x

Трамп, Ким нарын уулзалт товлосон цагтаа болно гэв

АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп өчигдөр "Цагаан ордон"-д Хойд Солонгосын армын генерал Ким Ён Чолыг хүлээн авч уулзлаа. Ким Ён Чол нь сүүлийн 18 жилийн хугацаанд АНУ-д ирсэн Пёньяны хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа юм. Уулзалтын дараа Ерөнхийлөгч Трамп энэ сарын 12-нд Сингапур улсад Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх дээд хэмжээний уулзалт товлосныхоо дагуу болно гэдгийг мэдэгдлээ.

Тэрээр энэ удаагийн уулзалтаар Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс нь бүрмөсөн салгах үр дүнд шууд хүрэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Ямартай ч цөмийн зэвсгээс ангижруулах үйл явц энэ уулзалтаар эхэлнэ, сайн үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ерөнхийлөгч Трамп хэлсэн байна.

Тэр Хойд Солонгосын талд хандаж “бид хурдан шийдэж болно, эсвэл алгуур шийдэж болно. Хугацаагаа та нар сонго” гэж хэлсэн тухайгаа сэтгүүлчдэд ярьжээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, генерал Ким Ён Чолоор дамжуулж АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трампад хувийн захидал илгээсэн байна. Энэхүү захидлыг Ким Ён Чол Дональд Трамптай уулзах үеэрээ өөрийн биеэр гардуулж өгсөн байна.

Ерөнхийлөгч Трамп энэ захидлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй олон нийтэд өгнө гэж хэлсэн байна. Уулзалтын үеэр талуудын хөндөн ярилцсан гол асуудал бол Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлын эргэн тойронд хэлэлцсэн сэдвүүд байжээ. Хойд Солонгосын талаас ч энэ асуудалд нааштай байр суурь илэрхийлсэн учир Вашингтоны талаас уулзалтыг товлосон хугацаанд болно гэдгийг итгэлтэйгээр мэдэгдлээ гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 12 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 20 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 18 цаг 27 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 18 цаг 32 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 18 цаг 36 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 18 цаг 39 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 19 цаг 34 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top