x

Б.Хонгорзул: Хүнийг үүдэл эсээр эмчилнэ гэдэг нь та өөрөө өөрийнхөө эмч гэсэн үг

Хүнийг өөрийнх нь үүдэл эсээр эмчилдэг эмчилгээний цоо шинэ арга дэлхийд нэвтрээд удаж байна. Харин манай улсад анхны албан ёсны эмнэлэг байгуулагдаад тун удаагүй байгаа юм. Энэ эмчилгээ дэлхийн олон оронд нэвтэрч, Монгол Улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал байв.

Тэгвэл үүдэл эсийн эмчилгээг Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий мэс заслын болон судасны мэс заслын эмч гэдгээр нь хүмүүсийн сайн мэддэг, элэг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг санаачлан, нэвтрүүлсэн гавьяат эмч П.Батчулууны охин, үүдэл эсийн мэргэжилтэн Б.Хонгорзул Монгол Улсдаа нэвтрүүлжээ. Түүнтэй хийсэн ярилцлагаас үүдэл эс гэж юу болох, хүний хаанаас нь тэрхүү үүдэл эсийг авч, эмчилгээнд яаж ашигладаг, эмчилж эдгэрүүлдэг талаар мэдээлэл аваарай.

Тэрбээр тархины үүдэл эсийн талаар судалгааны ажил хийж, энэ ажлаараа 2018 онд шилдэг залуу судлаач болж Ерөнхийлөгчөөс шагнал гардаж байсан юм.

-Хүний өөрийнх нь үүдэл эсээр өвчин эмгэгийг нь эмчилдэг эмчилгээний аргын талаар та бид хоёр ярилцах гэж байна. Тиймээс эхлээд эмчилгээний талаар ярихаас өмнө тэрхүү аливаа өвчин эмгэгийг эмчлэх гайхалтай шийдэл болсон үүдэл эс гэж юу болох, тэр эсийг хүний хаанаас, яаж гаргаж авдаг талаар ярилцая гэж бодлоо?

-Ер нь бол хүний бүхий л эрхтэн дотор үүдэл эс тодорхой хэмжээгээр байдаг. Харин эмчилгээнд хэрэглэх зорилгоор хэд хэдэн эд, эрхтнээс гарган авдаг. Мэдээж, хамгийн нэгдүгээрт хүйн судас, эхэс, өөх, ясны цөмөг болон захын цуснаас гаргаж авч болно. Эдгээрээс ясны чөмгөнөөс гаргаж авах арга нь нэлээд хүнд. Учир нь яснаас нь хатгалт хийж авдаг. Эсийн тоо эмчилгээний үр дүнд нөлөөтэй байдаг учраас олон удаа хатгах шаардлагатай болдог. Тиймээс дэлхий нийтээр ясны чөмгөнөөс үүдэл эс гаргаж авахаас татгалзаад эхэлсэн. Захын цуснаас ялгаж авч байгаа тохиолдлыг цусны хавдартай хүмүүст өргөнөөр хэрэглэдэг.

Олон улсад өргөнөөр хэрэглэж, анагаах ухаанд хүлээн зөвшөөрөгдөж буй тохиолдол нь өөхнөөс үүдэл эс гарган авах арга. Энэ нь өвчтөнд зовуурь багатай, олдоц ихтэй арга. Хүссэн үед өөхнөөс нь үүдэл эс ялган авах боломжтой. Дээрээс нь эсийн гарц сайн байдаг. Хангалттай тоогоор авахын тулд эдээ ахиу авч болно. Энэ давуу талуудыг харгалзаад өөхний эдээс ялган авсан үүдэл эсийг эмчилгээнд хэрэглэх аргыг Монголдоо нэвтрүүллээ.

-Хүүхдийнхээ хүйг хадгалчихсан хүмүүс байдаг. Сүүлийн жилүүдэд үүдэл эсийн эмчилгээ гэж яриад байгаа болохоор хүй нь хэзээ нэг цагт хэрэг болно гэж бодсон ч юмуу. Хүй, үүдэл эс хоёр ямар холбоотой вэ?

-Хүйн цусанд үүдэл үс байдаг гэсэн үг. Хүүхэд төрөх үед хүйн судас доторх цусыг нь хадгалж авснаар түүн доторх үүдэл эсээр эмчилгээ хийж болно. Хүйн судас буюу эхэсээс үүдэл эс авах арга нь 100 хувь практикт нэвтэрч, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн үр дүн байхгүй байна. Гэхдээ хүүхдээ төрүүлэх үедээ хүйн судаснаас нь цусыг нь аваад хадгалуулж болдог. Учир нь ирээдүйд тухайн хүүхэд болон түүний төрсөн ах дүү нар, ээж аавд нь хэрэглэх боломж байдаг.

-Танай эмнэлэг хүний биеийн өөхөн эдээс үүдэл эсийг нь ялгаж авч эмчилгээ хийдэг гэж ойлголоо. Яаж ялгаж авдаг вэ?

-Манай лаборатори өөхний эдээс үүдэл эс хэрхэн ялгаж авах тухай олон улсад дагаж мөрдөж буй стантартын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Эс ялгаж авахаас эхлээд эмчилгээний үйл явц дуусталх бүх үйлчилгээ, хэрэглэгдэж буй тоног төхөөрөмж, багаж гэх мэт бүх зүйл олон улсын холбооны гишүүн эмнэлэг гэдгээрээ дэлхийн түвшинтэй яг ижил буюу Япон, АНУ, Солонгос улстай адилхан.

Манайхаас гадна одоогоор Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт цусны хавдрын эмчилгээнд захын цуснаас үүдэл эс ялган авч хэрэглэдэг.

-Өөхний эдээс нь үүдэл эс ялгаж эмчлэхэд ямар нэг хүндрэл байдаг уу?

-Ямар ч хүндрэл байхгүй. Тухайн хүн тарган, туранхай ямар ч байсан тэр хүнээс үүдэл эс ялгаж авах өөх биед нь байж л байдаг. Тухайн эмчлүүлэгч өөрөө өөртөө донор, таныг эмчиллээ гэхэд таны л өөхөн эд хэрэгтэй болохоос өөр хүнийх хэрэггүй. Та бол өөрөө өөрийнхөө эмч гэсэн үг.

-Сонирхолтой юм. Гаргаж авсан эсээрээ ямар ямар өвчинг, яаж эмчлэх вэ?

-Манай эмнэлэгт үе мөчний эмгэг болон чихрийн шижин өвчний 1, 2 дугаар хэв шинж, чихрийн шижингийн гаралтай хөлний шарх, архаг шарх, тархины хатингаршил, бэлгийн сулрал, үс халзралт гэх мэт өвчнийг эмчилж байна. Эмчилгээний тухайд энгийн хүмүүст ойлгомжтойгоор тайлбарлахад хүний үүдэл эсийг нь ялгаж аваад буцаагаад биед нь суулгана. Тэрхүү эс нь биеийн аль нэг шаардлагатай хэсэг рүүгээ нүүж очоод нутагшина, тэгээд үйл ажиллагаанд оролцох зохицуулгууд нь явагдах физиологийн үйл ажиллагаа нь 1-3 сарын хугацаанд болдог юм.

Олон улсад бөөрний эмгэг, элэгний церрозтой хүмүүст энэ эмчилгээг хийхэд өндөр үр дүнтэй гэдэг нь клиник судалгааны үр дүнгээр баталгаажиж байгаа ба манай эмнэлэгт эдгээр эмчилгээнүүд тодорхой үе шаттайгаар нэвтрэх бүрэн боломжтой. Ер нь лон улсад үүдэл эсийн эмчилгээ ялангуяа үе мөчний эмгэгт маш үр дүнтэй болох нь батлагдчихсан. Япон улсад элэгний церрозтой хүмүүст, АНУ-д бөөрний дутагдалтай өвчтөнд энэ эмчилгээг түлхүү хийж байна. Цаг хугацааны хөгжлийн явцад манай улсад энэ бүх эмчилгээг хийдэг болно гэж харж байгаа.

-Танай эмчилгээний үр дүн гарсан уу?

-Хэдхэн сар болсон ч энэ хугацаанд чамлахааргүй олон хүн эмчлүүлсэн. Эмчилгээний үр дүнгийн талаар ярихад сэтгэлд хүрсэн төгс үр дүн гарахад 1-3 сарын хугацаа шаардагддаг. Яагаад гэвэл, Гэхдээ манай үйлчлүүлэгч нарт эхний ээлжийн үр дүн нь гарч байна. Тухайлбал, үе мөчний өвчтэй хүний өвдөлт нь буурах, чихрийн шижинтэй хүний амны хөндийн эсвэл хөлийн шарх нь аньсан. Арьс, гоо сайхны чиглэлээр эмчлүүлсэн хүмүүсийн арьс цайрч, нөсөөжилт нь багасаж, үрчлээ нь арилж байна.

-Үүдэл эсийн эмчилгээ гэж ийм эмчилгээ байдаг талаар хүмүүс мэдэж аваасай гэсэндээ та бид хоёр ярилцаж байгаа. Эмнэлгээ товч танилцуулахгүй юу?

-“HFS” үүдэл эсийн клиник эмнэлгээ нээгээд удаагүй байна. Дэлхий дээр хүлээн зөвшөөрөгдөж, хэрэглэж байгаа сайн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон, Япон, Солонгос улсад сурч мэргэшсэн шилдэг хамт олныг бүрдүүлсэн. Дэлхийн анагаахын шинжлэх ухааны хамгийн дэвшилтэт, үр дүнтэй эмчилгээгээр тодроод буй үүдэл эсийн эмчилгээг бид Монголдоо анхлан нэвтрүүлж, өргөн хэрэглээнд хүргэхийг зорьж байгаа.

-Эмчилгээний төлбөр ямар байдаг вэ?

-Манайх Хятаод, Солонгос, Япон, АНУ гэх мэт улс орнуудтай харьцуулахад 2-5 дахин хямд байгаа. Жишээлбэл Солонгост гэхэд хамгийн энгийн гоо сайхны эмчилгээний үнэ тариф гэхэд 40 сая үүдэл эсээр эмчилгээ хийлгэхэд 5-6 мянган ам. доллар, Хятадад 100 сая эсээр хийлгэхэд 30 сая төгрөг байх жишээтэй.

Эмчилгээнд орох тохиолдолд ойролцоогоор 4 цаг арай хүрэхгүй хугацаанд эхний эмчилгээг хийлгэдэг. Давтан эмчилгээнүүд байгаа тул нэг эмчилгээний дараа 2-3 удаа ирэх шаардлагатай. Гэхдээ аль ч төрлийн өвчний үед хамгийн хүнд буюу бүр сүүлийн шатандаа орчихсон тохиолдолд эмчилгээг хийлгэхийг бид зөвлөдөггүй.

-Монголд үүдэл эсийн чиглэлээр мэргэшсэн хоёр гуравхан мэргэжилтний нэг нь таныг гэж энэ салбарыг ойлгодог хүмүүс хэлдэг. Та хаана энэ чиглэлээр суралцсан бэ?

-Японд Жичигийн анагаах ухааны сургуульд докторт суралцаж байхдаа, судалгааныхаа ажлаа хийж байхдаа их зүйлийг сурч, судалж мэдсэн. Яг клиникийн түвшинд, эмчилгээнд үүдэл эсийг хэрхэн яаж ашиглах вэ гэдэг нарийн сургалтаа Солонгост дүүргэсэн. Үүдэл эсийн судалгаагаар Япон, АНУ үнэхээр хол түрүүлж яваа. Японд гэхэд үүдэл эсийн судалгаа шинжилгээ хийн, эмчилгээ явуулж буй хэд хэдэн томоохон төвүүд байдаг. Улс болгон өөрийн орны хуулийн хүрээнд энэхүү эмчилгээг явуулдаг.

-Үүдэл эсээр нь хүнийг эмчлэх энэ эмчилгээг дэлхийд анагаах ухаанд анх яаж нэвтрүүлсэн юм бэ. Үүх түүхээс нь сонирхуулахгүй юу?

-Японы эрдэмтэн Шиняа Яманака 2006 онд нээсэн үүдэл эсийн нээлтээрээ 2012 онд Нобелийн шагнал хүртсэн. Түүнээс хойш Япон улс үүдэл эсийн эмчилгээ, судалгаа, шинжилгээн дээр илүү их, маш их мөнгө хаяж эрдэмтдээ дэмжсэнээр өнөөгийн өндөр түвшиндээ хүрсэн байна. 

Ц.Эрдэнэцэцэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ганбаа (43.228.131.131)
    Гоё юм бэ
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 23 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 23 цаг 25 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 23 цаг 34 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Өчигдөр 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top