x

Трамп болон Ким Жон Уны уулзалтыг хэлэлцэхээр АНУ-ын төлөөлөгчид БНАСАУ-д ирлээ

АНУ-ын төлөөлөгчид хоёр орны удирдагчдын уулзалтын бэлтгэлийг хэлэлцэхээр Хойд Солонгост ирээд байна. Яриа хэлэлцээнд Америкийн талаас Сөүлд АНУ-ын элчин сайд байсан Сун Ким оролцож байна. Энэ хүн өмнө нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээнд оролцож байсан хүн юм. Сун Ким өнөө өглөө БНАСАУ-ын гадаад хэргийн орлогч сайд Чой Сон Хи-тэй уулзсан байна. Яриа хэлэлцээ өнөө, маргааш үргэлжлэх аж.

Өнгөрсөн пүрэв гарагт Трамп Кимтэй хийхээр товлосон уулзалтыг цуцалж, цуцлах болсон шалгаан нь Пхеньяны сүрдүүлсэн, заналхийлсэн мэдэгдэл гэсэн ч БНАСАУ-ын зүгээс хийсэн эвлэрэх шинж маягтай мэдэгдлийн дараа байр сууриа зөөлрүүлж, уулзалт болж болзошгүй талаар мэдэгдсэн. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ: “6-р сарын 12-н гэсэн тов хүчинтэй байгааг” зарласан. Энд нэг зүйлийг онцлоход Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Америкийн ерөнхийлөгчтэй уулзахыг маш их хүсэж байгаа бололтой. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй гэнэт уулзсан. Хойд Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн уламжилснаар, 2 орны удирдагчид байнга уулзаж байхаар тохирсон байна. Мөн тэд янз бүрийн сэдэв хэлэлцэж, бүтэн 2 цаг гаруй илэн далангүй ярилцсан. Ким Жон Ун, Мүүн Жэ Ин хоёрын хоёр дахь уулзалт 2 Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн Панмунжом сууринд болсон.

Хоёр удирдагч дараагийн уулзалтаа ирэх баасан гарагт хийхээр товлосон ч одоогоор энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга байна. Тэгвэл Дональд Трамп Хойд Солонгосыг хөгжил цэцэглэлт, эдийн засгийн нааштай хэтийн төлөв угтаж байгааг мэдэгдлээ. Тэрбээр өөрийн “Твиттер” хуудсандаа: Америкийн засгийн газрын төлөөлөгчид Америк-Хойд Солонгосын түүхэн уулзалтыг хэлэлцэхээр Панмунжомд ирсэн гэдгийг нотолсон.

“Манай төлөөлөгчид миний Кимтэй хийх уулзалтын бэлтгэл ажлыг хэлэлцэхээр Хойд Солонгост очсон, энэ бүгдээс үзэхэд Хойд Солонгост маш сайхан ирээдүй харагдаж байгаа төдийгүй хэзээ нэгэн цагт тус улс санхүү, эдийн засгийн хувьд өндөр хөгжилтэй улс болох нь тодорхой, Ким Жон Ун надтай санал нэг байгаа, энэ бол болж бүтэх зүйл” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 13 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 22 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 18 цаг 29 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 18 цаг 33 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 18 цаг 38 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 18 цаг 41 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 19 цаг 36 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top