, урамшуулал зэргээр дэд бүтцийг нь бий болгож хөшүүрэгтэй байх хэрэгтэй. Барууны орнуудад  сайн дурын ажил хийдэг бол ажлын үзүүлэлтэд нь нөлөөлж үнэлэмжийг нэмэгдүүлдэг учраас иргэд  нь идэвхтэй, хариуцлагатай оролцдог. 

-Саяхан гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийсэн гэсэн. Нөхцөл байдал хэр байна вэ?

-Бэлчээрийн даац малын тоо толгой гангийн зэргийг харьцуулаад бэлчээрийн даац доройтсон зургаан аймагт үнэлгээ хийсэн. Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймаг ажиллахдаа отор нүүдэл, хүн амын эмзэг байдал, өвс тэжээл, аюулгүйн нөөц гээд үнэлгээ нарийвчилж гаргаж ирдэг. Үүнээс харахад Баянхонгор, Дундговь хамгийн өндөр эрсдэлтэй гарсан. Тиймээс өндөр эхсдэлтэй аймгууд руу эхэлж тусламж өгөхөөр санал орууллаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 19 цаг 55 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 20 цаг 32 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 20 цаг 41 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 21 цаг 3 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 21 цаг 13 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 22 цаг 20 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 23 цаг 35 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top