x

“Эхиймаа эх хүний зориг тэвчээр бөхийх ёсгүй гэдгийг харуулна”

“Эхиймаа” уран сайхны кино энэ сарын 11-нд бүх кино театрт нээлтээ хийж үзэгчдэд хүрнэ. Тус киноны гол дүр, “Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэгтэй ярилцлаа. 

-Эмэгтэй хүний хамгийн хүчирхэг, өөртөө итгэлтэй байдаг үе нь хэзээ гэж та боддог вэ?

-Хүчирхэг гэх юм бол эмэгтэй хүн өөртөө итгэлтэй байхдаа илүү хүчирхэг байдаг. Миний хувьд би тайзан дээр байхдаа илүү хүчирхэг, аз жаргалтай байдаг. Мэдээж өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээр тайзан дээр хүссэн дүрдээ хувиран гэдэг хамгийн том амжилт. Жүжигчин мэргэжлийн нэг сайхан зүйл нь өдөр бүр өөр өөр дүрд хувиран, түүгээрээ дамжуулан үзэгчдэд өөрийгөө үргэлж шинээр нээн харуулахад оршдог. Тэгэхээр тухайн мөчид оногдсон дүрээ маш сайн бүтээж, эргээд үзэгчдээс магтаал, шүүмжлэл, хайр, зэмлэлийг харамгүй хүртэх нь сайхан. Эцсийн мөчид алга ташилтан дор хөшиг хаагдах мөч үгээр илэрхийлэхийн  аргагүй  аз жаргал.

-“Бурханы авралаар чи ирлээ” шоу нэвтрүүлэгт яагаад оролцох болсон бэ?

-“Бурханы авралаар чи ирлээ” шоу маань анх Австралид хийгдэж байсан шоу нэвтрүүлэг байгаа. Тэгээд Монголд албан ёсны эрхтэйгээр анх удаа хийгдэж байгаа. Тус шоуны продюсер анх надтай холбогдоод, тэгээд би очиж уулзаад надад их таалагдсан учир, зөвшөөрч ажиллахаар шийдсэн. Шоуны тухайд мэдээж гол дүрийн жүжигчин байхгүй болохоор бэлдэх боломжгүй. Оролцож байгаа оролцогч маань яаж тоглохыг бид нар мэдэхгүй. Тийм болохоор оролцогчид ч тэр, шоуны жүжигчид ч тэр тухайн үеийн өөрсдийн анхны мэдрэмжээрээ л шууд тоглодог. Тэр утгаараа хэн хэнээс нь асар их чадвар шаардсан. Мөн энэ шоунд маань олон хүн хүчин чармайлт гаргаж ажилласан.

-Та “Эхиймаа” уран сайхны кинонд шоронд хоригдож байгаа эмэгтэйн дүрийг бүтээсэн. Энэ дүрийн онцлогын талаар?

-Би “Эхиймаа” УСК-д тоглосондоо маш их баяртай байгаа. Энэ кинонд тоглох саналыг анх Алдармаа надад санал болгосон. Жүжигчин Алдармаагийн хувьд өөрөө энэ киноны гол дүр, мөн продюсерээр ажилласан. “Монгол фильм”-тэй хамтарч хийсэн сайхан уран бүтээл болсон. Энэхүү кинонд би шоронд хоригдож байгаа нэгэн бүсгүйн дүрд тоглосон. Гаднаа хэдий хатуу ширүүн харагдаж байгаа ч дотроо ямар хүн юм бэ? гэдгийг та бүхэн минь ирж үзээрэй гэж хэлмээр байна.

Нөгөө, хал нь гаднаа хайр нь дотроо гэдэг шиг хүний амьдралд алдаж онох зүйл бишгүй тохиолдоно. Эрх чөлөөгөө хасуулсан хүмүүс ямар амьдрал туулж, юуг үзэж өнгөрүүлэн, сэтгэл дотроо ямар их шаналал зовлонг мэдэрч суудгийг бид мэдэхгүй. Хамгийн гол нь алдаанаас суралцан, ирээдүйгээ гэрэлтэйгээр харж чадах нь чухал байх. Хэдий хорих газар, шорон ч гэлээ тэнд эмэгтэй хүн, эх хүмүүс байгаа.

Тэгэхээр тэнд өрнөж байгаа жирийн юм шиг хэрнээ жирийн бус амьдралыг энэ кинон дээр харуулахыг зорьсон. Үзэгчид маань киногоо үзээд сэтгэгдлээ хэлэх байх гэж бодож байна. Энэ кино эмэгтэй хүний нандин, эмзэг сэтгэл, амьдралын хатуу хөтүүг хэрхэн даван туулж байгаа тухай өвөрмөц мэдрэмжийг танд төрүүлж чадах байх.

-Энэ киног бодит амьдралаас сэдэвлэсэн гэсэн?

-Манай найруулагчтай жүжигчин Ц.Алдармаа уулзаад түүний амьдарлаас энэ киног сэдэвлэн хийсэн. Бид Ц.Алдармаагийн амьдралыг мэдэхгүй. Тиймээс энэ кинондоо түүний дотоод сэтгэлийг харуулахыг зорьсон. Тэр дундаа эмэгтэй хүний, эх хүний дотоод сэтгэлийг харуулахыг зорьж ажилласан.

-Ер нь хүчирхийлэлд өртдөг, эрх нь зөрчигддөг эмэгтэйчүүдийн тухай олон таагүй мэдээ сонсогддог. Энэ асуудалд та ямар байр суурнаас ханддаг вэ?

-Энэ талаар сонсоод их эмзэглэж харамсдаг. Ер нь бол энэ хүчирхийлэл, өнчрөлт, салалт гэдэг зүйлс хэрээс хэтэрч байна. Үүнд гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь архидалт, араар тавилт, бие биедээ үл итгэх байдлаас үүдэлтэй. Хамгийн гол нь сэтгэлзүйн хүчирхийлэл гэдэг чинь биеийн хүчирхийлэлээс ч илүү байх болж. Харамсалтай нь ийм орчинд энэ нийгэмд өссөн хүүхэд эргээд өөрөө хүчирхийлэгч болж өсөх магадлалтай. Энэ хүчирхийлэл салалтыг хэвийн зүйл мэтээр нийгэм хүлээж аваад байвал яг тойрог мэт зүйл бий болно гэсэн үг.  Мэдээж нийгмийн харилцааны хөгжил гэр бүлээс эхэлдэг.

Тэгэхээр үр хүүхдийг багаас нь зөв хүмүүжүүлж аль болох архидан согтууралт болон бүх муу муухай зүйлийг мэдрүүлэхгүй байж анхнаас нь хүүхдийнхээ суурь хүмүүжлийг зөв тавих хэрэгтэй гэж боддог. Томчууд өөрсдөө муу муухайг үзүүлээд байх юм бол эргээд энэ зүйлс нь давтагдсаар л байх болно.

-Ярилцлагын төгсгөлд та уншигчдад хандан юу гэж хэлэх вэ?

-“Эхиймаа” киног маань үзэж сэтгэгдлээ хуваалцаарай. Тэгээд энэхүү ярилцлагыг уншиж байгаа бүх уншигчиддаа эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Мэдээж хамгийн чухал нь эрүүл чийрэг байх ёстой шүү. Эрүүл чийрэг байж гэмээнэ бид аз жаргалыг бүтэж чадна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 19 цаг 54 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 20 цаг 30 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 20 цаг 39 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 21 цаг 1 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 21 цаг 11 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 22 цаг 18 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 23 цаг 33 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top