x

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн бүрэн эрхэнд халдсан асуудлаар ЦЭЦ-д гомдол гаргана

Гэрэл зураг: eguur.mn

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нэгдсэн чуулганы хуралдаан даргалах үеэрээ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн бүрэн эрхэнд халдсан асуудлаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргахаар боллоо.

Учир нь УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэлж, 2020 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газраас оруулж ирсэн төсөлд бичсэн зүйлийг уншиж, асуултдаа хариулт авах гэсэн түүний үйлдлийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан бусдыг доромжлон гүтгэлээ гэж үзэж дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасны дагуу сануулах хариуцлага хүлээлгэн долоо хоног чуулганы хуралдаанд суулгахгүй хэмээн алх тогшив.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан энэ үйлдлээрээ шинэчлэн баталсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зүйл заалтыг гажуудуулж, Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаж байна хэмээн үзэж АН-ын бүлгийн дарга Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргаж байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт “… тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасаж, түүнийг хуралдааны танхимаас гаргана” гэж зохицуулсан байхад 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр чуулганы хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэ үйлдлээрээ хуралдаан даргалах эрхээ хэтрүүлэн Б.Пүрэвдорж гишүүний хуралдаанд оролцохыг 7 хоногоор үндэслэлгүй хассан нь цаашлаад Ховд аймгийн нийт иргэдийн төрд төлөөлөх эрхэд шууд халдсан үйлдэл болж байна.

Мөн Монгол УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9 дэх хэсэгт заасны дагуу гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух, байр сууриа илэрхийлэх, санал гаргах, санал хураалгах эрхтэй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл, УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй” гэх тус тус заалт нь гишүүний бүрэн эрхийн баталгаа юм.

Ийнхүү Эрх баригч намын удирдлагууд хэт бярдсан байдлаар сөрөг хүчний дуу хоолойг боомилж, төрд хяналт тавих эрхийг зөрчиж буйгаас гадна сонгогчдынх нь төлөөлүүлэх эрхэд ийнхүү халдаж байгаа энэ мэт үйлдлийг Үндсэн Хуулийн Цэц зайлшгүй анхаарах ёстой гэж үзжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Иргэн (59.153.112.196)
    АН тэнэгтэхээ больж үз!Та нарын дураараа солиордог үе өнгөрсөн.Баянхонгорынхон энэ балай битоноо эргүүлэн татаач!Тэнэг новш!
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
    • Шудрага
      Чи хэн болоод хэнийг омоороод намчирхаад байгаа юм пялдага царайлсан новш минь баталгаатай баримттай юм ярьж байна
      2020 оны 08 сарын 22
  • Huslen (66.181.161.94)
    Erhem gishuun uuruu tavtirtai l bh yostoishdee bi l AN gishuun erh duraaraa evdej hemhelj orno eldev ynzaar helene hudliig unen boltol davtana shudarga yos erht turiig emh zambaraagui bailgana namiin ner minii ner usuul baival uls eh oron hoishoo gedeg uzel chini elbegdorj batuul saihanbileg bayrtsogt ganbold erdenebat zoljargal ochirbat nartai chini hamt shorond bgaa shuu purevdorjoo
    2020 оны 08 сарын 20 | Хариулах
  • Баагии (59.153.115.132)
    МАН ы хэд давраад дэндэж бн удахгүй хүний толгой авах л үлдэж Тэр Занданшатарынха толнойг аваарай
    2020 оны 08 сарын 20 | Хариулах
  • Ган (202.126.88.191)
    Ганбат удаан байна цаг үетэйгээ зэрэгц
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 21 цаг 4 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 21 цаг 41 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 21 цаг 50 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 22 цаг 12 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 22 цаг 22 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 23 цаг 29 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top