x

Цагдаагийн байгууллага DMNN пэйжээс гадна бүх мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллана

Цагдаагийн байгууллагад Хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэгж өнгөрсөн лхагва гаригт байгуулагдсан.

Энэ нь цахим орчинд хуурамч мэдээлэл тараах, бусдыг гүтгэх, доромжлох гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгах, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэдгийг ЦЕГ-ын зүгээс хэлж буй.

Энэ талаар ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалангаас тодрууллаа.

-Цагдаагийн ерөнхий газраас худал мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэгж байгууллаа. Үүнийг нэг төрлийн цензур гэж ойлгоод байна л даа?

-Бидний хувьд бүх хэвлэл мэдээлэлтэйгээ хамтарч ажиллая гэсэн юм. Тэгэхгүй бол нийгэмд худал мэдээлэл замбараагаа алдчихлаа гэж яригдаж байна. Ингэж бүгдтэй нь хамтарч нэг халуун ам бүл болсноор л цааш явна шүү дээ.

-Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллана гэсэн үү?

-Бүх хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч ажиллая л гэж байгаа юм. Түүнээс биш бие биенээ цензурдэж, ардчиллыг нухчин дарах зүйл юу гэж байх вэ.

-Цагдаагийн байгууллага Дархан Монгол Ногоон Нэгдэл ТББ /DMNN/-тай хамтарч байгаа гэсэн үү?

-Аль ноднин бараг хоёр жил хагасын өмнө тэдний зүгээс худал мэдээллийг тараахгүйн төлөө хамтарч ажиллая гэсэн. Гэтэл тэр байгууллага нь ч хамтарч ажилласан ч юмгүй алга болсон.

-Тэгэхээр хуучны мэдээллийг сөхөж цуурсан хэрэг үү?

-Хуучны бүр өнгөрсөн зүйлийг сэвээд байгаа юм.

-Тэр байгууллагатай хамтарсан гэдэг худал болж таарч байна уу?

-Тийм. Наадах чинь худал. Тус төрийн бус байгууллагатай хамтраагүй.

Дархан Монгол Ногоон нэгдэл ТББ-ын пэйжээс тодрууллаа.

-Танай байгууллага ЦЕГ-тай хамтарч сошиалын хуурамч мэдээлэлд хяналт тавина гэдэг нь үнэн үү?

-Тэрийг нь сайн мэдэхгүй байна.

- Цахим орчин дахь худал мэдээллийг хянах талаар Цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллая гэсэн юм уу?

-Ямар санал тавих гэсэн юм. Тодорхойлж хэлбэл цааш дамжуулъя...

ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХЫГ НЭГЭНТ ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ЗААСАН УЧРААС ДАН ГАНЦ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БУРУУТГАХ НЬ АСУУДЛЫН ШИЙДЭЛ БИШ

Хуульч, судлаач Л.Галбаатараас тодрууллаа.

-Цагдаагийн ерөнхий газраас /ЦЕГ/ цахим орчин дахь хуурамч мэдээлэлтэй тэмцэх алба байгууллаа. Энэ нь цаашлаад хэвлэн нийтлэх, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй зөрчилдөж байгаа юм биш үү?

-Улсын их хурлаас /УИХ/ Эрүүгийн хуульд энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах" гэмт хэргийг шинээр нэмлээ.

Тодруулбал, Зөрчлийн хуульд байсан “гүтгэх” зөрчлийг Эрүүгийн хуульд оруулсан. Үүнтэй холбоотойгоор энэ гэмт хэргийг мөрдөн шалгах харьяалал нь цагдаагийн байгууллагад байгаа тул тусгайлсан алба байгуулсан гэж ойлгосон.

‘‘Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах үр дагавартай байгаа тул Зөрчлийн хуулиас хасах, Эрүүгийн хуульд нэмж оруулж болохгүй талаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2015 онд зөвлөмж өгч байсан.

-Сошиал медиа эрчимтэй хөгжсөнтэй холбогдуулан ихэнх хэвлэл мэдээ мэдээллийг цахимаар дамжуулан хүргэж байна Тэгвэл хэвлэл мэдээллийг ч хянана гэсэн үг үү?

-Эрүүгийн хуульд заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нь хаана мэдээлэл тарааснаас үл хамаарч үйлчилнэ. Тодруулбал, цахим орчин дахь мэдээлэл нь “худал мэдээлэл”-ийг “олон нийтэд тараасан” гэдэгт хамаарахаар байна. Энэ гэмт хэргийг шинээр нэмж оруулахдаа хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалах зорилготой байсан гэж ойлгож байгаа.

Гэтэл Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалах зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл, иргэний хэргийн хүрээнд шийдвэрлэж болох асуудлыг эрүүлжүүлснээрээ ноцтой асуудал болж хувирч байгаа юм.

Эрүүгийн хуулийн зохицуулалтад иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага эсэхээс үл хамааран бүгдийг худал мэдээлэл тараасан эсэхээр нь шалгахаар байгаа.

-Чөлөөт хэвлэл мэдээллийг үндсийг таслан зогсоох алхам юм болов уу. Энэ нь 1998 оны хуультай нэг талаар зөрчилдөөд байх шиг?

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хоёр дугаар зүйлд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гэж, гуравдугаар зүйлийн 3.2-т "Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй” гэж тус тус заасан.

Энэ хууль бол Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан Монгол Улсын иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийн баталгааг хангасан хууль юм. Эрэмбээрээ Үндсэн хуулийн дараагийн түвшний хууль гэсэн үг л дээ.

УИХ-ын гишүүд Эрүүгийн хуульд ‘‘худал мэдээлэл тараах” гэмт хэргийг нэмж оруулахдаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байна.

-Ингэж шийдвэрлэх нь оновчтой алхам мөн үү?

-Цагдаагийн албаны хуульд зааснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь цагдаагийн албаны үүрэг байдаг. Мөн хуулийн 64.2-т цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийн туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулна гэж заасан нь бий.

Нэгэнт “худал мэдээлэл тараах” нь гэмт хэрэг гэж заасан учраас дан ганц цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг буруутгах нь асуудлын шийдэл биш. Гол буруутан бол хууль тогтоогч буюу УИХ өөрөө болоод буй.

-Сингапурт ч сошиал медиаг нь хянаж тандсанаас асуудал даамжирч байсан жишээ бий?

-Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 19 дүгээр зүйлд хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулсан. Монгол Улс тус олон улсын гэрээнд нэгдэж орсон. Энэ фактын тайлбарт “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь цахим орчинд ч нэгэн адил хэрэгжих ёстой” гэж тусгасан. Тодруулбал, хүний эрхийн олон улсын стандартаар бол Цахим орчин дахь үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зүй бусаар хязгаарлаж болохгүй.

-Ардчилсан нийгэмд иргэдийн үзэл бодлыг хянаж танддаг үзэгдэл байж болдог юм уу?

-Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 19 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж болох онцгой нөхцөлийг заасан. Бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах зорилгоор үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэл, бодит шаардлага, тохирсон арга хэрэгслээр хязгаарлаж болно. Ийм хязгаарлалтыг зохих ёсоор хэрэгжүүлж буй эсэхийг шүүх эцэслэн хянана.

-Хааж, хорино, хянана гэдэг нь хүний язгуур эрхийг зөрчиж байна хэмээн ойлгогдох асуудал болоод байгаа. Энэ талаар байр сууриа илэрхийлбэл?

-Өмнө хэлсэнчлэн, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь туйлын эрх биш, тодорхой хязгаарлалт байж болох боловч, тэр хязгаарлалтыг цагдаа биш, иргэний хэргийн шүүх хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Иргэний хэргийн хувьд нэг талаар нэр төр, алдар хүнд нь хохирсон гэх, нөгөө талаас хохироосон хүмүүс ижил тэгш эрхтэй, нотлох баримтаа өөрсдөө цуглуулж, танилцуулах үүрэгтэй байдаг.

Харин эрүүгийн хэргийн хувьд нотлох баримт цуглуулах, танилцуулах нь цагдаагийн үүрэг. Иргэний хувьд ийм эрхгүй. Тэгэхээр талууд хүч тэнцвэргүй байна гэсэн үг. Ийм учраас л, үзэл бодлоо илэрхийлэхдээ илт худал мэдээлэл тараасан уу, үгүй юу гэдгийг цагдаагаар биш, талууд өөрсдөө шүүхээр тогтоолгох нь зөв гэж үзэж байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 19 цаг 56 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 20 цаг 33 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 20 цаг 42 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 21 цаг 4 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 21 цаг 14 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 22 цаг 21 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 23 цаг 36 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top