x

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгч нь намаа хагалдаг жишиг ганц Х.Баттулгынх биш

УИХ-ын гишүүн, Хууль зүйн асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-АН УИХ-ын сонгуульд хоёр дарааллан ялагдчихлаа. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Таны бодлоор ялагдлын гол шалтгаанууд юу байсан бол? 

-Гурван шалтгааныг ганц би ч биш олон хүмүүс хэлж байна. Нэгдүгээрт, Сонгуулийн хуулийг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, сонгогчдын санал бага гээгддэг холимог тогтолцоог та нар өөрсдөө үгүй хийсэн гэдэг. Илүү зохион байгуулалттай, орон нутагт эрх мэдэлтэй, санхүүгийн болон хүний нөөцийн хувьд танайхаас  давуу, санах ой сайтай МАН-д ашигтай тоглоомын дүрмийг АН-ынхан өөрсдөө хийгээд өгчихсөн. Тийм учраас тоглоомын дүрмээ өөрчилсний үр дагавар нь энэ хоёр удаагийн том ялагдал. Та нар үүнийг мах, цусаараа мэдэрч байгаа биз гэдэг үгийг байнга сануулж байна. 

Хоёрдугаарт, ардчиллыг хэтэрхий өртөгтэй, зарж, үрдэг бараа болгож хувиргасан. Лангуун дээрх хамгийн том бараа бол АН гэдэг шүүмжийг их хэлж байна. Манай нам дотоод бүтцээ жижиглэн хувааж, хэтэрхий мөнгөний, наймааны болгож хувиргасны гай л даа. Дотоод сонгуулийнхаа өрсөлдөөнийг шударгаар хийж чадахгүй үргэлж мөнгөөр шийдэх гэж оролддог. Энэ мөнгөний маягийн тогтолцоо чинь дотоод бүх нөөцөө зарж дуусаад, гадаад өрсөлдөөнөө даван туулах чадваргүй болгочихсон гэдэг шүүмжлэлийг их ярьж байна. 

Гуравдугаарт, мэдээж дотоод зөрчил. Нэгэнт сонгуулийн хуулиар тоглоомын дүрмээ МАН-д тавиад өгчихсөн бол нэгдмэл байхаас гадна   бусад улс төрийн намуудтай эвсэж,  бусад хүмүүсийг нээлттэйгээр татан оруулж, МАН-ыг сонгохгүй байгаа том бүлгийг өөртөө цуглуулах ёстой. Энэ ажлаа та нар хийж чаддаггүй, дангаараа ялчих юм шиг байнга явдаг. Тэгэхээр АН өөрөө хаалттай, шинэ дүр төрхийг, иргэдийн хүсэж, хүлээж байгаа санаа бодлыг намдаа шингээдэггүй. Та нар АН-ыг хувьчлаад авчихсан юм шиг загнадаг. Гаднаас хүн ороод ирвэл байр сууриа алдана гэдэг айдсаасаа болоод хэтэрхий явцуу, жижигхэн бүлгүүд болоод хувирчихсан. Энэ бүлгүүд чинь МАН-ын гол цөм болж байгаа 30-40 хувийг давж гарахгүй байна гэдэг шүүмж байсан. Манай намын ялагдлын гурван гол хүчин зүйл энэ.

-Ялагдлынхаа гол шалтгаануудыг тодорхойлчихлоо. Өвчнөөр бол онош тогтоогдлоо. Одоо илааршуулахын тулд юу хийх хэрэгтэй вэ? 

-Бид ялагдлынхаа учир шалтгааныг бүрэн тодорхойлоогүй байна. Миний дээр өгүүлсэн бол эхний ажиглалт. Хүмүүсийн  яриан дахь дүгнэлт. Эдгээр дүгнэлтүүд үнэн байна уу, үгүй юу гэдгийг өргөн цар хүрээтэй, судалгаа мэдээллийн хүрээнд дүгнэнэ. Хоёрдугаарт, Энэ дүгнэлтүүд үнэн бол бид шийдэх арга замаа бодож эхлэх ёстой. Шийдэхийн тулд эхлээд тогтолцооны тухай ярина. Хоёр удаа хэт олонх болсон улс төрийн хүчинд энэ тогтолцоог өөрчлөх хүсэл эрмэлзэл байх уу, үгүй юу?

Та бүхэн санаж байгаа бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг дээр холимог тогтолцоог оруулж ирэх гэж хичнээн хичээгээд чадаагүй шүү дээ. Энэ тогтолцоогоороо байвал илүү ашигтай гэдгийг эрх баригчид мэдэж байгаа учраас өөрчлөхийг хүсэхгүй байна. Энэ бол АН-ын ялагдлын гадаад хүчин зүйл.

Дотоод хүчин зүйлийн хувьд бид хаалттай, мөнгөжсөн, хэт явцуу, намаа хаа гуяар нь хувьчлаад авчихсан юм шиг энэ бүтцээ өөрчлөхийг намын дотооддоо нийтээрээ хүсч байна уу, үгүй юу гэдэг нь дахиад л их олон хүмүүсийн ойлголцлын асуудал болох байх. 

-АН-ын удирдлагад Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр ажиллаж байсан ч юм уу, нэг нутгийн хүмүүс томилогдоод эхэллээ гэсэн яриа байна.  Үнэхээр АН-ын ХЭГ-ын даргаар Баянхонгор аймгийн залуу байгаа бол Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч нь Ерөнхийлөгчийн зөвлөх болох жишээний. Таны ажиглаж байгаагаар үнэхээр Ерөнхийлөгч АН-д нөлөөгөө тогтоох үйл явц өрнөж байна уу? 

-Ганц Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед биш шүү дээ. Үйл явцыг ажиглаад байхад ер нь Ерөнхийлөгчтэй намыг Ерөнхийлөгчийн институц нь зүгээр байлгадаггүй юм байна. Байнгын хагалж, буталж байдаг юм байна.

УИХ-ын, Орон нутгийн, Ерөнхийлөгчийн гээд улс төрийн өрсөлдөөнд гурван сонгууль байна. УИХ-ын болон орон нутгийн сонгууль бол үзэл бодлоо, бодлогоо хэрэгжүүлж болох илүү олуулаа, хамтаараа нийлж ажил хийдэг, нийгмийг өөрчилдөг сонгуулиуд байдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн   золионд энэ хоёр сонгууль нь унаж байдаг зовлон нэг хүн дээр харагдаагүй.

Та бүхэн санаж байгаа бол Н.Багабанди ч, Н.Энхбаяр ч Ерөнхийлөгч байхдаа МАН-ыг (тухайн үеийн МАХН) л хагалж  зодолддог байсан. Сөрөг хүчиндээ байнга ашигтай байдал бий болгодог байлаа. Яагаад гэвэл үе үеийн Ерөнхийлөгч нар намаа хагалаад, хагалсан  хэсгээ сөрөг хүчинтэй барьж байгаад өөрийнхөө хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэх гэж оролддог. Сөрөг хүчинд байнга нээлттэй, бодлогыг нь дэмжиж, харин өөрийнхөө намыг  байнга хагалж, хязгаар тавьж тоглодог. Энэ үйл явц Ц.Элбэгдоржийн үед ч байсан. Х.Баттулгын үед ч явагдаж л байна. Энэ бол намаасаа Ерөнхийлөгч гаргасан намын үүрдэг зовлон.

Ерөнхийлөгч нь өөрийнхөө нэр дэвшиж сонгогдсон намыг шууд миний халаасны нам гэж үзээд, эсрэг намын ая, эвийг олж байх ёстой гэсэн тооцоогоор тоглоод ирэхээр нам байнгын хэрүүлтэй, тэр хүний гар дүрсэн байдлаар явдаг. Энэ үзэгдэл ганц Х.Баттулгатай холбоотой ч юм биш. Нэг хүний асуудал гэж харахаас илүү улс төрийн тогтолцооны хувьд харах нь зөв. Энэ бол манайд бий болсон улс төрийн эрх мэдлийн буруу хуваарилалт, системийн хор уршиг. Тиймээс ийм үзэгдэл байнга давтагддаг.

-Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрч буй гурван жилийн үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна? 

-Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа  дүгнэх субъект нь би мөн ч юм уу, биш ч юм уу. Өмнөх туршлагуудыг харах юм бол Улаанбаатар, Дархан, Эрдэнэт энэ гурван бүсэд хэн илүү сонгогчдыг савлуулж, сэтгэл санаанд нь таарсан бодлого явуулна, тэр л ялалт байгуулсаар ирсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд харахад  Х.Баттулга Ерөнхийлөгч Улаанбаатар хоттой холбоотой, тэр дундаа мэдээлэлд ойр, улс төрийг сонирхдог, илүү бодитой дүгнэлт хийдэг хүмүүсийн эсрэг сэдвийг хөндөх бодлого явуулсан. Тийм учраас хотод савлагаа бараг алга болчихлоо.

Магадгүй хот дахь савлагаа өөр хүнийг хайгаад байх шиг байна. Тэгэхээр одоо Ерөнхийлөгч бодох ёстой.  Яг энэ  сегментийн сонгогчиддоо чиглэсэн бодлого нь юу байсан юм бэ? гэдгээ эргэж харвал зөв байх. Монгол улсын эсвэл ардчиллын хувь заяатай холбоотой сонголтууд, тэр хүний хийсэн алхмуудад бол би шүүмжлэлтэй л хандаж байна. 

-Та хуульч хүн. Ерөнхийлөгч шүүгч нарыг томилдог. Тэр эрхээрээ дамжуулаад АН-ын лидерүүдийг хорьж, нам доторх  өрсөлдөгч нараа зайлуулж, өөрийнхөө байр суурийг бэхжүүлэх оролдлого хийж байна гэсэн хардлага байна? 

-Би хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл шүүгч нартай холбоотой асуудлыг ҮАБЗ гэдэг байгууллага руу татаад авчихсан. Монгол улсад гурван улстөрч л тоглож байна шүү дээ. Тэр гурван улстөрчийн хоёр нь МАН-ынх. Г.Занданшатар, У.Хүрэлсүх гэдэг хоёр хүн. Нөгөөх нь Х.Баттулга. Тэгэхээр энэ гурвын аль нь илүү нөлөөтэй, аль нь илүү  улс төрийн дүр зургийг зурж байгаа гэдгийг би хэлж мэдэхгүй байна.  Гэхдээ бодит байдал дээр  улс төрийн өшөө хонзон шиг юм явж байгаа гэдгийг үгүйсгэхгүй. Байнга шүүмжлээд байдаг "шударга бусын хонгил" нь бүр илүү төгөлдөршчихлөө. Тэр хонгил руугаа  дандаа   өрсөлдөгчөө, өөртэй нь зөрчилдсөн хүмүүсийг  явуулж байна гэдэг хардлага, таамаг ч бодитой.

Тэгэхээр ҮАБЗ-ийн гурван хүний хэн нь  илүү үүрэг рольтой, хэнийх нь  хүсэл  сонирхол энэ хонгил руугаа  хүн болгоныг чирж оруулж байна вэ гэдгийг шууд нэр зааж хэлэх аргагүй. Харин хамгийн том алдаа, завхралыг Г.Занданшатар гэдэг хүн УИХ-ын дарга болсныхоо төлөөсөндөө хийсэн. ҮАБЗ-д  шүүгч нарыг, шүүх эрх мэдлийг аваачиж өгсөн нь бол үнэн. УИХ-аас гадуур ҮАБЗ-ийн гишүүнийхээ хувьд бусад УИХ-ын гишүүдээс давуу эрх олох гэсэн ийм аймшигтай, Үндсэн Хуулийн бус зүйл хийсэн.

Яг үнэндээ Үндсэн Хуулийг сахиулдаг улс оронд Үндсэн Хуулийн эсрэг гэмт хэрэг хийсэн хүн нь Г.Занданшатар. Энэ бол бодитой баримт. Өөрөө ҮАБЗ дотор байгаа мөртлөө өөрөө өөртөө хууль гаргаад, шүүгч нарын хувь заяаг шийдэх эрх мэдэл авчихсан сууж байна гэдэг бол гэмт хэрэг. Парламентын спикер хууль хулгайлж, парламентын нэрээр ҮАБЗ дээр  өөртөө эрх мэдэл олж авч болохгүй. Зарчим ердөө энэ. Үүнийг ашиглаад Засгийн газар, Ерөнхий сайд гүйцэтгэх эрх мэдэлд шүүхийн эрх мэдлийг аваачиж өгнө гэдэг бол парламентын хэзээ ч хийж болохгүй алхам  юм л даа.

Азтай гэх үү, хувь заяаны шоглоомоор хэзээ ч очихгүй байсан эрх мэдлийг олж авсан Ерөнхий сайд бол У.Хүрэлсүх. Энэ хоёр албан тушаалтны хэтэрхий явцуу, харалган ашиг сонирхол дээр хожоо хийж байгаа хүн бол Ерөнхийлөгч. Тийм учраас ҮАБЗ гэдэг нэрийн дор гурван хувь улстөрч Монгол Улсын Үндсэн Хууль дахь эрх мэдлийн хуваарилалтыг алга болгоод, бүх эрх мэдлийг гартаа атгаад сууж байна гэдэг бол хамгийн том аймшиг. Ийм аймшгийг ил цагаанаар хадган дээр тавиад бэлэглэсэн хүн нь Г.Занданшатар. 

-ҮАБЗ өөрөө үндэсний аюулгүй байдлынхаа эсрэг яваад эхэлсэн гэсэн үг үү? 

-Тийм. ҮАБЗ гэдэг бол Үндсэн хуулийн институт ерөөсөө биш. Үндсэн хуульд нэр дурдагдсан зүгээр л нэг байгууллага. Завсрын буюу тохируулга хийх ёстой жижигхэн институц нь өөрөө Үндсэн хуулийн суурь, гол институцүүдийг атгаад сууж байна. ҮАБЗ хууль тогтоох эрх мэдлийг, гүйцэтгэх эрх мэдлийг, шүүх эрх мэдлийг атгачихлаа. Үндсэн Хуулиас давсан, Үндсэн хуулийн бус эрх мэдэлтэй институц болоод хувирчихсан. Үндсэн хуулиар энэ институцэд хаалт тавих хоёрхон л механизм байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн шүүх буюу Цэц. Эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулсан, Үндсэн хуулийн бус үзэл санааг таслан зогсоож байх манаач  нь байх ёстой, тийм үүрэгтэй институц нь өөрөө зүгээр л эрх баригчдын гар хөл болоод сууж байгаа. 

Хоёрт, хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана, Төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ. Гэтэл УИХ өөрөө ийм завхралыг хуулиар  хийгээд сууж байна гэдэг бол гажуудал. Үндсэн хуулийг манагч, үзэл санааг нь дэлгэрүүлэгч, амьдралд амилуулагч хоёр институц болох УИХ, ҮХЦ хоёр тангаргаасаа, Үндсэн хуулийн үзэл санаанаасаа няцаад, урвачихаад сууж байна шүү дээ.   

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх армийн арга хэмжээнд оролцохдоо ташаандаа гар буу зүүсэн нь соошл орчинд шүүмжлэл дагуулаад байна. Үүнтэй холбоотойгоор Боловсролын сайд байсан Ё.Отгонбаяр “Бүх сайд нарт гар буу өгдөг. Надад ч гэсэн өгсөн” гэж жиргэсэн байна лээ. Үнэхээр сайд нарт буу өгдөг юм уу, таныг сайд болоход  өгч байсан уу? Хэрвээ өгдөг бол тэр нь ямар хуулийн зүйл заалттай вэ? 

-Нэгдүгээрт, Засгийн газрын гишүүн буюу сайд нарт ямар нэгэн галт зэвсэг тараадаг, өгдөг хууль байхгүй. Ё.Отгонбаяр тэгж бичсэн нь үнэн бол худлаа хэлсэн гэсэн үг. Магадгүй Ё.Отгонбаярыг сайд байх үед тийм юм болсон уу, үгүй юу мэдэхгүй. Бусад яамдын сайдад мөнгөн аяга бэлэглэж байхад Хууль зүйн юм уу, Батлан хамгаалахын сайдад галт зэвсэг, цэрэг хувцас, хутга гэх мэт албаны онцлогтой бэлэг  сэлт өгөх тохиолдлууд байдаг. Харин бүх сайд нарт гэдэг ойлголт байхгүй. Энэ бол худлаа.

Магадгүй Ерөнхий сайдад хууль хүчний, хууль сахиулах агентлагуудын зүгээс галт зэвсэг бэлэглэсэн байхыг үгүйсгэхгүй. Үүнийг хориглосон хууль байхгүй. Харин Ерөнхий сайд бэлгийн шинж чанартай галт зэвсгээ хаана, яаж авч явах вэ? гэдэг бол тусдаа асуудал. Хууль сахиулагч, цэрэг армийн хүн шиг ташаа, гуяндаа зүүгээд, жагсаалын урд сүржигнээд явах бол ардчилсан улс оронд зохимжгүй. 

-Ардчилал гажуудахад ардчилагчид өөрсдөө буруутай гэж та хэллээ. Үүнийгээ тодруулахгүй юу. АН-ын алдаа дутагдлыг түлхүү яриулаад байгаа нь алдаа оноогоо цэгнээд эрх баригчдын эсрэг хүчтэй сөрөг хүчин байгаасай гэсэндээ юм л даа?

-Ардчилал, хүний эрх, эрүүл саруул бодол санаа, оюун ухаан өөрөө улс төрийн тэнцвэр дээр оршин тогтнодог. Хэн нэг нь хэт давамгай хүчтэй болсон тохиолдолд үнэн үг ч боомилогдож эхэлдэг. Ийм байдал гаргахгүйн тулд аль болох иргэдийн санаа бодол жигд тусч байх, улс төрийн тэнцвэртэй байх, олонх, цөөнх нь ардчилал дотроо хэвийн ажиллаж байх ёстой. Тэр утгаараа олон нийт "Улс төрийн тэнцвэр алдагдаад байна, нэг нам хэт их эрх мэдэл төвлөрүүлж аваад байна. АН энэ эрх мэдлийн төвлөрлийг хязгаарлах нэг том хүчин шүү дээ, та нар яасан хариуцлагагүй юм бэ. Яагаад ийм сул дорой байгаа юм бэ? Яагаад иргэдтэйгээ ойр байж, итгэл дэмжлэгийг нь авч чадахгүй байгаа юм бэ" гэдэг шүүмжийг явуулж байгаа нь зүй ёсны хэрэг.

Тийм учраас АН үүнд дүгнэлт хийх ёстой. Улс төрийн тэнцвэрийг хангахгүй бол энэ улс оронд нэг том нам, бусад нь тоглоомын нам гэдэг нэрийн доор өөр засаглал бий болохыг үгүйсгэхгүй. Ер нь нэг нам хүчирхэгжээд ирэхээрээ жижиг намуудыг тоглоом болгож, нэг нэгэнтэй нь зодолдуулах замаар, сонгууль явагдаж байна гэдэг хий хоосон жүжиг зохиогоод, өөрсдөө сонгогддог, хаант засаглал шиг байнгын эрх мэдэл баригч болж хувираад, угсаа залгамжилж эхэлдэг. Энэ бол ардчиллын хамгийн том аюул.

Ардчилал ийм эмзэг байгаа үед эрх баригч МАН-д гэхээсээ илүү олон нийтийн итгэлийг дааж чадахгүй байгаа АН-д илүү том хариуцлага оногдож байгна.

-Сүүлийн үед Монголд зарим хөрш орны нөлөө хэт ихсэж, ардчилалд аюул учирч, дарангуйллын шинж тэмдэг илрэх болсон тухай зарим улстөрч, судлаачид ярьж, бичих боллоо. Энэ тал дээрх таны байр суурийг сонирхоё?

-1990 оноос хойш бидэнд нэг цонх нээгдсэн. Бид дэлхийтэй хэн нэгнээр дамжуулж биш, хэн нэгний гар хөл болж, эсвэл хэн нэгний санаа бодлыг тээж, ардаа шийдвэр гаргагч нь өөр, урдаа тэр хүнийхээ, тэр гүрнийхээ зорилгоор ам нь ангайх биш, үнэхээр гадаад, дотооддоо бие даасан засаглалтай, бодитойгоор өөрөө өөртөө эзэн улс гэдгээ харуулах боломжтой болсон. Энэ боломжийг олгож байгаа хүчин зүйл нь нэгдүгээрт, ардчилал. Тэр дундаа парламентын засаглалын  хэлбэр.

Энэ байдал маань бага зэрэг эмзэг болоод ирэнгүүт өнөө хоёр хөршийн маань шууд болон шууд бус, зорилготой болон зорилгогүй нөлөө манайд  хүчтэй нөлөөлж эхэлж байна. Тийм учраас дээрх ярианууд гарч байгаа байх. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа бол цэргийн гэхээс илүүтэй дипломат арга замаар  тусгаар тогтнолоо баталгаажуулдаг. Олон улсын дэмжлэг, хүлээн зөвшөөрлийн үр дүнд тусгаар байдал, засаглалын маань тэнцвэр оршин тогтнож байгаа. Тийм учраас  гуравдагч хөршийн бодлого, олон тулгуурт гадаад бодлого, дипломат арга замаар тусгаар тогтнолоо хамгаалах бодлого маань эмзэг болох тусам энэ хоёр том гүрний  нөлөө илүү их дарамгайлж орж ирнэ гэдэгтэй  санал нэг байна.

Судлаачид ч гэсэн тэнгэр харж байгаад дүгнэчихсэн хэрэг биш. Өнгөрсөн түүх, өнөөдрийн бодит байдалдаа түшиглэж дүгнэсэн болов уу. Тэгэхээр бид  бодох ёстой. Мэдээж хоёр хөрштэйгөө бид сайн харилцаатай байх ёстой. Хоёр хөрштэйгээ дайсагнасан үйл ажиллагаа ерөөсөө явуулж болохгүй. Хамтын үйл ажиллагаа, бүс нутгийн эдийн засаг гээд олон зүйл дээр нэгдэх ёстой. Гэхдээ бид хоёр хөршдөө тусгаар тогтнолоо даатгаж, найдаж хоосон үлдээж хэзээ ч болохгүй. 

Эх сурвалж: sonin.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR MAXWELL (129.205.124.60)
    Та бөөр, биеийн эд эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байна уу, өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats апп дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
    2020 оны 09 сарын 08 | Хариулах
  • zochin (202.179.25.185)
    daranguillaa zogsoo ter MANam!!!
    2020 оны 09 сарын 02 | Хариулах
  • Сум (43.228.130.231)
    АН~г буруу чиглүүлсэн хоосон чалчаа чи одоо больж үз. Бид хүзүүгүй та хоёроос болж хүний нүүр эгц хар чадахаа больсон ш. Та нар хэзээ ардчиллыг боддог болов оо!? Бүтэхггүй бүх юмыг нааж МАН~ын өлмий доор хийсэн нийт эгэл ардчилагсдын өмнөөс хуц гэж хэье!
    2020 оны 09 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 5 цаг 56 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 6 цаг 13 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 6 цаг 29 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 6 цаг 57 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 7 цаг 16 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 7 цаг 34 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 7 цаг 52 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв Өчигдөр 12 цаг 24 мин Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна Өчигдөр 11 цаг 25 мин Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өчигдөр 11 цаг 19 мин Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно Өчигдөр 10 цаг 47 мин Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ Өчигдөр 10 цаг 13 мин Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана Өчигдөр 09 цаг 42 мин Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ Өчигдөр 09 цаг 09 мин М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй Өчигдөр 08 цаг 36 мин Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна Өчигдөр 08 цаг 18 мин Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Уржигдар 14 цаг 04 мин Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна Уржигдар 13 цаг 57 мин Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 15 мин Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Уржигдар 10 цаг 33 мин
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Монголбанк: Хар жагсаалтад бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэвэл тариаланчид...
Top