x

У.Хүрэлсүх, Б.Пүрэвдорж нарын нэг нь "шоронд суух" ёстой

УИХ-ын ээлжит бус чуулган эхэлснээс хойш хоёр өдөр өнгөрөв. Өнөөдөр УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхлээд байгаа 2020 төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой.

Харамсалтай нь өнгөрөгч даваа гаригт болсон чуулганы нэгдсэн хуралдаанаас УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн чуулганд оролцох эрхийг хасав. Засгийн газар төсвийн тодотгол хийлгүйгээр төсвөө хэтрүүлэн хэрэглэсэн, тэр мөнгөөр /200 тэрбум төгрөг/ МАН-ын сонгуулийн компанийг санхүүжүүлсэн тухай үндэслэл бүхий шүүмжийг хэлсэн, У.Хүрэлсүхийн Засгийн газрын энэ хууль бус үйл ажиллагааг УИХ төсвийн тодготголоор залруулж болохгүй гэснийх нь нь төлөө УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан түүнийг “Хүн гүтгэхээ боль” хэмээн зандарч, үг хэлэх эрхийг нь долоо хоногийн хугацаатай хассан билээ.

Үүнээс илүү харамсалтай зүйл нь гэвэл энэ үйл явдлаас хойш бүтэн хоёр хоног, 48 цаг өнгөрөөд байгаад УИХ дахь АН-ын бүлэг болон УИХ-д суудалтай АН-ын зүгээс гишүүнийхээ эрхийг хамгаалах, түүнийг сонгосон сонгогчдын эрх ашгийг хамгаалах үүднээс нэг ч алхам хийсэнгүй. Ядахдаа мэдэгдэл ч гаргасангүй. Намын аппарат нь дуугарсангүй. “Чөлөөндөө гарсан” хэдэн улстөрчид олон нийтийн сүлжээгээр итгэл муутайхан дуу алдаад өнгөрөв.

Уламжлал ёсоор дахиад долоо хоног өнгөрөхөд энэ сэдэв эл дол болж, олон нийтийн сүлжээнээс ч арчигдана. Монголчууд даанч мартамхай улс.

Уг нь бол улс төрийн соёл, суртахуунтай улс оронд бол төсвийн мөнгөөр сонгууль хийсэн У.Хүрэлсүх, түүнийг гүтгэсэн Б.Пүрэвдорж хоёрын аль нэг нь шоронд сууж байж асуудал дуусах ёстой. Хэрвээ Б.Пүрэвдорж гишүүн худал мэдээлэл тараасан, Т.Аюурсайхан гишүүний хэлсэнчлэн “хүн гүтгэсэн” бол түүнийхээ төлөө шүүхийн өмнө очих ёстой. Үгүй бол У.Хүрэлсүх нь төсвийнхөө хариуцлагыг үүрээд шоронд орох ёстой. Засгийн газар нь огцрох ёстой. АН ч гэсэн үүний төлөө явах ёстой.

Харамсалтай нь Б.Пүрэвдорж гишүүний хэлсэн уг нь дотор “даанч худлаа даа” гэхээр нэг ч үг байсангүй. Ердөө сонгуулийн өмнө ковидоор шалтаглан иргэдэд тараасан бэлэн мөнгө, түүнийг дагаж явсан МАН-ын санал худалдалтыг л илчилсэн төдий. Тэгэхээр энэ хоёр хүний хэнийг нь шүүхийн өмнө аваачих вэ? гэдгээ УИХ шийдэх ёстой.

Хэдийгээр УИХ-ын 76 гишүүний 62 нь МАН-ынх ч гэлээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс шийдвэрээ гаргадаг. Гаргасан шийдвэр нь хуулийн үндэслэлтэй байх ёстой. Т.Аюурсайхан мэтийн захын "сармагчин" гарч ирээд алх тогшоод байж болохгүй л дээ.  Энэ явдлыг ингээд зөнгөөр нь орхиж болохгүйд асуудлын гол нь байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.55.188.83)
    37 onii uhehsediin suns bosch ireed songuulid oroltsood gomdsondoo gazar shoroog zarj buuraa sahij uldsen tduuhun heden mongolchuudiig bugdiin daranguilj hariin ulsiin bool bolgoh gj huls mungun deere tohiroo hj bnuudaa
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
  • АН ч гэсэн үүний төлөө явах ёстой. (150.129.140.10)
    Хэрвээ Б.Пүрэвдорж гишүүн худал мэдээлэл тараасан, Т.Аюурсайхан гишүүний хэлсэнчлэн “хүн гүтгэсэн” бол түүнийхээ төлөө шүүхийн өмнө очих ёстой. Үгүй бол У.Хүрэлсүх нь төсвийнхөө хариуцлагыг үүрээд шоронд орох ёстой. Засгийн газар нь огцрох ёстой. АН ч гэсэн үүний төлөө явах ёстой.
    2020 оны 08 сарын 20 | Хариулах
  • zochin (202.21.124.22)
    purewdorj metii huzuugui Ebi,iin gar hul shahaanii sdaanuud odoo zailsan ni deer shuu.. 60n ter bumiin ur vndes shahaanii gulug purewdorj mongoliin ard tumnees uuchlalat guih estoi
    2020 оны 08 сарын 20 | Хариулах
    • Хишгэн
      Хуц
      2020 оны 08 сарын 20
  • Баяраа (202.9.40.131)
    Тиймээ алиа сармагчин алх цохисон Пүрэвдорж гишүүний хэлсэн үг яг байндаа тусч олонхийн дургүй айдас хоёрыг зэрэг хүргэсэн тул эрхээ хасуулав.
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 21 цаг 3 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 21 цаг 40 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 21 цаг 49 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 22 цаг 10 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 22 цаг 21 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 23 цаг 28 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top