x

Д.Сэржмядаг: Сайхан шүүмжлэл бол сургаальтай адил гэж боддог

“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор, дэд хурандаа Д.Сэржмядагийг урилаа.

Тэрээр Онцгой байлын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд буюу 2005-2015 он хүртэл эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар, 2015 оноос өнөөг хүртэл Эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм. Түүний хувьд Онцгой байдлын байгууллагаас докторын зэрэг хамгаалсан анхны эмэгтэй алба хаагч юм. Ажиллах хугацаандаа гамшгаас хамгаалах чиглэлээр ном, сурах бичиг, гарын авлага 11-ийг бичиж хэвлүүлэн, 40 орчим эрдэм шинжилгээний өгүүллийг дотоод, гадаадад хэвлүүлжээ.

Мөн тэрээр ДХИС-ийн Онцгой байдлын сургууль болон Ахисан шатны боловсролын сургуульд 2013 оноос хойш үндсэн болон гэрээт багшаар гамшгаас хамгаалах менежмент, гамшгийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр бакалавр, магистр, докторын сургалтад хичээлж зааж, нийт 13 магистрантын судалгааны ажлыг удирдаж хамгаалуулжээ. 

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

-Өглөө сэрмэгцээ өвдөх өвчингүй эрүүл саруул, сэргэлэн цовоо байгаадаа талархдаг. Ихэвчлэн 5:30-06:00 цагийн хооронд босдог. Ажилдаа явах хүртэл 1-2 цаг судалгааны ажлаа бичих, орчуулга хийхэд зарцуулдаг. Энэ зуршил маань хэвшил болсон. Сүүлийн үед дасгал хөдөлгөөнийг илүүд үзэж, өглөөг өөртөө цаг гаргахад зарцуулж байна.

-Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу. Яагаад?

-Нээх олон зүйлд  шунадаггүй. Өөрөө бүтээгээд явж байгаа бүхий л зүйлдээ сэтгэл хангалуун байдаг.

-Та өөрийнхөө бодсоноор амьдарч чадаж байна уу, эсвэл?

-Би хөдөөний хүүхэд. Хүүхэд байхдаа олон зүйлийг хүсч мөрөөддөг байсан ч тэр мөрөөдлөөсөө ч илүү сайхан амьдарч байна. Хүн олонтой явж, нүд тайлж, том мөрөөдөх нь чухал юм байна. Нөгөө талаас амьдрал баян, таны бодсоноос ч илүү олон боломж байдаг гэдгийг ойлгож, боломж бүрийг амжилт болгохын төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг ухаарсан даа.

-Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэр өөрчлөгдсөн бэ?

-Миний мөрөөдөл саяхныг хүртэл дандаа би төвтэй, өөрлүүгээ чиглэсэн байж.  Харин одоо өөрийнхөө чадах зүйлээ ашиглаад бусдад сайн сайхан зүйлийг түгээх, нийгэм рүү хандсан нөлөөллийн ажил хийхийг мөрөөддөг болсон.

-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтад хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол?

-Мөрдэстэй алба хаагч болохоор аливаа үүрэг, даалгаврыг би өөрийгөө харуулах боломж гэхээсээ илүү, хийх ёстой ажил гэж  хүлээн авдаг. Харин үүрэг, даалгавар бүрийг их, бага гэлтгүй сэтгэлээсээ хандаж, хамгийн сайнаараа хийсний үр дүнд амжилт дагалдан ирдэг. Хувь хүнийхээ хувьд ч хөгжсөн байдаг шүү.

-Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь таныг “хурцалдаг” вэ?

-Шүүмжлэлээс илүү магтаал намайг хурцалдаг. Аав, ээж маань биднийг багад дандаа л урмаар тэтгэж өсгөж, хүмүүжүүлсэн. Хүүхэд байхаасаа л магтуулсаныхаа дараа тухайн зүйлээ улам л сайн хийе гэж боддог дадалтай болчихсон.  Магтаалын цаана хариуцлага, өндөр итгэл найдвар оршиж байдаг. Надад итгэсэн хүмүүсийн итгэлийг эвдэхгүй, хариуцлага алдахгүй байхын тулд би  хичээх шаардлагатай. Гэхдээ би шүүмжлэлд дуртай. Яагаад гэвэл миний мэдэхгүй, чадахгүй, болохгүй байгаа зүйлийг минь тодорхойлж харуулж байгаа болохоор. Сайхан шүүмжлэл бол сургаальтай адил гэж  боддог. Шүүмжийнхээ дагуу засаж сайжруулаад магтаал сонсох ч бас сайхан шүү дээ.

-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?

-Аз жаргал бол хүрдэг зүйл биш, харин мэдэрч болох мэдрэмж гэж сэтгэлзүйчид зөвлөдөг юм билээ. Тэгэхээр бид байгаадаа сэтгэл хангалуун, аливаад эерэгээр хандаж чадвал аз жаргал бидний хажууд байдаг зүйл.  

-Таны бахархал?

-Надад бахархах зүйл олон бий. Хүний эрхийг дээдэлдэг, эрх чөлөөт Монгол Улсын иргэн гэдгээрээ бахархана. Энх цагийн баатруудтай ижилхэн цэнхэр өнгийн дүрэмт хувцас өмссөн Онцгой байдлын алба хаагч гэдгээрээ бас бахархдаг.  

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 19 цаг 58 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 20 цаг 34 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 20 цаг 43 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 21 цаг 5 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 21 цаг 15 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 22 цаг 22 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 23 цаг 37 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top